Saturday, February 25, 2017
Хэн нь цагаан хун, хэн нь хар хэрээ юм болдоо?
Эрх баригч хоёр намын томчууд бие биенийхээ идсэн уусныг илчлэх гэж их л үзэлцэх юмдаа, үнэндээ хэмжээ хязгааргүй хөрөнгөжсөн л бол нийгмийн баялгаас шудрага бус аргаар хүртсэн л байж таарна шүүдээ. Их бага идэж ашигласан , гадаад дотоодод нуусан дарсныг эгэл жирийн ард түмэн яаж мэдэхэвдээ. Томорсон хөрөнгөтнүүд хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирдагийн үлгэр л болж байх шиг байна даа. Гадаадад офшор гээчид нуусан дарсан л юм яриад байх юм, тийм байж гэж бодъё, тэгвэл дотооддоо хэдэн тэрбумаар ярих хөрөнгөтэй болчихсон, өвөл зуны тохилог тансаг орд харш, хотын ойролцоо ам бүхэнд сүндэрлүүлсэн боловсон тохилог зуслан нэртэй том том объектуудыг шударгаар ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн, бий болгосон гэж үү?, хөрөнгөтнүүдийн хэвлэлд ярилцлага өгснийг харахад би шудрага бизнесээр ганзагын наймаанаас гахай чирч өдий зэрэгтэй болсон гээд ичих ч үгүй ярих л юм билээ. Ядуу болохоос бус ард түмэн чинь ухаантай юм шүүдээ,бас ч гэж яаж баяжиж байгааг чинь гадарлалгүй яахавдаа. Бизнес гээд байгаа чинь Монголын газар шороо, эрдэс баялаг, мал сүргийн л хаялагийг үнэгүйдүүлж, хуурч мэхэлж, хүний хүч хөдөлмөрийг шулж мөлжиж, зарим нь улаан цайм хулгайлж, луйвардаж байж мөнгөжөөд гаднаас бараа материал оруулж үнийг нь хөөрөгдөж өөрийн өртгөөр бус хүний хэрэгцээ дагуулж үнээ өсгөн ард түмэн аж ахуйн нэгжүүдийг хайр найргүй, хүний мөсгүй зан гаргаж хөрөнгөө аривжуулж байгаагаа шудрага бизнес гэж нэрлэдэг нь нууц бишээ.Асар их ашиг олж байгаагаа нуун дарагдуулж, татвараас зайлсхийж, ашиггүй алдагдалтай манай аж ахуй гэж муу амлан уйлан донгодож төр засагт шахалт үзүүлэн, янз бүрээр хөнгөлөлт үзүүлэхийг төр засгаас шахан коноп дарах эрхтэй УИХ-ын гишүүдийг лобидох гээч болж өөрсөдтөө ашигтай хууль гаргуулан татвараас чөлөөлүүлж хөнгөлүүлэх хууль хоёр дахин гаргасныг бичиг мэддэг юм болохоор ард түмэн ойлгоод байдагийг эрх биш гадарламаар юм.Тэгээд бас өөрсдийгөө татвар төлөгч, баялаг бүтээгч гэж өргөмжлөн цээжээ дэлдэж томрохыг яанаа. Энэ эдийн засгийн түрэмгийлэл,шунахай сэтгэлээ улам өргөжүүлэн төр засгийн дээд түвшинд очиж дураараа авирлахын тулд намуудыг мөнгөөр угжиж пологтуулан нам нь ялбал албан тушаалын барьцаа хийж, мэдлэг боловсрол, дадлага туршлагыг үл харгалзан өндөр албанд тавигдаж, ард түмнээ бодох,улсаа хөгжүүлэх ямөр ч сэтгэлгүй авирлаж, дахин гарах арга чаргаа эрж, ядарсан ард түмэнд худлаа хайр зарлаж яльгүй юмаар хуурч байна гэж ард түмэн дүгнэх боллоо.
Saturday, February 11, 2017
Насны хишигийн талаар хэлэх үг.
Насны хишиг хэмээх өндөр настны халамжийн тэтгэмж нь хүмүүсийн амьдрал хүндэрсэн энэ цаг үед цагаа олсон настайчуудыг баярлуулсан шийдвэр гэж баярлаж байгаа бөгөөд баярлаж байгаагийн учир нь улсын их баяр наадмаар дэлхий дэлэгнэж мал сүрэг тарга тэвээрээ авч уяачид хурдан хөлгүүдээ сойж уралдуулан төв суурингийн ах дүү нараараа зочилдог, сар шинийн баяраар ах дүү нар онд мэнд орсноо тэмдэглэн ирэх ондоо энх тунх орох билэгдлээ бие биедээ дамжуулж, ахас ихэс, өвөг дээдсээ гэр гэрээрээ орж хүндлэн зочин гийчин хөл ихтэй энэ үед нүүр бардам тавгийн идээ цагаагаа бэлтгэх буянтай үйлсийг хөгшдөд олгож байгаад баярлахаас өөр хэлэх үг олдохгүй байна.
Ихэнх ахмадууд баяр баясгалантай байхад цөөн тооны хүмүүс нөгөө улс төрөө хийж байгаа юмуу, тодорхой улс төрийн хүчин тухайлбал сөрөг хүчин зориуд иймэрхүү санааг дэвэргээд байгаа юмуу, эсвэл Монголчуудын маань зарим хэсэг нь хэрүүл хараалын бузарт автаж,цаг үргэлж шунахай,хэрүүл тэмцэл, гутаах доромжлохоос өөр юм сэтгэх чадваргүй оюуны хоосролд орж, баярлах талархах ухаангүй болсны улмаас юмуу насны хишиг хүмүүсээ алагчиллаа, ажилласан цаг хугацаагаа бодоход бага байна ч гэх шиг янз бүрийн л юмыг мэдээлэлийн хэрэгслээс сонсоод байгаа болохоор ярьж байгаа хүмүүсийг буруутгах гэсэндээ биш тэр хүний эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, гагцхүү өөрийн үзэл бодлыг эерэг талаас нь түмэн олондоо хүртээх гэж бичиж байгаа нь энэ бөлгөө.
УИХ-ын нэгэн гишүүн насны хишиг бол иргэнээ ялгаварласан Үндсэн хууль зөрчсөн гэх мэтээр шүүмжлэлтэй хандаж, харин хамтын тэтгэвэр бол жинхэнэ нийтэд хамааралтай алагчлаагүй тэтгэвэр гээд л ярьж байхыг сонсоод энэ хоёр тэтгэврийн мөн чанарыг хууль зүйн үүднээс болон амьдралд яаж тусах талаас нь санаагаа илэрхийлж, түмэн олонтойгоо санал хуваалцахыг хүссэн юм.
Монгол улсын төрийн албаны хуулинд төрийн албан хаагчийг өөрөө хүсвэл 65 нас хүртэл ажиллаж болохыг хуульчлаад, хөдөлмөрийн хуулинд өндөр настан тэтгэвэр тогтоолгоод өөрөө хүсвэл цаашид ажиллаж болохыг заагаад, өндөр настан хүн хөдөлмөр эрхэлбэл түүний цалин хөлсөнд нөлөөлөхгүй бөгөөд хөнгөн буюу хорогдуулсан цагаар хөдөлмөр эрхлүүлж болохыг хуульчилсан учраас эдгээр хуулиудын хүрээнд 65 наснаас насны хишиг олгохоор хуульчилсан нь зөв гэж үзэж байгаа ба ямар нэгэн ялгаварласан зүйл байхгүй бөгөөд 65 хүртлээ ажиллана гээд тэтгэврээ тогтоолгоогүй ажиллаж байгаа хүн цалин насны хишгийг давхардуулан авах магадлалыг тооцосноос гадна та зөв амьдарч урт насал, урт насалбал таныг төрөөс харах халамж нэмэгдээд байна шүү гэж бүх нийтийг хамарсан зөв шийдвэр гэж үзэж байна.
Давхар тэтгэвэр нь олон жил ханилсан хань ижлээсээ хагацсан хүн нэгийгээ өөд болоход тэр хүнийхээ тэтгэврийн тодорхой хувийг аваад хөөрхийдөө муу өвгөнийхөө, эмгэнийхээ бурхан болсон хойно нь ч буян хишгийг нь хүртэж байна гэж хань ижлээ дурсаж хүндэтгэх сайн талтай болов ч хэл ам маргаан дагуулах, залилах хуурах үзэгдлүүд гарах муу үр дагавар гарч болзошгүй мэт санагдаж байснаа тайлбарлан хэлбээс гэр бүлийн хоёр таарч тохирохоо байгаад салж тус тустаа хүүхдүүдээ ээлжлэн бараадаж амьдран хоорондоо эв түнжингүй, гэрлэлтээ албан ёсоор салгуулаагүй байсан байж нэгийгээ өнгөрөхөөр нэг нь өнгөрснийгөө хамтын тэтгэврийг хөөцөлдөж гаргуулах, түүний төлөө дараачийн гэр бүлийн баталгаагүй цөөн жил амьдарсан эхнэр нөхөр, ах дүү нар нь хэрүүл тэмцэл хийх,15 жил ханилаагүй байж хуурамч баримт бүрдүүлэх гэж хөөцөлдөх, бүрдүүлж залилан хиих,төрсөн эхийгээ хорь гуч хутгалж алдаг, төрсөн үрээ хогийн саванд гаргаж хаядаг гэх мэт ийм увайгүй хүнлэг бус үйлдлүүд газар авсан ийм үед таарамж тохиромж муутай юмуу салж сарниад тустаа байсан гэр бүлүүд нэгийгээ хороох сэдэл төрөх гэх мэт таагүй байдлууд гарч болзошгүй гэж эмзэглэж байсан бөгөөд иймэрхүү үгийг зарим нэгэн хүмүүс ярьж байсан.
Tuesday, February 7, 2017
н.Нямдорж н.Батзандан нарын яриа үнэн бол......
