Хүний жил орох, мэнгэний тухай.
Бурханы номоор хүний жил орох мэнгэ голлох гэж чухал үзүүлэлт байдаг бөгөөд цагаан сарын дараа жил мэнгээ засуулахаар гандан явах, гэртээ лам хуврага залах гэж их ажил болдог билээ. 12 жил болоод 13 дахь жилд жил ордог, 8 жил болоод 9 дэх жил дээр мэнгэ голлодог бөгөөд 13,25,37,49,61,73,85,97 насан дээр жил ордог бөгөөд жил орохоо зөв тогтоохын тулд билгийн тоолол буюу бидний сайн мэдэх цагаан сарын тооллоор тооцох бөгөөд хүн эхээс төрөхдөө нэг настай төрдөг бөгөөд шинийн нэгний өглөө хоёр настай болдог бөгөөд битүүний өдөр төрсөн хүн маргааш нь шинийн нэгэн болоход хоёр настай болдог байна.Энэ чанараараа билгийн тоололын нас нь аргын тоололоосоо нэг насаар илүү байдаг бөгөөд тухайлбал аргын тоололоор 12,24,36,48,60,72,84,96 настай хүмүүсийн жил нь орж байгаа юм.Жилийн заслыг хийлгэхдээ гал,шороо,төмөр,огторгуй,ус,уул,мод,салхи, хий гэсэн найман махбодийн аль нэгэнд суух ба эрэгтэй хүн галаас эхэлж нар зөв тойруулан, эмэгтэй хүн уснаас эхэлж нар буруу тойруулан тоолж нас аль махбодь дээр таарна, тэр нь тэр жилийн суудал болж, тэр махбодийн 4 сайн 4 муу зүгт харъяалуулан жилээ засуулах ба 4 сайн зүг нь эрүүл мэндийн зүгээс эм залах,эмийн ургамал түүх, идээ ундаа, эд юм авахад эрхэм сайн,амины зүгт бэр авах,буулгах.аян замд гарахад сайн,балин цацал өргөх,ан авд мордохыг цээрлэнэ.Хий морийн зүгт төрөл бүрийн сан тавих,хий морийн дарцаг хийсгэх,бэр авахад сайн,буян хишгийн зүгт эд мал авах,тариа тарих зэрэгт сайн. 4 муу зүг нь хорлолын зүгт өвчтнийг эмчид үзүүлэх,бэр авах,эд мал авахыг тэвч.Таван адын зүгт өвчтнийг эмчид үзүүлэх,эм ба эмч залах,эмийн ургамал түүх,хол аянд явахыг цээрлэнэ.Шулмасын зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэнэ.Бие тасрах зүгт амьжиргааны үйл бүхнийг бүтээх ажлыг цээрлэнэ.Харин 4 муу зүгт цээртэй зүйлүүдийг заавал хийх шаардлага гарвал БУНД ХОРОЛ авч явах ба аливаа цээрийг арилгадаг " Ум агааний нигааний ажийлаа мандаалий маей суухаа" гэдэг тарнийг уншиж хариулга хийх ёстой.
Бар,туулай жилтэн усанд,могой морь жилтэн модонд,хулгана гахай жилтэн төмөрт,мич тахиа жилтэн шороонд,үхэр луу хонь нохой жилтэн галд суувал тэр жилдээ сайн. Бар туулай жилтэн төмөрт,морь могой жилтэн усанд,хулгана гахай жилтэн шороонд, мич тахиа жилтэн галд, үхэр луу хонь нохой жилтэн хийд суувал барцадтай тул болгоомжтой явж "Сундуй" "Хий морийн сан" уншуулж "Цац" 1000 талбих зэрэг засал хийх ба суудал тус бүр дээр засал хийлгэнэ.
Бүх хүн дээр бичсэний дагуу 8 жил болоод 9 дэх жил дээр мэнгэ голлох бөгөөд тухайлбал билгийн тоололоор10,19,28,37,46,55,64,73,82,91,100 насан дээр буюу аргын тоололоор 9,18,27,36,45,54,63,72,81,90,99 насан дээр мэнгэ голлоно. 37,73 насан дээр жил орж, мэнгэ голлох нь давхацдаг учир ном заслыг сайн хийлгэх учиртай. 1 цагаан мэнгэтэй хүн Жанрайсэг бурхан шүтэж"Ум мани бадми хум,Ум зара хо суухаа" гэдэг тарнийг насан туршдаа уншина.
2 хар мэнгэтэй хүн Очирваань бурхан шүтэж"Ум базар бани хум пад,Ум дүүраа гааны суухаа" гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина
3 хөх мэнгэтэй хүн Доржсэмбэ бурханыг шүтэж"Ум базар садаа А суухаа,Ум гээлий суухаа гэдэг хоёр тарнийг насан туршдаа уншина.
4 ногоон мэнгэтэй хүн Очирваань бурхан шүтэж," Ум базар бани хум пад,Ум жийлаа тэү суухаа" гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина.
5 шар мэнгэтэй хүн Бурхан багшийг шүтэж, "Дадияатаа ум мүүний мүүний маха мүүний ей суухаа,Ум гийлий гийлий суухаа"гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина.
6 цагаан мэнгэтэй хүн Манал бурханыг шүтэж "Дадияата ум бихаанзи бихаанзи махаа бихаанзи раза самуу гадэ суухаа, Ум бадаа ша суухаа" гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина.
7 улаан мэнгэтэй хүн Ногоон дарь эх бурхан шүтэж,"Ум дарий дүд дарий дүрээ суухаа, Ум жаа маа наа суухаа" гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина.
8 цагаан мэнгэтэй хүн Бурхан багшийг шүтэж"Дадияатаа ум мүүний мүүний маха мүүний еэ суухаа" гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина.
9 улаан мэнгэтэй хүн Манзшир бурханыг шүтэж "Ум ра базанаа ди,Ум яаний лий яа суухаа" гэдэг тарнийг насан туршдаа уншина.
Дээрхи засал номыг хийхэд эдийн засгийн болоод ёс суртахууны талаар ямар нэгэн хохирол гарахгүй учраас үүнийг үйлдэснээр над сайн үйлс бий болно гэсэн өөртөө итгэл үнэмшлийг бий болговоос сэтгэл санаа өөдрөг болж, бие амар явахаар сэтгэл амар яв гэдэг сайхан сургаал хэрэгжиж хүн амгалан орших нөхцөл бүрэлдэх магадлалтай. Харин шашин шүтэж байгаа нь энэ гэж эд баялаг, эрүүл мэндээр хохирох үйлдлүүдэд болгоомжтой хандах хэрэгтэй.
No comments:
Post a Comment