УИХ-ын гишүүн Нямдорж Батзандан нар ГОК-ын 49 хувийг худалдаж авсан нь луйвар, тухайлбал Нямдорж: 360 тэрбум төгрөгийн зээлийг банк олгох эрхгүй байж аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчиж олгон тэр мөнгөөр ГОК-ын 49 хувийг авсан. одоо тэр нь илрэх болохоор хаалтын гэрээ гэгч юмыг хэвлэл мэдээлэлийн байгууллагуудтай хийж, бүх телевиз, бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн амыг барьсан, УИХ-ын гишүүдийг энэ асуудлыг босгож ирэхгүй байх талаар гуйж, зарим гишүүд энэ гуйлтыг хүлээж авч, ГОК-ын асуудлыг аль болохоор хурцдуулахгүй байх талаар ажиллаж байгаад харамсаж байна гэж , Батзандан энэ бол цэвэр луйвар, ХХБанканд 400 сая доллар гаргах мөнгө байгаагүй, харин засгийн газарт бондын мөнгө байсан, засгийн газар ГОК-ыг худалдаж авах боломж байсан гэж мэдэгдэж байгаагаас харахад үнэхээр л хэсэг бүлэг хүмүүс хуйвалдаж луйвар хийсэн юм бишүү гэсэн хардлага төрөхөөс өөр аргагүй бөгөөд МАН-ын Нямдорж худлаа хэлж, гүтгэж гэж бодоход АН-ын Батзандан бас намын нөхдөө гүтгэж байгаа болох уу?, ажлын хэсгийн энэ олон хүн бүгд зохион байгуулалттай ийм том гүтгэлэг хийж байна гэжүү?. Зарим нөхөд 49 хувийн талаар асуудал тавьж шалгалтын дүнг хэлэлцэх гэж байхад аль 2009 оны Арбитрын шүүхийн асуудлыг зэрэгцүүлэн тавьдаг, аль өнгөрсөн хэдэн арван жилийн шахааны бизнес шалгах тухай яриад байгаа нь үнэхээр л луйврын аргаар авчихаад гарцаагүй баримтаар нотлогдоод ирэхээр айсан хүн адуу хөөнө гээч болж аль хамаагүй юмруу үсчич бултах аргаа олж ядаж байна уу гэж хардлага төрж байна. Арбитрын шүүхийн асуудал, шахааны бизнесийн талаар шаардлагатай бол дахин комисс томилоод шалгана л биз, заавал 49 хувьтай холиж хутгаад байдаг нь ямар учиртай юм бэ? Энэ асуудал шүүх дээр манай буруутай гарвал Орос улсаас ГОК-ыг худалдан авсан наймаа буцна гэж ярьж байгаа нь ямар учиртай юм бэ, Оросын тал манай талд худалдах саналаа ирүүлсэн, манай Засгийн газар авахгүй гэдгээ мэдэгдэснээр Монголын нэг аж ахуйн нэгжид худалдаж, тооцоогоо хийгээд мөнгөө авчихсан болохоор Оросын талд ямар ч хамааралгүй болж, гагцхүү манай худалдаж авсан аж ахуйн нэгж Монголын төрийн өмчит аж ахуйн нэгжийг худалдан авахдаа тус аж ахуйн нэгжийг худалдан авахад мөрдөгдөх Монгол улсын хууль болоод олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн эсэхийг шалгаад Монгол улсын үндсэн хууль, бусад хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиснийг тогтоогоод яах эсэхээ хууль хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх гэж байхад яагаад энэ асуудлыг бүрхэгдүүлж, шалгалтын үйл ажиллагаанд хориг саад тавих гэж оролдоод байна вэ? Эдгээр хүмүүсийг Нямдоржийн харамсан хэлснээр шудрага бус үйлдлийн гуйлтанд орж, эсвэл энэ луйврыг хийхэд ямар нэгэн хэлбэрээр хамтарч оролцсон хувиа хүртэх гэж чармайж байгаа оролцогчид гэж хардахад бас л хүргэж байна. Монгол улсын үндсэн хуулинд төрийн эрх ард түмний мэдэлд байх бөгөөд ард түмэн төлөөллөөрөө уламжлан төрийн эрхийг барилцах тухай заасан байхад ард түмний санал авч төрийг түшээ болсон УИХ-ын гишүүд дан ганц өөрийнхөө итгэл үнэмшилд хөтлөгдөн сонгогчдын саналыг авахгүйгээр нийгмийн болоод улс төрийн энэ мэт ноцтой асуудлыг хэлэлцэхэд амандаа орсноо ярьж байна. УИХ-ын гишүүд шалгалтын дүнгийн мэдээлэлийг анхан шатны намын байгууллагуудаараа дамжуулан олон нийтэд хүргэж, тодорхой асуултууд тавьж, түүнийхээ дүнгээр, миний бие энэ асуудлаар сонгогчдоосоо ийм санал авсны үндсэн дээр ингэж ярьж байна гээд үгээ хэлбэл жинхэнэ ардчилал, жинхэнэ ард түмэн төрийн эрхийг барихад оролцож байгаа хэлбэр болох учиртай бөгөөд орчин үед цахим хэлбэрээр ингэж ажиллах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Түүнээс бус сонгуулиар санал авах ганцхан өдөр ард түмний төлөөлөл болж харагдаад бусад үед ард түмнээ мартаж болохгүй.Эцэст нь хэлэхэд Монголын ард түмний төлөх өр бондын мөнгийг элдэв аргаар бусдад зээл нэрээр дамжуулан зувчуулж ГОК-ыг худалдан авсан нь үнэн юм бол төр алдсан мөнгөнийхөө оронд худалдаж авсан ГОК-ыг авахаас өөр аргагүй бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, бид луйварчин биш гэж хэлснийг баримтлан энэ үйл ажиллагааг илрүүлэн ажиллахад гарсан зардлыг хууль бус үйлдэл хийсэн нөхдүүдээр төлүүлж, аж ахуйн нэгжийн өөрсдийн нь оруулсан мөнгийг төр төлж өх нь зөв, үүнээс улбаалан ямар нэгэн хүү торгууль гарч ирвэл, хууль зөрчиж гэмт үйлдэл хийсэн буруутнууд бас л үүрэх учиртай.Харин энэ луйврын шинжтэй гэмт үйлдэл хийхэд оролцсон төрийн албан хаагчид эрүү үүсгүүлэн шалгагдаж ял шийтгэлээ эдлэх учиртай.Уужуу тайван Монгол ухаанаар ханддаг ард түмнээ басамжлан энэ муус яадаг юм бэ гэж хэт дураараа авирлах нь хэрээс хэтрээд хуулийг уландаа гатлаж бусармаг үйлдлээ лавшруулаад байвал нэг л мэдэхэд Румыний Чаушеску, Иракийн Садам, хамгийн сүүлийн баримт Өмнөд Солонгост болж байгаа үйл явдал шиг юм болохыг үгүйсгэх аргагүй бөгөөд заавал тийм байдалд хүрэхгүйгээр бугуй мултрав ч ханцуй дотроо гэдгийг санаж сүр дуулиан багатай асуудлыг дотооддоо шударгаар шийдвэрлэж тайван зам, эв нэгдэлд түшиглэн улс орноо хөгжүүлж мандуулах нь хамгийн зөв шийдэл байх болно.
Sunday, January 29, 2017
Эргэн дурсах харамсал.
Лев Давидович Ландау.
Миний бие жараад оны үед сургуулиас гарчихсан хөдөөний хүүхэд байхад ЗХУ-ын алдарт физикч эрдэмтэн аугаа хүн авто машины осолд орсон,түүнийг эдгэрүүлэхийн тулд нийгмийн тогтолцоог үл харгалзан дэлхийн шилдэг эмч, шилдэг эм хоёр хөрөнгөтөн орнуудын хувийн онгоцоор тээж Москвад цуглаж байгаа тухай яриаг хэнээс ч юм бэ? бүү мэд сонсоод капиталист нийгмийн тийм муу хүмүүс яагаад социализмын эрдэмтэн хүнийг анагаах гэж байдаг юм бол гэсэн шиг хүүхэд насны гэнэн сэтгэлээр бодоод өнгөрсөн бөгөөд түүнээс хойш арав гаруй жилийн дараа эрдэмтэдийн тухай зураглал нэртэй Архимедээс эхлээд дэлхийн сод эрдэмтэдийн тухай ном уншиж байхад нөгөө ЗХУ-ын осолд орсон алдарт физикч
Лев Давидович Ландаугийн тухай бичсэн байхаар нь тэр хүний талаар, ямар гавъяатай хүний амь насыг дэлхий даяар хамгаалдаг юм бол гэж сонирхон уншиж үзсэн минь үнэхээр тэр хүнийг бишрэх сэтгэл төрсөн бөгөөд бишрэл төрөх болсон нь, Л.Д.Ландау хичээл номдоо тасархай гоц авъяастай хүүхэд байсан учир Харьковын их сургуулийн физик,математик,химийн салбарт 14 настайгаасаа зэрэг суралцаж 19 настай 3 салбарыг гурвууланг онц дүнтэй төгсөөд шууд эрдэм шинжилгээний ажилд орж 22 настай байхдаа диссертац бичихгүйгээр физикийн шинжлэх ухааны нээлт бүтээлд нь шинжлэх ухааны докторын зэрэг олгосон тухай бичсэн байхаар нь хүний оюун ухаан гэж ямар аугаа, хүн зөв сэтгэж, оюунлаг эерэг үзэлтэй байвал ямар гайхамшиг вэ гэж биширсэн бөгөөд энэ аугаа хүний тухай уншиж байхад эрдэм номгүй хүн ямар гутамшигтай байх талаар өөр дээрээ дүгнэлт хийх бас нэг учрал болсноо бичвээс: уг номонд Л.Д.Ландау бол хүүхэд байхдаа гасан хүүхэд байсан гэж бичсэн байхаар нь Монгол хэлээ мэддэггүй тэнэг толгой би гасан гэдэг үгийг манин гэсэнтэй утга ойролцоо сэтгээд Монгол хэлний тайлбар толь уншсан минь гасан гэдэг нь үе тэнгийнхэн дотроо хосгүй сэргэлэн гэсэн утгатай Монгол үг байхаар нь өөрөөсөө их ичсэн шүү.
Энэ аугаа эрдэмтнээс сурвалжлагч: Таныг сүүлийн үед дэлхийн нэг дүгээр физикч гэж нэрлэх боллоо, үүнтэй та санал нийлэх үү? гэхэд үгүйдээ, дэлхийн нэг дүгээр физикч чинь Гайзенберг, квантын механик гэдэг чинь хүүхдийн тоглоом биш байхгүй юу, гэхдээ би эхний тавад багтанаа гэж хариулсан нь тэр аугаа их эрдэмтэн ямар их даруу, бас бусдыг яаж үнэлж чаддагийн тод илрэл юм. Эндээс би физикчийн нь хувьд үнэлэх ямар ч эрэмбэгүйгээ ойлгож байна, гагцхүү ийм аугаа хүмүүс дөнгөж 60 настай хорвоог орхиогүй бол физикийн шинжлэх ухаанд ямар их гавъяа байгуулах байсан бол гэж харамсаж явдаг юмдаа.
Юрий Алексевич Гагарин.
Хүн төрөлхтөн агаарын хөлгөөр арваад километрийн дотор эргэлдэж байсан тэр цаг үед секунтэнд 8 км цагийн хурдтай хөлгийн бүхээгт, бидний ойлголтоор бол бууны сумны хонгион дотор суугаад алс хязгааргүй огторгуйн орон зайнд дахиж эргэж ирэх нь учир битүүлэг тодорхойгүй нөхцөлд аав,ээж, амраг хань,алаг үрээн орхиод, эх орны дуудлага ,эх орныхоо нэр төрийг бодож, зөвлөлтийн шинжлэх ухааны гайхамшиг, оросын ард түмний бахархлыг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхээр цойлж гарсан орос залуугийн эр зориг, авъяас билэг, эрдэм ухаан, өөртөө итгэх итгэлийг нь би бишрэн шүтдэг бөгөөд, миний таньдаг орос нөхөр, Ю.А.Гагарин нислэгт гарахад сансрын хэт ягаан туяаны үйлчлэлийг тооцоогүй учир бэлгийн харьцаанд орох боломжгүй болж, түүнээс болж эхнэр нь салж, өөрөө гутран шинээр бүтээсэн онгоц бүхний туршин нислэгт нисэж байж амь үрэгдсэн гэж ярьсныг сонсоод хөөрхий тэр зоригт шонхор орос эрийг чин сэтгэлээсээ өрөвдөж харамсаж явдагдаа.
Манай орны хувьд хөх цэнхэр гаригаа алс холын зайнаас хязгааргүй огторгуйд хөвж явааг алаг нүдээрээ харсан ганц хүн Ж.Гүррагчаагаа эгэл жирийн амьдрал дотор амьдруулж, эх орныхоо нэр сүрийн төлөө Ю.А.Гагаринтай адил эр зориг гаргасан ганц Монгол хүндээ арай өөрөөр хандаж, үзмэрч Дашцэрэнд олгож болж байсан тусгай хангамжийг эдлүүлэн, бидний мөрөөдөөд сонирхоод байгаа , алс холоос дэлхийгээ харахад ямар байдаг, сансарт хөөрөх,нислэгийн явц, буух газардах үеийн онцлог үйл явдлууд, бэрхшээл зовлонгийн талаар дүрстэй,дүрсгүй бичлэгтэй, эсвэл, амьд биеээр нь аман яриагий яриулж, сонирхуулах ажлыг зохион байгуулбаас оюуны хоосролд орж байгаа залуу хойч үед хэрэгтэй гэж үздэг бөгөөд Монголдоо цорын ганцхан энэ хүнээ зарим үед улс төржүүлж, элдвээр шүүмжлэх өнгө аяс гарч байдагт харамсдагдаа.Энэ бичсэнээс хойш нэг жилийн дараа 2018-01-26ны өдөр үүнийг үргэлжлүүлэн бичиж байна. Бичихийн учир: Гавъяат тамирчин Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт 2017 оны Чингис хааны одон хүртээхээр нь гавъяат, хөдөлмөрийн баатар цолтонд Чингис хааны одон олгож болдгийг ойлгоод,биднийг тээж яваа хөх цэнхэр гаригийг нүдээр харсан, эх орныхоо төлөө амь насаа золиослон бидний ойлголтоор бууны суман дотор суугаад дахин эх дэлхийдээ эргэж ирэх нь тодорхой бус алс сансарлуу цойлон гарч байсан ганц Монгол хүндээ Чингис хааны одонгийн анхныхыг өхгүй яасан юм бол гэж эрэгцүүлэн бодож 2018оны Чингис хааны одонгооЖ.Гүррагчаа баатарт олгоно уу?гэж Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал бичсэнээс хойш хоёр сар боллоо ямар нэг хариу ирээгүй л байна. Ард түмэн ялна, ард түмний ялалт та бүхний ялалт гэж байж гарч ирсэн Ерөнхийлөгч маань ард түмнийхээ санаа бодолд хариу өгөөд зөв зүйлийг хүлээж авлаа, буруу зүйлийг та буруу ярьж байна гээд хариу өгч болдоггүй л юм байхдаа.
Дарханы Энхбат
Монгол улсын гавъяат жүжигчин Дарханы гэсэн тодотголтой Энхбат гэж дуучны талаар бурхан болсноос нь хойш гурван жилийн дараа 2009 онд дотнын нөхөд, уран бүтээлчид нь нэвтрүүлэг бэлтгэснийг үзэж, энэ дуучныг өрөвдөх, бас хармсах сэтгэл төрснөө түмэн олонтойгоо хуваалцаж байна. Өвчин хагацал гэж ямар аймшигтай, энэрэлгүй байдгийн тод томруун жишээ болж бид бүхэн яруу найрагч О.Дашбалбарын "Амьддаа бие биеэ хайрла" уриан дээр "Эрүүлдээ эрүүл мэндээ хамгаалъя" гэж уриалмаар байна.
Дуучин бүсгүйд Монголын ард түмэн, уран бүтээлч найз нөхөд нь тусламжийн гараа сунгаж, сэтгэл харамгүй сайхан тусалсан байна, харамсалтай нь түмнийхээ төлөө сэтгэл зүтгэл гаргаж явдаг бүсгүй өөрийн биеийг үл анхааран явж, суурь хүнд өвчнөөрөө бус хатгалгаа өвчнөөр бурхан болсон нь үнэхээр харамсмаар.
Хосгүй сайхан уянгалаг хоолойтой энэ дуучин эсэн мэнд явж урлагийн тайз,ураг төрлийн найрын хойморт уянгын сайхан дуугаа дуулж явсан бол мянга мянган Монгол түмнээ баярлуулж,баясгах байсан гэж бодохоор харамсахгүй байхын аргагүй.
25 хан насандаа Монгол улсын гавъяат жүжигчин цол хүртсэн энэ бүсгүй дөнгөж 40 шүргэх насандаа хүнд өвчин тусаж, Бээжин хотод эмчлүүлээд бүрэн илааршаагүй байхдаа гүйгүүл морь шиг нутгаа зорин, Хараа голынхоо хөвөөнд ирж дуугаа дуулж, үлдээсэн нь хорвоо мөнх бус, зөвхөн амьддаа бие биеэ хайрлаж, эвтэй эетэй, бие биеэ хайрлаж хүндэтгэж явахыг сануулж, цаг нь болохоор хэнийг ч хайрладаггүй хатуу хорвоо цувуулаад авна гэдгийг ухааруулжээ.
Дуучин бүсгүйн алдар гавъяаны оргил, амьдралынх нь сайхан үе, үр хүүхдүүдийнх нь байдлыг эрэгцүүлэн бодоход хорвоод ховорхон авъяаслаг дуучин, нарт хорвоод хүн болж ирээд богинохон хугацаанд хүн болсныхоо ариун үүргийг дээдийн дээдээр гүйцэтгээд, хүмүн бидэнд үлгэр болсонд бахархав ч даан ч залуудаа хорвоог орхин, ард үлдсэн хань нь өдрийн тэмдэглэл хөтлөн ээлжлэх дөрвөн улирлыг чамгүйгээрээ анх удаа угтаж өнгөрүүлж, чамайгаан үгүйлэн сууна гэж дурсан байгааг харахад өөрийн эрхгүй нүдний нулимас хурах юмдаа.
Saturday, January 28, 2017
Утааны тухайд.....
Утааг багасгах талаар жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийг буруутгах санаа агуулаагүй бөгөөд гагцхүү улс төрийн зорилго агуулж нөгөө л Монголчуудыг маань эв нэгдлийг алдагдуулж, салган бутаргах гадаад дотоодын хорт бодлого явагдаж байгаа юм биш биз гэж сэтгэл зовних юм. Учир нь: ядуурчихсан хоногийн хоолгүй гэж хашгараад байдаг ард түмэн маань туг,лозун,уриа дуудлага, плакат самбар зэргийг ямар санхүүжилтээр бий болгож байна гэсэн асуулт сонирхол татаж байгаа бөгөөд ер нь утааг багасгах санаачлага гаргаж байгаа нь буруу биш бөгөөд байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байдгийг тооцох учиртай бөгөөд утааг хэн тавьж байгаа, ямар эх үүсвэртэйг тооцож үзэж уян хатан хандах учиртай.
Амьжиргаагаа хөөж нийслэлд хэт олон айл шилжин очиж байгаагаас үүдэн гэр хороололын гэрийн зуухнаас гарч байгаа нүүрсний утаа хотыг нэлэнхүйд нь бүрхэж байгааг мэдсээр байж, төр засаг, улс төрийн хүчинрүү довтлоод байгаа нь зохисгүй бөгөөд , иргэд өөрсдөө утаа тавьж байгаагаа бага ч гэсэн ойлгож, үе үеийн засгийн газрууд анхаарч олон тэрбум төгрөг зарцуулж байсан, хамгийн сүүлд засгийн газар алдагдлыг нуруундаа үүрч, шөнийн тарифийг тэглээд, үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад, шийдвэр гаргаад ажиллаад байхад Монголын төр засаг ажиллахгүй байна, хариу өхгүй байна гэж тэмцэлдээд байгаа нь утаандаа биш улс төрийн зорилго агуулагдаад байна уу гэж хардалт төрж байна.
Бодит байдлын үнэнийг дүгнэж цэгнэж үзвээс, телевизээр бид дэлхийд хөгжлөөрөө эхний байрын төлөө өрсөлдөж байгаа, эдийн засгийн талаар хүчирхэг БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг харахад битүү манан дотор л байна, улс орон нь утааг багасгах бүх талын арга хэмжээ аваад үр дүнд хүрэхгүй байгаа талаар мэдээлж байна.
Эдийн засгийн талаар хүчирхэг тэр орон ийм байдалтай байхад эдийн засгийн хүнд байдалд орсон, шинжлэх ухааны техник технологи төдийлөн дэлхийн хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрээгүй манай орны хувьд хэдэн хүн туг барьж жагсаад утаа тийм амархан арилах уу?
Монголын баячууд дулаан оронд очиж өвлийг өнгөрүүлж тансаглаад байхад арвин уудам Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа ах дүү төрөл төрөгсөд дээрээ очиж, ХАА_н үйлдвэрлэл, мал аж ахуйд нь тус дэм болоод гэр бариад үр хүүхдийнхээ төлөө санаа тавиад шилжин суурьшаад өвлийн 3 сарыг авах талаар жагсагчид уриалга гаргаж жагсвал жинхэнэ үр хүүхэд өөрсдийн төлөө тэмцэж байгаа нааштай алхам болох учиртай.
Энэ байдалд хотын удирдлага дүгнэлт хийгээд утааны үеийг өнгөртөл нийслэлд шилжих хөдөлгөөн хийхгүй талаар санаачлага гаргахад түүнийг эсэргүүцэж, хүний эрх ярьж байгааг харахад улиг домог болсон улс төрөө хийж, улс орны эв нэгдлийг алдагдуулж,улмаар улсын хүчийг сулруулах, Монгол орны минь асар их баялгийг эзэнгүйдүүлэх гэсэн гадаадын хүчний гар хөлийн нэг урсгал байх вий гэж сэтгэл зовж байна.
Түүхий нүүрс түлэхээ зогсоож, бүх айлыг орон сууцжуулаагүй нөхцөлд бурхан байгаад ч утааг арилгаж чадахгүй.
Монгол түмэн минь эв эеээ хичээж эв нэгдэлтэй, төр улсаа төвшин амгалан оршиход хүн бүрийн хичээл зүтгэл орно.
Wednesday, January 18, 2017
Монгол ардын зүйр цэцэн үгийн талаар.
Монголын зүйр цэцэн үг нь хүн төрөлхтний зөв амьдралын утга учрыг хоёрхон мөртөөр хосгүй цэцэн мэргэнээр тайлбарласан байдаг бөгөөд үүнийг ухамсарлан бодож, ухаарч сэтгэн амьдрал ахуйдаа мөрдлөг болговоос нөгөө л Бурхан багшийн арван хар нүгэлийг тэвчих, арван цагаан буяныг дэлгэрүүлэх үзэл онолтой нэг утга дээр очиж байгаа гэж үзэх учиртай.
Н.Багабанди гуай Титэм үг гэж хүний зөв амьдралын сургаалийн ном хэвлүүлсэн болов ч
түүнийг уншиж сонирхож байгаа хүн, ялангуяа залуучуудын дунд ажиглагдахгүй байгаа бөгөөд, харин Сарандаваагийн гэнэт мөнгөтэй болох тухай ном сургаалийг ихэд сонирхож,зарим нь бүр Сарандаваагийн заасан үйлдлүүдийг ёсчлон хийгээд нойр нь хүрэхгүй хоноод өглөө нь үзэхэд түрийвч хоосон байсан тухай инээдмийн хошин шог шиг юм дуулдаж л байдаг юм.
Энэ бол хүн оюуны хоосролд орж, бодит үнэнийг ойлгох чадвараа алдсан, хий хоосон хүсэл мөрөөдөлд хөтлөгдсөн нийгмийн харамсалтай үзэгдэл юм.
Гэхдээ шүтэхээс өөр аргагүй хий хоосныг шинжлэх ухаан нээчихээд байхад түүнийг бас итгэхээс өөр аргагүй байна. Жишээ нь агаар гэж хүний нүдэнд үзэгдэхгүй зүйл оршин тогтнож бид түүгээр амьсгалдаг, агаарын орон зай долгион гэж зүйл хүний нүдэнд үзэгдэхгүйгээр дуу авиа, дүрсийг дамжуулаад байгааг бид ашиглаж амьдарч байна.
Ертөнцийн юмс үзэгдлийн үйл хөдлөлийг нээж илрүүлснийг шинжлэх ухаан, учир битүүлэг мөртлөө амьдралд нөлөөлөөд байгаа юм шиг үзэгдлийг шашин гэж ойлгоод, шинжлэх ухааны талыг баригчид шашныг үгүйсгээд, шашны талыг баригчид шинжлэх ухааныг үгүйсгээд байдаг томоохон зөрчил нь нийгмийг хямраах шалтгаан болдог билээ.
Шинжлэх ухааны ололтыг үгүйсгэх ямар ч үндэсгүй байгаагийн бодит үнэн нь тодорхой байна, тухайлбал техникийн шинжлэх ухааны ололт нь хоёр хөлөөрөө хол явж чаддаггүй хүнийг орчлон ертөнцөөс алслаж од гариг хүртэл аялуулсан, хүний эрхтнийг шилжүүлэн суулгадаг, түүгээрч барахгүй хүнийг эсийн төвшингөөс хүнийг хувилах тухай яригдаж байхад шинжлэх ухааны ололт амжилтыг үгүйсгэх эрүүл хүн байхгүй биз.
Харин нас барсан хүнд тэмдэг тавихад зарим тохиолдолд яг тэр хэлбэрээрээ ойр дотнын хүнд мэнгэ болж төрдөг, өнгөрснийг тоочиж, ирээдүйг тааж хэлдэг мэрэгчид гэх мэт оньсого шиг үзэгдлүүдийн хажуугаар, эмчилгээгүй хүнийг илааршуулдаг арга чаргатангуудын асуудлыг цэгц журманд оруулж, үнэхээрийн гоц авъяастнуудыг ашиглах, шинжлэн судлах ажлыг зохион байгуулах нь эцсийн үр дүндээ нийгэмд хэрэгтэй байх учиртай бөгөөд үнэхээр шинжлэх ухааны эмнэлэг дийлээгүй хүнийг эдгээчихдэг хүн байвал түүнийг албажуулан авъяас чадвар арга ухааныг нь судлах, харин ямар ч авъяас чадваргүй байж хүн ардыг мунхруулж олз ашиг хайгчдыг хязггарлаж ард түмнээ хамгаалах нь төрийн үүрэг байх ёстой.
Өнөөгийн байдлаар хувийн эмнэлгүүдийн төлбөрийг дийлдэггүй,улсын эмнэлгийн очер дугаар, олон шат дамжлагыг дийлдэггүй аргаа барсан хүмүүс эцсийн найдлага лам, бөө, мэргэч төлөгчрүү л хошуурч янз бүрийн юм хийлгэж байгаад үхэлтэйгээ эвлэрэн хорвоогоос халиж байна.
Алдарт А.Эйнштейн "Шашингүй шинжлэх ухаан бол тэнэг юм, шинжлэх ухаангүй шашин бол сохор юм""Буддын шашин бол шинжлэх ухаанч шашин" гэсэн суут хүний үгийг анхаарч шинжлэх ухаан шашин хоёрыг харилцан шүтэлцүүлж, хүн ардаа шинжлэх ухааны болон сод хүмүүсийн үйл ажиллагаагаар үнэний зам мөрт ойртуулж зовлонгий нь хугаслаж, шашин, зан үйлийн нөлөөгөөр мөн чанарыг нь ойлгохгүй мухар сүсгээр эрүүл мэнд, эдийн засгаар хохирч байгаа ард түмнээ хамгаалах нь төрийн үүрэг гэдгийг дахин давтан хэлье.
Зүйр цэцэн үгийг задалж хэрэгжүүлэх талаар бичихийн өмнө шинжлэх ухаан, шашны харилцааны талаар дурьдлаа.
Баран идэхээр
Мэрэн ид
Аливаа хэрэглээгээ арвич хямгач хэрэглэж, байгаагаа барах гэж байгаа юм шиг ааш авир гаргахгүй аль болохоор хайрлах, гамнах, хүргэж хүртээх, хэт үр ашиггүй тансаглахаас татгалзах, бие биеийнхээ дээр гарах гэж арсалдахгүй байх зэргийг анхаарч,нэг гэр бүлээс эхлээд улс гүрэн хүртэл эвтэй эетэй, хэлэлцэж зөвшилцөж зөв шийдвэр гаргаж, эдийн засгийн зөв зарцуулалт хийсний үр дүнд арвич,хямгач байдал бий болно.
Сайнтай ханилбал сарны гэрэл
Муутай ханилбал өдрийн гай.
Хүн нөхөрлөх хүнээ маш зөв олж нөхөрлөх нь юу юунаас чухал бөгөөд хүний сайхан чанартай нөхөртэйгөө удаан жилийн бат эв найртай явж хорвоог элээх учиртай. Тэхдээ тааруухан хүнтэй нөхөрлөж орхисноо хожуу мэдвэл учиргүй түүнээс зугатааж болохгүй, бас түүнд хүнлэг хандаж алдаа дутагдлыг нь хэлж ойлгуулж, засаж заруулахыг хичээх учиртай.
Ингэж нөхрийнхөө алдаа дутагдлыг засаж сайжруулж авахын тулд"Хазайхад нь түших, хавтахад нь тэгшлэх" гэсэн зүйр үгийг санах учиртай.
Цувж явсан бараас
Цуглаж суусан шаазгай дээр
Эв нэгдэл ямар их хүчтэйг харуулсан санаа бөгөөд ганц нэгээрээ хувиа хичээсэн салангид үзэл санаа үйл ажиллагаа нь эв нэгдэлгүй бол хүчирхэг амьтан бар, шаазгайнаас хүчгүй болдгийг сануулсан байна.
Санах нь сарнаар
Явах нь нараар
Ямар нэгэн ажил явдлыг эрт эхлэх, холын аян замд эрт гарна гэж ярьж ярьжчихаад яг явах хийх болохоороо оройтдог хойш суудаг, хэлсэн санаснаа биелүүлдэггүй чанар.
Ярих нь морь шиг
Явах нь мэлхий шиг
Бэлэн дэмий яриатай. чалчаа яриатай,ажил амьдралдаа залхуу хойрог,ам ярианаас цааш юмгүй хүнийг хэлсэн.
Ууж идэхдээ уургийн морь шиг
Урагшаа алхахдаа ургаа хад шиг
Ууж идэхээ мартдаггүй идэмхий мөртлөө хийж бүтээх болохоор залхуу хойрог, унтаж идэхээс өөр юм мэддэггүй арчаагүй хүнийг хэлсэн.
Санаж явбал бүтнэ
Сарвайж явбал хүрнэ.
Урдаа тавьсан зорилготой, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд цаг ямагт мэрийж ажил болгодог, бас аав ээж ахан дүүс,найз нөхөдтөө хүнлэг хүндэтгэлтэй хандаж тэдэндээ ач тусаа хүргэх гэж бодож санаж, уулзаж учирч явдаг хүнийг хэлсэн.
Ачийг бачаар
Тусыг усаар.
Хүний ач тус, хайр хүндэтгэлийг ойлгодоггүй, тус хүргэсэн, хайрлаж халамжилсан хүнийг гомдоож, ажил амьдралд нь саад тотгор учруулдаг хүнийг хэлсэн.
Суусан цэцнээс
Явсан тэнэг.
Ямар ч эрдэм номтой цэцэн мэргэн байв ч хар амиа хичээж бусдаас хол хөндий зожиг хүнээс, хорвоогийн сайн муу амьдралтай танилцаж, түмэн олонтойгоо бужигнаж явдаг эгэл жирийн хүнийг хэлсэн.
Буруу нүүсэн үүл тэнгэрийн хаяанд тогддоггүй
Буцаж гүйдэг эхнэр гэрийн хаяанд тогтдоггүй,
Эмэгтэй хүн бол айлын хүн гэж Монголчууд эрт дээр үеээс уламжилж ирсэн бөгөөд ,харийн газар очдог нь бүсгүй хүний заяа гэж ардын дуундаа хүртэл оруулж ирсэн бизээ. Ер нь бүсгүй хүн айлын бэр болсноос хойш өөрийн гэр орныг хурдан мартаж, шинэ гэр орондоо идээшиж дасаж, гэр орноо байнга цэвэр цэмцгэр байлгаж,үр хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулан зочин гийчиндээ хүндэтгэлтэй ханддаг саран ээжийн сайхан чанарыг агуулж байх учиртай. Ээж аав нь охиноо айлын бэр болгох хадаг самбайгаа авахдаа хадамд нь охиноо танай хүн болгож өгч байгаа учраас охины минь өөрийн үр хүүхэд мэтээр халамжилж хайрлаж, хатуужуулж сургаж яваарай гэж хэлж захиад, охиндоо чи өөрөө замаа сонгосон,өөрөө ханиа сонгосон. өөрөө хадамаа сонгосон эргэж буцсан ааш араншин гаргаж болохгүй, энэ өдрөөс хойш чи айлын хүн, аав ээж нь тун аргаа барахгүй бол чамайг дуудахгүй, хоёр талдаа биеэ биеэ хайрлаж, хэрэгцээтэй үед тус дэм болж явъя, онцын шаардлагагүй төрсөн гэр орноо гэж битгий бие сэтгэлээ зовоогоорой гэж хатуу үгийг хэлж явуулах учиртай. Эмэгтэй хүн бол гэрийн бурхан, муу үйлээс хамгаалах сахиус нь байдаг учир гэрсэг байвал тэр айлын өнгө жавхаалаг байх бөгөөд эр хүн гэрээс гарахад эр морьны олзтой, эм хүн гэрээс гарахад эм ямааны гарзтай гэж зүйр цэцэн үг бий болсон бөгөөд энэ нь олон мянган жилийн амьдралын туршлагаас шалгарч, ардын аман зохиолд байраа эзэлсэн бизээ. Орчин цагийн эрдэм ном нь цоорч,эрх мэдэл нь өндөр болсон эмэгтэйчүүд үүнийг уншвал уур нь дүрсхийж, намайг тэнэг зөнөгөөр минь дайрах л байх,гэхдээ яая гэхэв Монголынхоо уламжлалаас түмний хүртээл болговоос ойлгох эмэгтэйчүүд олон байгаа гэж итгэхийн сацуу бас архинд орсон, салж сарнисан, биеэ үнэлдэг, харийн хүний үрс тээдэг, гэх мэт Монголын саран гуа сайхан чанараа бүрхэгдүүлж яваа нэг ч гэсэн эмэгтэй ухаарч засрах болов уу гэж горьдном.
Уур биеийг зовооно
Уул морийг зовооно.
Өндөр ууланд морьтой явж үзсэн хүн энэ зүйр үгийг маш сайн ойлгох учиртай, уул өөд мориор зүтгүүлж гараад харж байхад амьсгаа нь давчдаж хааны хөх мах нь чичрээд салгалаад бараг унах гээд байдагтай адил хүн уурлахаараа оюун санаа нь тийм байдалд орж 10 хар нүглийг бараг бүгдийг нь нэгэн зэрэг үйлдэх тийм хэмжээнд хүргэдэг аюултай тахал бөгөөд хувь хүний бие дээр авч үзвэл атом цөмийн бөмбөг л гэсэн үг. Энэ аюултай үзэгдлээс хүн бүр хичээгээд ангид байж амь,амьдралынхаа саруул тунгалаг замыг бодвол хүн болсны жинхэнэ хэрэг нь бүтэж байгаа нь тэр.
Долоо хэмжиж
Нэг огтол.
Амьдралын аливаа зүйлд маш хянуур хандаж, аль болох бага алдаа гаргаж,болж өгвөл нэг ч алдаа гаргахгүй байх, ялангуяа хийх гэж байгаа сайн үйлсээс гарч болох муу үр дагаврыг сайн судлаж асуудалд хандаж байхыг хэлсэн. Бас дархан,мужаан, оёдолчин зэрэг эсгүүр хийдэг хүмүүст чухал хамааралтай бөгөөд буруу хэмжиж эсгүүр хийгээд үнэтэй дээлийн торгоо эвдсэн тохиолдол бишгүйдээ л байдаг.
Ёс ёмбогор
Төр төмбөгөр.
Байгалийн хуулийн жамаар тогтож хэвшсэн улс үндэстний уламжлалт ёс заншил,зан байдал гэж ёрвойж дорвойсон эхийн савны булдруу шиг олон шийдэлтэй нийгмийнхээ амьдралыг зөв мэргэн зохицуулахын тулд төр нь овойж товойсон булдруу бүрт нь хүрч шигтгэсэн нөмрөгөөр бүрхсэн юм шиг хууль гаргаж хэрэгжүүлэн, нөмрөгний гадна тал нь төрийн эрхэмсэг дүр төрхийг агуулсан өндөг шиг өөгүй цэвэрхэн төмбөгөр төр байх ёстой гэсэн үг.Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлах нь нээлттэй асуудал болно.
Хойноос ирээд хонь минийх
Хотонд ороод хуц минийх
Даварсаар даварсаар
Дагвын оронд
Гар бариад
Бугуй барина.
Дээрхи зүйр үгүүд нь ерөнхийдөө утга ойролцоо бөгөөд хүн сайхан сэтгэл гаргаж, ойр дотно, айл саахалт байж бие биендээ тустай дэмтэй сайхан амьдръя гэсэн нөхрийн сайхан санааг хөсөрдүүлж нөхрийн юманд эзэн суухыг санаархах,даварч давилуун зан гаргаж хүний ач тусыг хөсөрдүүлдэг ухаан муутай, хүний сайхан сэтгэлийг ойлгох чадваргүй хүмүүст зориулсан үг юм.
Зан сайтай хүнд хүн болгон цугладаг
Замаг сайтай усанд шувуу бүхэн цугладаг.
Уур уцаар багатай, хэл яриа хов живэнд орооцолдоод байдаггүй зочин гийчин ирэхэд өөдөө явсан хүнд өнгөтэй найрсаг,уруугаа явсан хүнд ундтай хоолтой, нүүрийн баясгалатай, аяга дүүрэн цайтай,таваг дүүрэн идээтэй, инээж угтдаг,инээж үддэг тийм айлд айлчин гийчин ирэх нь элбэг байдаг бөгөөд тэр чанараараа олсон цуглуулснаа олонтойгоо хувааж хүртдэг буян заяагий нь дагаад үр хүүхэд нь гурван үеээрээ сайн сайхан явах нигууртай гэж бурхны ном сургааланд айлдсан байдаг бөгөөд хүн амьтан ордоггүй очдоггүй айл нэг л зэврүүн, хоосон хөндий дүртэй, хураасан бараа тавилга нь ч хөдөлгөөнгүй, хорвоогийн тоос шороо нь ч хөдөлдөггүй нам гүн, түүнийгээ дагаад гэрийн эзэн, эзэгтэй нь харамч хатуу, хар амиа хичээсэн бэртэгчин шинжтэй юм шиг байдгийг анхаарах учиртай.
Айлд очихдоо намар шиг
Гэрт нь очиход хавар шиг.
Айлд очихдоо жигтэйхэн сайхан зантай яриа хөөрөөтэй сайхан зантай авирлаж байдаг хүн,гэрт нь очихоор дуугаа хураачихсан,тамхиа сороод л асуултанд хариулах төдий ярвайгаад байдаг, айлд очиж дайлуулж цайлуулчихаад хүнийг гэртээ урьдаггүй хүнд зориулсан зүйр үг юм.
Өөрийгөө магтах нь тэнэгийнх
Өрөөлийг магтах нь ухааных.
Өөрийнхөө хийсэн бүтээснийг бусдад хүсээгүй байхад нь гайхуулж ярих нь тийм сайн чанар биш гэдгийг анхааруулсан үг юм.Ер нь үнэртэй ус шингээсэн хүн өрөө тасалгаанд орж ирэхэд аяндаа үнэр нь мэдрэгддэгийн адил хүний хийсэн бүтээсэн бусдад мэдрэгдэж сайн үйлсийг хүмүүс аяндаа сонирхож өөрлүү чинь хандах учиртай. Харин бусдйн өчүүхэн ч гэсэн нийгэмд хэрэгтэй үйлсийг түгээн дэлгэрүүлж бусдад сайшааж байх учиртай.
Үхээд баатраа
Үгүйрээд баянаа
Залуу зандан насандаа эр бяр оюун ухаанаараа амжилт бүтээл алдар гавъяаны эзэн болж явснаа хөгширсөн хойноо гайхуулж ярих,хачир чимэг нэмэж өөрийгөө магтах нь үнэ хүндээ барахын шинж бөгөөд харин залуу хойч үе үлгэр дууриал авахын тулд, алдар гавъяа нэр төрийг нь хүндэтгэж бахархахын тулд туулж өнгөрсөн амьдрал туршлагаас нь яриулахыг хүсвэл болж өнгөрсөн амьдралаа үнэн мөнөөр нь илүү дутуугүй хойч үедээ ярьж үлдээх нь зөв. Эд баялгийн хувьд баян чинээлэг явснаа, өөрийн хариуцлагагүйгээс буюу түүхэн жам ёсоор үгүйрч хоосорсон үедээ би тийм явсан гэж сайрхаж ярих нь бүр ч утгагүй бөгөөд бусдын элэг доог болох ч магадлалтай.
Олзыг олуулаа
Гарзыг ганцаараа
Хийж бүтээх явцдаа эдийн засгийн шинжлэх ухааны хэллэгээр, ямар нэгэн материал баялаг бүтээхдээ өөрийн өртөг, худалдан борлуулалт хоёрын зөрүүгээс гарсан үнийн зөрүүг ашиг гэдэг бөгөөд, Монголчуудын ярьж заншиснаар өөрөө бага зардал гарч их ашиг унахыг олз гэдэг бөгөөд түүнийгээ хав дараад байхгүй олон түмэнтэйгээ хувааж хүртэхийг хэлж байгаа бөгөөд,өөрийн хариуцлагагүй алдаанаас юмуу гэтлэшгүй зүй тогтлоор их бага хэмжээгээр хохирол учрахыг гарз гэдэг бөгөөд түүнийг бусадтай хуваалцах гээд хүсээд байх хэрэггүй,энэ бол үйлийн үр, эцэг эхийн гурван үед хийсэн нүглийн үр дагавар гэж ойлгох учиртай.
Аяганы хариу өдөртөө
Агтны хариу сардаа.
Хүнд бага зэргийн тус хүргэвэл тэр дороо хариу нь ямар нэг хэлбэрээр танд бусдын тус ирнэ.их хэмжээний тус хүргэвээс алс ирээдүйд танд бусдын тус ирнэ гэсэн утга бүхий юм.
Хүн хүнийхээ хүчинд
Загас усныхаа хүчинд
Энэ зүйр үгийг ухаж ойлговоос маш өргөн утгаар өндөр ач холбогдол агуулсан үг бөгөөд загас уснаас гарвал ямар ч авралгүй үхэдгийн адил хүн түмэн олныхоо тус дэмээр явдгийг маш тодорхой сануулсан үг юм.Ер нь ямар ч баян чинээлэг хүн байсан бусдын хүчийг авахгүйгээр амьдрах боломжгүй, тухайлбал түүний зарц, хүч хөдөлмөрөө үнэлэгчид нь эрдэнэт хүн байдгийг мартах учиргүй. Тийм учраас О.Дашбалбар "Амьддаа бие биеэ хайрлъя" гэж хэлсэн бизээ.
Сохорын газар сохор
Доголонгийн газар доголон
Хүн цаг үеээ зөв мэдэрч, аливаа асуудалд тэвчээртэй хандаж, нийгмийн өнгө аясыг харж асуудалд хандаж байх учиртай бөгөөд нөгөө талаар байгалийн хүчин зүйл, үйлийн үрээр нийгмийн амьдралын хэв маягаас доогуур байнгын амьдралд орсон хүмүүст туйлын энэрэнгүй хандаж, түүний зовлонг өөрт ноогдсон мэтээр хандаж харьцаж байхыг сануулсан үг юм.
Хүний газар нэрээ
Өөрийн газар ясаа
Үүнийг хоёр янзаар тайлбарлах учиртай үүнд:
1-рт Хүний нутаг нэрээ хайрлаж яв, өөрийн нутагт ясаа хайрлаж яв
2-рт Хүний нутагт нэрээ сайнаар дуулгаж нутаг орныхоо нэр төрийг эрхэмлэж явах, өөрийн өсөж төрсөн газар шороондоо тэнгэрт халих үедээ яс биеээ оршуулж байх гэсэн утгаар ойлгох учиртай бөгөөд энэ сургаалийг Монголчууд эрт дээр үеээс эрхэмлэж ирсэн учраас Чингис хааныг Бурхан халдунд нь, хэл шинжлэлийн доктор аугаа эрдэмтэн Ч.Лувсанжав, алдарт бөх Д.Цэрэнтогтох аврага нарыг Өвөрхангайд нь оршуулсан бизээ.
Эмээлээсээ өндөр даваа даваагүй
Эхнэрээсээ өөр хүн танихгүй
Гэрээсээ нэг их хол явдаггүй, олон түмэнтэй харилцаа муутай, хувиа хичээсэн ойр зуур эргэлдсэн нийгмийн идэвхгүй хүнийг хэлсэн үг.
Аавын байгаад хүнтэй танилц
Агтны байгаад газар үз.
Аав гэж аугаа түшиг тулгуур, агт гэж армаг хурдан адуун сүрэг мөнх юм биш шүү, эднийгээ байгаа дээр хол ойр явж юм үзэж нүд тайлж, олон сайхан найз нөхөдтэй бол гэсэн үг юм.
Олдсон ооно шарагчин
Таарсан таар шуудай.
1-р үеийн зүйр үг нь говийнхон ярьдаг,2-р үеийн зүйр үгийг манай дархад зон олон хэлдэг үг бөгөөд ерөнхий утга нь нэг бөгөөд аминдаа арчгүй залхуу хойрог, хоёр биендээ зохицоод л ядуу тарчигхан бүтэл муутай үерхдэг найзууд, нэг гэрийн эр эмийг засаж залруулах гээд аргаа барсан хүний үг юм.
Ороо нь ороотойгоо
Жороо нь жороотойгоо
Зан байдал, мэрэгжил мэдлэг, сайн муу чанараараа найзлаж нөхөрлөж явдаг хүмүүсийг хэлсэн үг
Хүнийг ханилсан нөхрөөр нь шинж
Ямар хүнтэй найзлаж нөхөрлөж байгаагаар нь шинжиж итгэж хүнтэй харьц гэсэн үг.
Элсэнд асгасан ус
Эсгийд асгасан тос
Элсэнд ямарч их ус асгаад алга болдог, эсгиирүү тос хийгээд бас л шингэж алга болдог учраас түүнтэй адил ямар ч үг сургаал хэлээд нэмэргүй хүнд зориулсан үг юм.
нэг үхрийн эвэр доргивол
мянган үхрийн эвэр доргино.
Хувь хүн болон хамт олны дотроос нэг хүн болохгүй бүтэхгүй юм хийвэл ах дүү төрөл төрөгсдөд муугаар нөлөөлөх муу үр дагавар үүсэх магадлалтай.
Хоёр уул ойр ч уулздаггүй
Хоёр хүн хол ч уулздаг
Хүний оюун ухааныг үнэлж, хязгааргүй том газар дэлхийгээс өчүүхэн бага хүн хүсэл зорилгоо хэрэгжүүлж болдгийг төсөөлж шинжлэх ухаан хөгжиж дэвшээгүй үед хоёр хүн ямар ч хол байсан хэзээ нэгэн цагт заавал уулзахыг хэлжээ.
Эрдмийг хичээлээр сурдаг
Эрлийг сургаар олдог.
Эрдэм номыг суралцахад хичээл зүтгэл хэрэгтэй, алдсан адуу малаа сураг ажиг уйгагүй тавьж олдог бөгөөд "Муу эрэхээр сайн сур" гэсэн зүйр үг үүнтэй утга нэг юм.
Гаднаа гяланцаг
Дотроо паланцаг.
Өнгө үзэмжийг жигтэйхэн сайхан хийсэн эд бараа хувцас хунар, барилга байшин харахад нүд,сэтгэл булаам байв ч чанар маш муу байх, хээнцэр ганган үзэмжтэй,үзэсгэлэнтэй байв ч эрдэм номгүй, ааш араншин муутай хэрүүлч танхай хүмүүсийг хэлсэн үг юм.
Урт хормой хөл орооно
Урт хошуу хүзүү орооно.
Урт хормойтой дээл хөл ороож тээглүүлж унагах ба дэмий ярьж,хов жив хөөцөлддөг хүн хэрэг төвөг, хэрүүл маргаанд хамгийн түрүүн холбогддогийг хэлсэн үг.
Түрүүн дуу гарсан
Хөхөөний ам хөлдөнө.
Юмны учир начирийг олохгүй худал үнэн нь мэдэгдэхгүй юмыг дэвэргэж хөөргөж, түүнээсээ болж асуудалд холбогдож болзошгүй хүнийг хэлнэ.
Даравч дардайна
Булав ч бултайна,
Үнэн болж өнгөрсөн юмыг нууж хайцайлвал хэзээ нэгэн цагт ил болохыг хэлж байгаа юм.

Monday, January 16, 2017
Хүний жил орох, мэнгэний тухай.
Бурханы номоор хүний жил орох мэнгэ голлох гэж чухал үзүүлэлт байдаг бөгөөд цагаан сарын дараа жил мэнгээ засуулахаар гандан явах, гэртээ лам хуврага залах гэж их ажил болдог билээ. 12 жил болоод 13 дахь жилд жил ордог, 8 жил болоод 9 дэх жил дээр мэнгэ голлодог бөгөөд 13,25,37,49,61,73,85,97 насан дээр жил ордог бөгөөд жил орохоо зөв тогтоохын тулд билгийн тоолол буюу бидний сайн мэдэх цагаан сарын тооллоор тооцох бөгөөд хүн эхээс төрөхдөө нэг настай төрдөг бөгөөд шинийн нэгний өглөө хоёр настай болдог бөгөөд битүүний өдөр төрсөн хүн маргааш нь шинийн нэгэн болоход хоёр настай болдог байна.Энэ чанараараа билгийн тоололын нас нь аргын тоололоосоо нэг насаар илүү байдаг бөгөөд тухайлбал аргын тоололоор 12,24,36,48,60,72,84,96 настай хүмүүсийн жил нь орж байгаа юм.Жилийн заслыг хийлгэхдээ гал,шороо,төмөр,огторгуй,ус,уул,мод,салхи, хий гэсэн найман махбодийн аль нэгэнд суух ба эрэгтэй хүн галаас эхэлж нар зөв тойруулан, эмэгтэй хүн уснаас эхэлж нар буруу тойруулан тоолж нас аль махбодь дээр таарна, тэр нь тэр жилийн суудал болж, тэр махбодийн 4 сайн 4 муу зүгт харъяалуулан жилээ засуулах ба 4 сайн зүг нь эрүүл мэндийн зүгээс эм залах,эмийн ургамал түүх, идээ ундаа, эд юм авахад эрхэм сайн,амины зүгт бэр авах,буулгах.аян замд гарахад сайн,балин цацал өргөх,ан авд мордохыг цээрлэнэ.Хий морийн зүгт төрөл бүрийн сан тавих,хий морийн дарцаг хийсгэх,бэр авахад сайн,буян хишгийн зүгт эд мал авах,тариа тарих зэрэгт сайн. 4 муу зүг нь хорлолын зүгт өвчтнийг эмчид үзүүлэх,бэр авах,эд мал авахыг тэвч.Таван адын зүгт өвчтнийг эмчид үзүүлэх,эм ба эмч залах,эмийн ургамал түүх,хол аянд явахыг цээрлэнэ.Шулмасын зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэнэ.Бие тасрах зүгт амьжиргааны үйл бүхнийг бүтээх ажлыг цээрлэнэ.Харин 4 муу зүгт цээртэй зүйлүүдийг заавал хийх шаардлага гарвал БУНД ХОРОЛ авч явах ба аливаа цээрийг арилгадаг " Ум агааний нигааний ажийлаа мандаалий маей суухаа" гэдэг тарнийг уншиж хариулга хийх ёстой.
Бар,туулай жилтэн усанд,могой морь жилтэн модонд,хулгана гахай жилтэн төмөрт,мич тахиа жилтэн шороонд,үхэр луу хонь нохой жилтэн галд суувал тэр жилдээ сайн. Бар туулай жилтэн төмөрт,морь могой жилтэн усанд,хулгана гахай жилтэн шороонд, мич тахиа жилтэн галд, үхэр луу хонь нохой жилтэн хийд суувал барцадтай тул болгоомжтой явж "Сундуй" "Хий морийн сан" уншуулж "Цац" 1000 талбих зэрэг засал хийх ба суудал тус бүр дээр засал хийлгэнэ.
Бүх хүн дээр бичсэний дагуу 8 жил болоод 9 дэх жил дээр мэнгэ голлох бөгөөд тухайлбал билгийн тоололоор10,19,28,37,46,55,64,73,82,91,100 насан дээр буюу аргын тоололоор 9,18,27,36,45,54,63,72,81,90,99 насан дээр мэнгэ голлоно. 37,73 насан дээр жил орж, мэнгэ голлох нь давхацдаг учир ном заслыг сайн хийлгэх учиртай. 1 цагаан мэнгэтэй хүн Жанрайсэг бурхан шүтэж"Ум мани бадми хум,Ум зара хо суухаа" гэдэг тарнийг насан туршдаа уншина.
2 хар мэнгэтэй хүн Очирваань бурхан шүтэж"Ум базар бани хум пад,Ум дүүраа гааны суухаа" гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина
3 хөх мэнгэтэй хүн Доржсэмбэ бурханыг шүтэж"Ум базар садаа А суухаа,Ум гээлий суухаа гэдэг хоёр тарнийг насан туршдаа уншина.
4 ногоон мэнгэтэй хүн Очирваань бурхан шүтэж," Ум базар бани хум пад,Ум жийлаа тэү суухаа" гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина.
5 шар мэнгэтэй хүн Бурхан багшийг шүтэж, "Дадияатаа ум мүүний мүүний маха мүүний ей суухаа,Ум гийлий гийлий суухаа"гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина.
6 цагаан мэнгэтэй хүн Манал бурханыг шүтэж "Дадияата ум бихаанзи бихаанзи махаа бихаанзи раза самуу гадэ суухаа, Ум бадаа ша суухаа" гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина.
7 улаан мэнгэтэй хүн Ногоон дарь эх бурхан шүтэж,"Ум дарий дүд дарий дүрээ суухаа, Ум жаа маа наа суухаа" гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина.
8 цагаан мэнгэтэй хүн Бурхан багшийг шүтэж"Дадияатаа ум мүүний мүүний маха мүүний еэ суухаа" гэдэг 2 тарнийг насан туршдаа уншина.
9 улаан мэнгэтэй хүн Манзшир бурханыг шүтэж "Ум ра базанаа ди,Ум яаний лий яа суухаа" гэдэг тарнийг насан туршдаа уншина.
Дээрхи засал номыг хийхэд эдийн засгийн болоод ёс суртахууны талаар ямар нэгэн хохирол гарахгүй учраас үүнийг үйлдэснээр над сайн үйлс бий болно гэсэн өөртөө итгэл үнэмшлийг бий болговоос сэтгэл санаа өөдрөг болж, бие амар явахаар сэтгэл амар яв гэдэг сайхан сургаал хэрэгжиж хүн амгалан орших нөхцөл бүрэлдэх магадлалтай. Харин шашин шүтэж байгаа нь энэ гэж эд баялаг, эрүүл мэндээр хохирох үйлдлүүдэд болгоомжтой хандах хэрэгтэй.
Sunday, January 15, 2017
Алтан гэрэл судраас.
Бид сайн сайхан амьдах,эрүүл саруул энх тунх байх, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө гээд л цагаан сарын дараа гандан хийд орж ном судар уншуулаад, боломжтой нь лам хувраг, бөө нарт хандаж гэр орондоо засал ном хийлгээд сэтгэл ариусаж бүх юм сайхан болох мэтээр өөдрөг үзэлтэй болоод бүтэн жил би заслаа хийлгэсэн одоо ч ажрахгүй гээд сэтгэл өөдрөг явах нь сайшаалтай зүйл яах аргагүй мөн.
Тэгвэл тэр номонд юу гэж айлдсан байна гэдгийг эх хэлээрээ сонсоод цаг үетэйгээ зохицож, тэр шүтээд байгаа номынхоо үзэл санааг бага ч гэсэн хэрэгжүүлэх,бурхны ном сургаал дандаа энх амгалан сайн сайхан байхыг номлосон байхад түүний эсрэг үйлдлүүд хийгдэж энэ хорвоо нүгэл хилэнцээр яагаад дүүрэн байдаг юм бол гэж эрэгцүүлэн бодож, номын мөрөөр ядаж өөрийгөө ариусгах,чадвал бусдад түгээж нэг хүнийг ч гэсэн муу үйлээс ангижирахад нь туслахыг эрмэлзвэл түмэн олны төлөө хийж байгаа буян болох учиртай гэж мөхөс би Алтангэрэл судраас энд буулгаж өөрийн ойлголтоор түмэн олонтойгоо санал бодлоо хуваалцаж байна,
"....Амьтан бүгдийг сайн үйлэнд байгуулан, ариун болгохын тул, хүний хаан заримдаа хүн дүрээр,хааяа тэнгэр болон хааяа үнэр идэшт,хааяа зандалчин ба мангасын дүрээр, хилэнцэт үйлийг буцааж үйлдэнэ.Харин сайн үйлийг үйлдэгч нарт хаан тэрбээр эцэг эх мэт тийн боловсорсон үрийг үзүүлэхэд тэнгэр бээр хааныг адисласан болой.Энэ насандаа сайн үйл хийсэн ба элдэв гэмийг үйлдэгч нарын тийн боловсорсон үрийг үзүүлэхэд тэнгэр бээр хааныг адисласан болой.Харъяат улсад нь гэмт үйлдлүүд буй атал, хэрвээ хаан бээр эс хайхарч,хилэнцийг үйлдэгч төрөлхтөн нарыг хувь зохилдсон цаазаар эс тасалж, тэрсүүд үйлдлийг зөнд нь орхивоос тэр цааш ном бус машид арвидна.Тэмцэл болон башир хэргүүд тэр улсад хойшид ихсэж гучин гурван тэнгэрийн оронд тэнгэрийн эрхт хямрах болно.Харъяа улсад нь гэмт үйлдлүүд оршивч, хэрвээ хаан бээр эс хайхарваас тэр цагт барагдашгүй башир хуурмаг, тэсвэрлэшгүй олноор улс эвдрэх болно.Тэрсүүд дайснууд довтлон халдаж,тэрхүү улсыг нэн түйвээнэ,төгс эдлэл болон язгуур ч эвдэрнэ. Хураасан хөрөнгө алин байхнаа ч хуурамч баширтай олон үйлдлээр харилцан нэг нэгнээсээ булаах болно.Аль нэгэн аргаар хаан өөрөө амирлуулж түүнийг эс үйлдвээс их заанууд цөөрмийг эвдэх мэт өөрийн орныг нэн эвдэнэ.Аймшигт догшин салхи босож,аюулт их үер бууна, нар ба саран болон гариг одууд догшрох болно. Хаан нь хайхралгүй зөнд нь орхивоос, хөрөнгө ногоо, үр жимс гүйцэд эс боловсрох хийгээд ган зуд үргэлжлэх болно.Харъяа улсад нь гэмт үйлүүд оршивч хаан бээр эс хайхарваас тэр цагт тэнгэрүүд ордондоо сэтгэл нь баясгалангүй болно.Эрхт тэнгэрийн хаан тэд бүгд энэ хаан төгөлдөр бус бөгөөд эгнэгт ном бусын зүгт оршиж байна хэмээн өөр хоорондоо хэлэлцэх болно. Тэр хаан бээр өнө удалгүй тэнгэр нарыг хямруулах болно.Тэнгэр нар машид хямарснаар түүний улс нь нэн эвдэрнэ.Зохисгүй зүйлүүд тэр оронд гарч зэвсэг мэсээр ч эвдрэх болно. Өөдгүй башир ба тэмцэл хийгээд өвчин ч бүхэнд тархах болно. Тэнгэрийн эрхэтүүд машид уурлаж,тэтгэхээ болин хясалд орхино".
Дээрхи сургаалийг би ойлгохдоо хаан гэдгийг төр гэж ойлгон орчин цагт төрийн эрх барихад шийдвэр гаргадаг төрийн 3 өндөрлөг, УИХ-ын гишүүд,ЗГ-ын гишүүд өөрсдийгөө энэ сургаалд хамаатуулан ойлгож, бид зөв мэргэн шийдвэр гаргаж, түүнийгээ шударгаар хэрэгжүүлж ажиллахгүй бол улс үндэстнээ эвгүй байдалд оруулж болзошгүй гэсэн ухааны сэдэл санаа төрж ажиллах нь чухлыг анхааруулсан номлол гэж гэж үзэж байна.
Алтангэрэл судар номын сургаал номлолыг өнөө цагт хөрвүүлэн ойлговоос төр нь улс нийгэмдээ сайн сайхныг цогцлуулах бодлого барьж, муу үйл хийсэн хүнийг түүнд нь тохирсон ял цээрлэлийг үзүүлэх сайн үйл бүтээсэн хүнийг эцэг эхийн адил хайрлаж дэмжин, гэмт үйлдлүүдийг зөвөөр шийдвэрлэхгүй хайнга хандваас барагдаж тэвчишгүй бусармаг явдал үүсч эв нэгдэл алдагдан, дайсанд олзлогдон довтлуулж улс орноо түйвээлгэн,эд баялаг үндэс язгуур эвдрэн,баялаг эрдэнэс байлаа ч башир бусармаг олон янзын үйлдлээр булаалдаж шунахайрвал их зааны хөлд цөөрөм эвдрэх мэт улс гүрэн бутарна.Төр ийм байдалд шийдвэртэй арга хэмжээ авахгүй зөнд орхивоос байгаль дэлхийн өгөөж доройтож,ган зуд үргэлжлэн, мөнх тэнгэрийг хилэгнүүлэн төрийн буруу явдал нь ард түмнийг хямруулж, ард түмэн хямарснаар улс гүрэн эвдрэн улмаар зэвсэг мэсээр эвдрэлцэж, өвчин эмгэг элбэгшин үйлийн үрийн сайн бүхэн үгүйрч хүслийн хясалд орно. гэсэн утгаар ойлгож одоогийн нийгмийн байдалтай харьцуулан харваас улс нийгмээ хөгжүүлнэ, сайжруулна гэж амлаж ард түмэн хүчтэй, ард түмэн бүхнийг шийднэ гэх мэт худлаа ярьж, бүр үндсэн хуулиндаа төрийн эрх ард түмний мэдэлд гэж тунхаглан сонгууль гэж хуурмаг зүйлээр ард түмний толгойг бүрэн угааж, Улсын ерөнхийлөгч, УИХ-ын 76 гишүүн аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчид гэж хүмүүс төлөөллийн ардчиллал нэрээр засгийн эрхийг барихаар шат шатанд гарч ирээд, элэг зүрхээ даран байж тангараг өргөөд маргаашнаас нь эхлээд санал гуйж царай алдаж явсан ард түмнээ зарим нь бүрэн, зарим нь хагас дутуу мартаж, би гэдэг өвчнөөр өвчлөн, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын мэдлэггүй, ард түмний гүнд ямар зовлон жаргал байгааг огт мэдэхгүй мэдэмхийрэн, хувийн үзэл бодол, бүлэглэлүүдийн нөлөөнд автан шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг зан гаргаж, нам бүлэглэлээрээ талцан бие биеэ хүний есноос гартал доромжилж, өөрсдийн буруу үйлдлүүдээ хайцайлан хэрэлдэж байгаа нь ард түмэнд таалагдахгүй байгаа учраас л ард түмнээр сонгуулан төрийн эрх барих нийгмийн үүргээ умартаж, өөрсдийн хувийн сонирхолдоо хөтлөгдөн ард түмнийхээ үгийг сонсохгүй, сонссон ч ажил хэрэг болгохгүй байгаа учраас ард түмэн төрийн эрх барьдаг нь худлаа болоод байна гэсэн ойлголтыг төрүүлээд байна. Гэхдээ бүх хүнийг хэлээгүй шүү, үнэхээр ард түмнийхээ төлөө сэтгэл гаргаад ганцаардаад яаж ч чадахгүй бухимдаж яваа төрийн түшээд байгаа байхаа. Төрийн шат шатны албанд очсон хүн бүхнийг идэж уух гэж томилогдсон, идэж ууж байгаа гэж хардан төрийн албаны нэр хүнд бүрэн унаж, дээр гарч суудал эзэлсэн өндөр зэрэглэлийн эрх мэдэлтнүүд өөрсдөө дахин сонгогдохын тулд ард түмэнд хайр зарлан авилга хээл хахууль гэж айхтар хадны мангаа л та биднийг баллана, иймд төрийн албаны нөхөд чинь иднэ шүү, хулгайлна шүү, авилга авна шүү, хайрт ард түмэн минь эдэнтэй сайн тэмцээрэй, сайн хянаарай, сайн мэдээлээрэй, төрийн албан хаагч чинь юу ч биш зүгээр л үйлчлэгч, манаач, дэлгүүрийн худалдагч шүү дээ, эднээс айж эмээж ерөөсөө болохгүй, бид дор нь халж өөрчлөөд өгнө гэж бэлэн цэцнээр ярьж дараачийн сонгуулийн бэлтгэлээ хийдэг, хөөрхий ард түмэн ч түүнд нь хөөрөөд зарим нь өөрийн санаачлагаар, зарим нь бусдын хатгаасаар, зарим нь хүнийг халуулж өөрөө болон өөрийнхөө хүнийг оронд нь суулгах гэж дээш нь зөндөө мэдээлдэг, түүний мөрөөр баахан шалгалт оруулж хөрөнгө үрж цаг заваа бардаг ийм л тогтолцоо бий болчихоод байна. Төрийн түшээ хүн өөрийн эрх ашгийг үл огоорон гагцхүү улс орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө өөрийгөө золиослох ухамсар ухаантай байж Алтангэрэл номыг уншуулж өөрийгөө ариусгавал зохистой мэт.

Monday, January 9, 2017
Бурхан багшийн сургаал номлолын талаар.
Би шашингүйн суртал нэвтрүүлэг хүчтэй үйлчилж байсан социалист нийгэмд амьдарч байсан ч гэсэн өөрийнхөө хэмжээнд ном зохиолт уншиж олж авсан хувийн боловсрол мэдлэгийнхээ хүрээнд шашин гэдэг нь хүн төрөлхтний оршин тогтоход оюун санаанд нь хүчтэй нөлөөлдөг дэлхийн улс орнуудын зан заншил, уламжлалт ёс суртахуун,үндэсний соёл иргэншилд нь хэвшил болсон үйл ажиллагааны цогц юм байна, ийм учир үндсэн хуулиндаа ямар нийгмийг үл хамааран шашин шүтэх бишрэх эрхийг нь хуульчилж өгдөг юм байна гэж шашины үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, дэлхийн улс орнуудын шашин нь зарим нэгэн шашнуудын гаж урсгалуудыг эс тооцвол ерөнхийдөө энэрлийн шинжтэй үзэл баримтлал давамгайлсан юм шиг санагддаг бөгөөд үүний дундаас манай Монголчуудын эрт дээр үеийн бөөгийн шашин,одоогийн голлох үүрэг гүйцэтгэж байгаа шарын шашин хоёрт илүү анхаарлаа хандуулан харьцуулж үзэхэд энэ хоёр шашин утгын хувьд нэг их ялгагдаад байх зүйлээр бага мэт ойлгогддог бөгөөд тухайлбал хоёулаа лустай,савдагтай, тэнгэр эцэгтэй, дэлхий ээжтэй,хараал жатгатай, засал номтой гээд шашны зан үйл нь тун ч төстэй байгаа юм.
Бөө гэдэг нь эрт баларын цагт ном бичиг гараагүй үед оюун санааны бясалгалын ид шидээр онгод гээч юм орж өнгөрснийг болоод ирээдүйг мэддэг гоц авъяастай хүмүүсийг хэлдэг, шарын шашин нь ном эрдэм дэлгэрсэн үед номд суралцаж бясалгалын хүчээр өнгөрсөн ирээдүйг эрдэм чадлынхаа хүрээнд тоймлож, тааж мэддэг хүмүүсийг лам хувраг гэж нэрлэсэн
байх магадлалтай гэж үзээд шашиныг аль болохоор шинжлэх ухаанд ойртуулах талаас нь ойлгохыг хичээж өдий хүрлээ.
Миний таамаглал бол Бурхан багш ертөнц бие чанар гэж үндсэн хоёр зүйлээс бүтдэг,тэхдээ барин тавин харагдаж байдаг бие гайхамшиг, байнга мөнхөд орших чанар гайхамшиг гэж номлоод энэ хоёрын алийг нь ч нэгд гэж дугаарлаж болохгүй, учир нь хоёр тул загас сүүл сүүлнээсээ зуугаад голын урсгалын хурдаас хурдтай эргэвэл урсахгүй байхтай адил гэж номлосон тухай аав минь намайг багад ярьсныг санаж явсаар хожим сургуульд суралцаж байхад хурд массын тухай хичээл ороход физикийн багштайгаа 2 летрийн битонд ус дүүргээд түүнийг амыг нь өөд харуулан эргүүлж эхлээд хурдаа авахуулан өндөрт гаргаж амыг нь уруу харуулаад эргүүлээд байхад ус асгарахгүй байгаа тухай ярилцахад багш минь газрын татах хүчний хурдаас чиний эргүүлж байгаа савтай усны хурд илүү байгаа учраас ус асгарахгүй байгаа юм гэж хэлсэн учраас түүнд итгэж, загасны эргэлдэх хөдөлгөөн, усны урсгалын хурдны талаар бурхны ном сургаал нь шинжлэх ухаан байх магадлалтай гэж ойлгож, эрдэм боловсролгүй байж өөрийгөө зовоож элдвийн юмыг эрэгцүүлэн өдийг хүрлээ.
Энэ байдлаас би ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр бурхан багшийн бие гэдэг нь 5 мах бодийн онол юм байна, тухайлбал Мендлеевийн үелэх системийн бодисыг ерөнхий 5 зүйлээр хэлсэн юм байна, чанар гэдэг нь биеүүдийн хооронд гэрэл хурд хоёрын үйлчлэлээр ертөнцийн хувирал хөдөлгөөн, харилцан үйлчлэл явагддаг юм байна гэж таамагладаг бөгөөд гэрэл гэдэг нь шинжлэх ухааны хэлээр энерги буюу цахилгаан соронзон орны гүйдэл бүхий л биеүүдийг холбож үйлчилдэг юм байна, тийм учир хүн ямар нэг хүнийг бодож дурсахад нөгөө хүн ямар ч хол байсан чих нь хангинадаг,зүүд яг таадаг, хүнтэй уулзахыг хүсэж байхад яваад ирдэг гэх мэт учир битүүлэг үйлдлүүд нь хэзээ нэгэн цагт шинжлэх ухаанаар батлагдана гэж итгэдэг.
Бурхан багш бие чанар гэж ертөнцийг тодорхойлсноос хойш 2000 гаруй жилийн дараа К.Маркс матери сэтгэхүй гэж 2зүйлийг тогтоосон нь Бурхан багшийн бие чанар хоёртой дүйж байна гэж үзээд энэ хоёр ухаантныг биширдэг бөгөөд харин Бурхан багш энэ хоёрыг алийг нь ч тэргүүн эгнээнд тавьж болохгүй, харилцан шүтэлцээтэй гэж тодорхойлсон байхад К.Маркс матери анхдагч сэтгэхүй хоёрдогч гэж байр эзлүүлэн тодорхойлоход нөгөө талаас идиалист нийгмийн ухаанчид сэтгэхүй анхдагч матери хоёрдогч гэж онолдон маргалдаж улмаар материалист,идиалист гэж нийгмийн ухааны үзэл суртлын хоёр туйлтай маргаанд дэлхий нийтийг татан оруулж нийгмийн онол үзлийн зөрчилд дэлхий ертөнц маань татагдан орсон юм болов уу? гэж эрэгцүүлж Бурхан багшийн сургаальд илүү итгэл үнэмшилтэй хандаж, шашин бол нийгмийг мунхруулагч хар тамхи гэсэн К.Маркс гэж аугаа хүний сургаал нь Буддын шашинд хамааралгүй бусад дэлхийн улс гүрнүүдэд байдаг амиа егүүтгэх, бусад бусармаг үйлдлүүд хийлгэдэг шашинд зориулсан биз гэсэн бодол төрдөг юм.
Өнөөдөр манай оронд олон шашин дэлгэрч байгаа нь хүний эрх, эрх чөлөө, нээлттэй нийгэм гээд ардчиллалын үндсэн зарчим явагдаж байна гэж бодов ч сайхан залуу насандаа тэнгэрийн эзэн намайг хүлээж байна гэж итгээд үр хүүхэд хань ижлээ өнчрүүлэн амиа егүүтгэдэг, бага насны охидууд шашины үзлээр амиа егүүтгэдэг, түүгээрч барахгүй өндөр зэрэглэлийн боловсрол мэрэгжил эзэмшсэн хүний их эмч хүн исүс шүтэж тэнгэрийн эзэндээ очно гэж ганц тариа хийлгэхгүй, ганц эм уухгүй нас барахдаа исүс шүтдэг ах дүү нарыг уулзуул, шүтдэггүйгий нь битгий уулзуул гэж захиад нас барсны дараа исүс шүтдэг ах дүү, хань ижил, үр хүүхэд нь маш их инээд баясалтай дуу хууртай оршуулж байна гэдэг нь Монгол хүний хүнлэг энэрэнгүй үзэлд таагүй үйлдэл мэт санагддаг.
Бөө нарын хувьд авъяас билэг нь тодорсон сод ухаантай бөө нар байдаг л байх, түүнийг үгүйсгэхгүй байна, гэхдээ амьдрал дээр ийм олон гоц авъяастан бөө байна гэх итгэл сайн төрөхгүй байгаа бөгөөд бөө нарын явуулж байгаа үйл ажиллагааны засал нь хүний амь насанд халтай тухайлбал халуун төмрөөр хайрах, чулуу улайсгаж халуун уураар хүн ариусгахдаа түлэх,хүний эд зүйлийг гайд гаргаж устгуулах,ядарч зүдэрсэн аргаа барсан хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлөх хэт өндөр үнэлгээ шаардах гээд учир дутагдалтай зүйлүүд харагдаад байх юм.
Лам нарын хувьд бол олон зууны турш хэрэглэж ирсэн ном судар уншиж хүний сэтгэлийг засаж , ном уншуулсан хүн ном засал хийлгэлээ одоо боллоо гэж сэтгэлийн таашаал авч санаа амар ,амгалан болж байгаа нь сайшаалтай бөгөөд Дашчойлин хийд өргөлийн тарифгүй байгаа нь сүсэгтнүүдийн талархалыг хүлээж байгааг тэмдэглэх нь чухал.
Гандан хийдээс гадуур ашиг хонжоо эрсэн, шашны эрдэм номын бясалгал,дэг жаягаа зөрчиж үлгэргүй байдал гаргах, шашныхаа нэр хүндийг унагадаг хуврагууд байхыг үгүйсгэхгүй.
Сонгосон шашинаа шүтэх нь хүний эрхийн асуудал тул иргэд сонголтоо хийх нээлттэй эрх чөлөөт асуу дал бөгөөд миний бие Буддын шашиныг илүүтэй шүтдэг бөгөөд ном сургаалийн мөн чанарыг өөрийнхөө итгэл үнэмшлийн хүрээнд Бурханы шашины номлолыг түмэн олондоо тайлбарлаж хүргэхийг хичээж байгааг минь ойлгохын сацуу санал нийлэхгүй хүмүүс зүгээр л намайг уучлаарай.
Бурхан багшийн 10 хар нүглийг тэвчээд 10 цагаан буяныг эрхэмлээд явж чадвал танд ном судар лам хувраг ч хэрэггүй, та өөрөө бурхан боллоо гэсэн үг гэж айлдасныг хүн бүр санаж хичээгээрэй.
10 хар нүгэл гэж юу вэ?
10 хар нүгэл гэдгийг биеээр үйлдэх гурав 1.амьтны амь таслах 2.хулгай хийх 3. буруу хурьцах,хэлээр үйлдэх дөрөв 1. худал ярих 2. хов ярих 3.ширүүн үг өдүүлэх 4.дэмий чалчих, сэтгэлээр үйлдэх гурав 1. шунал сэтгэл 2. атгаг хорон санаа 3. буруу үзэл бодол гэж 10зүйлд хорвоогийн бүхий л муу бүхэн багтсан байдгийг хүн болгон мэднэ, гагцхүү үүнийг мэдсээр байж бие сэтгэлээн барьж, хүсэл тэмүүллээ хориглож чадахгүй байгаа учраас дээрхи нүглийг үйлдэж буяндаа бузар оруулж гурван үеээрээ үр хүүхэдтээ гай барцад тарьдгийг бурхны номонд номлосон байгаа учир хүн бүр хэнээс ч эрэлхийлэлгүй зөвхөн өөрийгөө хянаж өөрийнхөө үйл өрнөлтийг дүгнэж цэгнэж эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг гүнээ ухамсарлан хэрэгцээ шаардлагагүй амьтны амь хороохгүй байх, гэхдээ зайлшгүй шаардлагаар амьтны амь хорооход хүрвэл энэрэнгүй зовоохгүй байхыг эрхэмлэхлэхээс бус нэг ч амьтан хороохгүй байна гэж үл гүйцэлдэх юм ярьж болохгүй. Жишээ нь Монголчууд бид эрт дээр үеээс мал аж ахуйгаа эрхэлж идэш хоолондоо хэрэглэж, ашиг шимийг нь хүртэж ирсэн уламжлалтай бөгөөд би нүгэл хийхгүй гээд малаа төхөөрч хэрэглэхийг хоригловол хэзээ ч бүтэхгүй номлол болж тэр чанараараа Бурхан багшийн үнэт сургаалийн хүч сулрах учраас үнэн юмыг үнэнээр нь ярьж ойлгож, бүх үйл явдлын төгсгөл нь дандаа буянлаг энэрэнгүй үзлээр дууссан байх учиртай.
Хөдөлмөрийн баатар алдарт хоньчин З.Очир гуай намайг бага сургуулийн сурагч байхад сонин дээр бичсэн нэг зүйл миний санаанаас гардаггүй бөгөөд малаа хайрлаж энэрэх сэтгэлийн минь эхлэл байсан болов уу гэж бодогддог бөгөөд З.Очир гуай ижилхэн настай, ижилхэн тарга хүчтэй,ижилхэн биетэй гурван хонийг нэгийг нь хотноос гаргаад шууд төхөөрсөн, нэгийг нь өдөржин уяж майлуулж байгаад орой төхөөрсөн, нэгийг нь нохойтой цуг уяж айлгаж үргээж өнжүүлээд төхөөрөөд ижилхэн хэрэглээгээр махыг нь хэрэглэхэд долоо,долоо хоногийн зөрүүтэй мах нь дуусч байсан тухай бичээд малыг төхөөрөхдөө аль болох зовоохгүй ажиллавал тэр малаа ч зовоохгүй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх талаар сургасан байсныг эрэгцүүлж бодоход, хүмүүс дэлгүүрийн мах аривгүй, амт муутай гэж ярилцдагийн учир нь, үйлдвэрийн аргаар мал нядлахдаа хэдэн хоногоор хашиж өлсгөж зовоож, улмаар нядалгаанд оруулахдаа цус сэвс ханхалсан орчинруу зодож нүдэж хүчээр оруулан нядалж байгаа учраас амьддаа сүр сүлд, сүнс заяа нь зайлж сүг болсон хий хуар амьтдын мах амт чанараа алдсан арвин хүртээмжтэй чанар нь хомсодсон байдаг гэж ойлгодог.
Энэ байдлыг бодоод идшинд хэрэглэх малыг амьдаар нь машин техникт ачиж явах нь нэг дүгээрт 10хар нүглийн сэтгэлээр үйлдэх буруу үзлийн нүглийг үйлдэж,хоёр дугаарт өөрийн эдийн засгийн чадавхаа сулруулах үндэстэй учир буянт малдаа энэрэнгүй хандаж газар дээр нь зовоохгүй төхөөрөх нь буянт үйлс болох учиртай.
Ухаант хүн нүгэл үйлдэхгүйг хичээвэл аливаа үйлдлийг хийхдээ өөрийн бие дээр холбож бодож сэтгэх учиртай, тухайлбал агь таанын үнэр ханхалсан арвин баян бэлчээр усандаа тааваараа идээшилдэг буянт малаа машин техник дээр ачиж савчуулан явуулах нь, алтан дэлхий дээр хоёр хөлөөрөө алхаж явдаг хүн намайг холбоотой модон дээр хүчээр суулгаад эзэнгүй их далайруу долгионд хөөгдүүлэн тавьбал яах вэ гэж машинд ачуулсан малын зовлонг өөр дээрээ дүйцүүлж бодвоос аяндаа энэрэлийн ухаан төрөх бизээ.
Амьтны амь таслах гэдгийг тун ухаалаг бодож өөрт ямар нэгэн хор холбогдолгүй л бол хорхой шавьж ялаа шумуулыг хүртэл богинохон настай юм ганц хоёрхон сарын дараа л байхгүй болно, алаад яахав гэсэн энэрэлийн сэтгэл төрж байх учиртай юм.
Бусдын юмыг хулгайлах санаа төрөх үед өөрийнхөө болон аав ээж ах дүү найз нөхдийн юмыг хулгай авчихсан байдлаар сэтгэж үзвэл тэнэг мангар л биш бол аяндаа хулгайн сэдэлтээсээ татгалзах ухаан төрнө,байгалийн хуулиар орчлонгийн бүх амьтан өөр өөрийн жам ёсны хүйсийн харьцаанд ордог есыг ганцхан хүн л зөрчиж хуял тачаалаа хязгаарлах ухаан нь мөхөстөж өөрийгөө адгууснаас доорд үнэлж доромжилж бусдыг зовоодог арчаагүй явдлыг үйлдэж нүгэлтэн болохоор бараг амиа егүүтгэсэн нь дээр гэж ойлгон буруу хурьцах уу, амиа хорлох уу гэдэг сонголтонд тулж аль алинаас нь татгалзаж нүглээс зайлах учиртай.
Худал ярих бол хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг, хүн үнэмшиж хэрэгсэхгүй бол хор хөнөөл багатай болов ч хүний эрэлт хэрэгцээг хангаж болохуйц үндэслэлтэй худлаа хэлэх нь нэг хүнд болоод нийгэмд асар их хохролд хүргэдэг хорлонтой үйлдэл юм, жишээ нь манай нутагт хүний ам дагуулж худлаа хэлдэг нэг нөхрөөс, хүн алдсан малаа асуухаар өнгө зүсээр нь тийм газар тэнд тэдэн сарын тэдэнд байсан гэж худлаа хэлж хүний ажил цагийг үрдэг хүн байлаа.Худлаа ярих нь хэнд хэрэгтэй юм бэ гэсэн асуултыг өөртөө тавьж худлаа хэлэхгүй байх нь хүний ухааны далай бөгөөд хэрэв худлаа ярьсан бол сайн тунгааж өөрөөсөө ичиж нэг нүглээс өөрийгөө чөлөөлөх нь чухал.
Хов ярина гэдэг нь хийх ажлаа мэддэггүй,залхуу, дэмий тэнэж хорвоогийн сайн муу юмыг сонсож хэний ч захиа даалгаваргүйгээр дэмий яриа тарааж явдаг ялангуяа муу юманд их дуртай, түүнийг ид бах болгон ярих сонирхолтой,бусдын хэлээгүйг хэлсэн болгож зохиож ярьж хүмүүсийг эв түнжингүй байдалд оруулж хэрүүл зодоон үүсгэж, түүнээсээ таашаал авч явдаг хүмүүсийн үйлдэл юм.
Энэ яриаг түүнд хэлээдэх л гэж хэлээгүй бол хүний яриаг хүнд дамжуулахгүй байх нь хов яриа гарахгүй байхын үндэс бизээ.
Хов яриа нь ах дүүсийг эвдрэлцүүлэх, айл гэрийг түйвээх,хортой зүйл гэдгийг хүн бүр ухаарах хэрэгтэй.
Догшин ширүүн үг өдүүлэх гэдэг нь уурын мунхагаас эх сурвалжтай сөргөлдөгч талууд бие биеэ хэлэх хэлэхгүй хорвоогийн муу үгсийн сангаар дайрч доромжилж харааж зүхэхийн нэр бөгөөд энэ байдлаас хэзээ ч сайн үйл бүтэхгүй бие биеэ давах гэж үзэлцсээр эцэст нь эрүүл мэнд амь насаар хохирох , эд товар аль байдгаа сүйтгэдэг маш аюултай нүглийн нэг бөгөөд энэ нүглийн хор уршгаар бүх нүгэл үйлдэгдэх аюултай учир үүнийг тэвчихийн тулд уурын мунхаг, хорон атгаг санаа, хов живийн нүглийг тэвчих учиртай.
Дэмий чалчих гэдэг нь зарим нэгэн хүний дургүй хүргэхээс бус өөр нэг их аюул багатай нүгэл болов ч өөрийн нэр төрийг гутаах,өөрийгөө үнэгүйдүүлэх,бусдын ажил үйлс цаг заванд саад болдог муу талтай, бага ярьж их хий, дуугүй явсан хүн бүтэж үхдэггүй, доошоо харж явсан хүн тээглэж унадаггүй, түрүүн дуу гарсан хөхөөний ам хөлдөнө ярихдаа морь явахдаа мэлхий гэх мэт цэцэн сургаалуудыг үнэлж цэгнэн чалчаа нэр авахгүй бол нүглээс хол байгаа нь тэр. Гэхдээ халтар царайт киноны Корола шиг дүлий дүмбэн, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй үхээнз дорой бай гэсэн үг биш гэдгийг ялгаж салгаж ойлгох учиртай.
Шунал сэтгэл, атгаг хорон санаа, буруу үзэл гурван нүглийг мөхөс мань мэт тайлбарлаж түмэн олондоо сонордуулах ямар ч боломж алга, учир нь Монголын төр барьж байгаа хүмүүсийн ихэнх нь эд хөрөнгө, эрх мэдэл хоёрын төлөө нүдээ өхөөс буцахгүй болчихсон хүмүүс байна гэж амтай болгон нь ярьдаг болсон ийм цаг үед энэ гурван нүглийг сэнхрүүлэх гэж оролдвоос дээдсийн эсрэг болох биз гэж үзээд харин одоогоос 2500 жилийн өмнө Бурхан багшийн айлдсан номлолыг олон түмэндээ сонордуулваас: Хэрэв чухал сайд нь улс гүрнийхээ ашиг сонирхлыг мартаж,гагцхүү хувийн сонирхолд хөтлөгдөн,эрх дархаа буруу ашиглаж хээл хахууль авч,ингэснээрээ нийгмийн ёс суртахууныг эвдвэл, хүмүүс нэг нэгийгээ хууран мэхэлж,эрх дархтай нь сул доройгоо дээрэлхэн доромжилж,сурвалжит язгууртнууд доорд хүмүүсийг жигшин гоочилж,баян нь ядуугаа хууран мэхэлж,шудрага ёс алга болно.Зовлон зүдгүүр,гай гамшиг улам ихсэж нэмэгдэнэ.
Үнэнч сайдууд ажил төрлөөсөө хөндийрч,шудрага хүмүүс амь насаа алдахаас эмээж дуугаа хураана.Гагцхүү хоёр нүүртэнүүд чухал албан тушаалд тохоон томилогдож,эрх дархаа буруу ашиглан, хөрөнгө мөнгө хураан цуглуулж, ард түмэн улам ядууран доройтоно.
Ийм нөхцөлд хааны зарлигийг хэн ч хэрэгсэхгүй бөгөөд эрх дарх нь суларч доройтно.
"Бурхан багшийн сургаал номын 251-252-р хуудас"
Дээрхи өгүүлбэрийн Хаан гэснийг нь Төр гэж ойлговол их мэргэн зөнч Мишель Де Нострадамусаас ч илүү Бурхан багш Монголын ирээдүйг бодитой харсан юм бишүү?
Дээрхи Бурхан багшийн сургаальд заасан нүглийг үг үсгийн зөрөөгүй үйлдэж байгаа хүн бол, хэвлэл мэдээлэл үнэн мэдээлдэг бол С.Баярцогт гэдэг хүн л болж таараад байгаа бөгөөд төр нь хүчгүй болж ард түмэн нь үнэн худлыг ялгахаа байсан, итгэл алдарсан ийм цаг үетэй золгосон ард түмэн бид бүхэн, гадаадын банкинд нэг сая доллар улсынхаа нэрийг андуу бичүүлж хийгээд мартсан, дахиад бас есөн сая доллар гадаадад гаргаад нуучихсан гэж хэлэгдээд байгаа С.Баярцогттой барьцаж томчуул идэж ууж нүгэл хийж байхад бид бас л нүгэл хийх ёстой гэсэн үзэл бодол төрвөл түүнийгээ хазаарлан барьж, үнэнчээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэсэн уужуу тайван ухаанаар хоёр идэхгүй хоосон хонохгүй явах арга ухаанаа олоод явж, гурван үеээрээ үр хүүхэд минь өөдрөг явна гэсэн итгэл үнэмшилтэй явбал жинхэнэ 10 хар нүглийг тэвчиж 10 цагаан буяныг үйлдэгч болж үр ач бидний зам мөр ариун дардан байна гэдэгт итгэх учиртай бөгөөд нүгэлтэн С.Баярцогт гурван үеээрээ үр хүүхдээ зовлонд унагах хилэнцэд унаж байгаа учир харин түүнийг өрөвдөх ухаан гаргаж байвал нэг муу үйлийн хариуд хоёр сайн үйл хийх Бурхан багшийн сургаалийг ухаарсан буянтан болж байгаа нь тэр.
Нүгэлтнийг харааж зүхэж бус ямар үйлийн үртэй амьтан бэ, эцэг эхийн нь гурван үеийн гай барцад л байх гэж хандвал айл саахалтаас эхлээд улс гүрэн хүртэл эв эендээ орж сайн цаг ирэх магадлалтайг хүн бүхэн ухамсарлаж арван цагаан буян дэлгэрч, арван хар нүгэл арилах болтугай.

Subscribe to:
Comments (Atom)