Saturday, February 3, 2018
Тэтгэвэр тэтгэмжийн талаар.
Тэтгэвэр,тэтгэмж,халамж гээд нилээд олон хэлбэрээр хүмүүсийн амьжиргааг дэмжих ажлыг төр нийгмээс зохион байгуулж байгаа нь иргэдийнхээ төлөө анхаарч байгаа арга хэмжээ гэж ойлгож хүндэтгэлтэй хандаж баярлаж төрийн хайрыг дааж хүртэх учиртай гэж бодож явдаг хүний хувьд тэтгэвэр тэтгэмжийг нэм,тэтгэврийн зөрүүг арилга гэх мэтийн шаардлага тавьж түүнийгээ улс төржүүлж жагсаж цуглах нь улс эх орноо боддог хүнд бол тийм ч оновчтой алхам биш харин ч улс орноо тогтворгүй байдалд оруулж эв нэгдлийг сарниулсан сөрөг үр дагврыг л үүсгэж байгаа юм. Тэтгэвэр бол заавал олгож байх зүйл биш гэж зарим нэг хүнтэй ярилцахад би насаараа улсад ажилласан даатгал татвар төлж байсан авах ёстой гэсэн үзэл бодол давамгайлдаг юм шиг байналаа. Яг үнэндээ бол нийгмийн даатгалаа суутгуулаад авч байгаа цалин нь тэр хүний хөдөлмөрийн үнэлгээ хөлс,харин нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгал,ашиг орлогын татвар зэрэг нь иргэдийнхээ амьжиргааг хангах гэж төрийн бодлогоор бүрдүүлж байгаа сан болохоос бус бидний орлого хуримтлалаас түрийвчийг маань ухаад,авдарыг маань онгойлгоод авсан мөнгө биш гэдгийг зөв талаас нь ойлгох учиртай бөгөөд энэ нь гэгээрэл буюу зөв үзэл, олон жил улсад хөдөлмөрлөсөн авах ёстой юмаа авч байна гэж ойлгох нь мунхаглал буюу буруу үзэл юмдаа.Хорвоод төрсөн бүх амьтан өөрөө өөрийгөө тэжээж,орогнох орон байраа өөрсдөө сонгож амьдардаг байгалийн жам ёсны дагуу хүн өөрөө өөрийгөө тэжээх тэтгэх орон байраа бий болгох учиртай бөгөөд хүн гэдэг амьтан оюун санаа нь хөгжиж, сэтгэдэг болсон учраас тансаглах,ая тухтай амьдрах нөхцөл бололцоог эрэлхийлж, үргүй зардал гаргаж байгаль дэлхийг сүйтгэж уулыг тал,талыг там болтол онгичиж, гол мөрнийг ширгээж, ой модыг сүйтгэж хэмжиж баршгүй,хэлж дуусашгүй нүгэл үйлдэж байгаагаа ойлгодог ч болоосой.Хүн болж төрсөн амьтан бурхны номоор хоёр л үүрэгтэй алаг хорвоод ирдэг бөгөөд нэгд хэний ч тусламжгүй өөрийгөө тэжээх хувцаслах, орон байраа бэлтгэх,хоёрт адгуус амьтан шиг цаг нь болохоор тааралдсан газраа хэвтээд үхээд өх,эсвэл хүний эрхшээлд байдаг тэжээвэр амьтан шиг нядалгаанд орж идэш болдог хувь тавилангүй учраас өөрийгөө тэжээх чадваргүй өтөлж хөгшрөхийн цагт өөрийгөө асруулах үр хүүхэдтэй болж, баасыг нь базаж,шээсийг нь шивхэрч өсгөж бойжуулж хүн болгож улмаар сургууль соёлд явуулж гэр орон бэлтгэж өрх гэр болгосон үр хүүхдээрээ тэжээлгэж тэтгүүлж өргүүлж асруулах учиртай гэдгийг ойлгож улс нийгэмдээ тэтгэвэр тэтгэмжийн талаар шаардлага тавьж байхаар үр хүүхэдтээ би чамайг яаж зовж байж хүн болгож яаж асарч байсан ,тэр шиг намайг асарч жаргуулах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй бөгөөд асарч хамгаалах ухаан муутай үр хүүхэд төрүүлж өсгөсөн бол хувь заяандаа гомдож улсаас олгох тэтгэврийн хэдийгээ хүргэж хүртээхээс яахавдаа.Өнөөдөр хамгийн сүүлчийн нэмэгдлээр олгож байгаа 280000 төгрөг бол өндөр настай нэг хүнд тооцоотой зөв хэрэглэвэл хангалттай бөгөөд тооцож үзвээс сард 10кг гурил 9000 төгрөг 15кг мах 75000 төгрөг 5кг элсэн чихэр 11000төгрөг дунд зэргийн дугуй булантай цай 7000 төгрөг ургамлын тос 3500 төгрөг давс амтлагч сонгино гээд ойр зуурын хүнсний 10000 төгрөг талх 15 ширхэг 30000 төгрөг сүү20000 гэх мэтээр хүнсний хэрэглээний зүйлийг үнэлэхэд 80000 төгрөг болж байхад цаана нь 200000 төгрөг үлдэж байгаагаар хуримтлал үүсгээд улирлын чагнартай ус түлээ нүүрс ойр зуурын ахуйн хэрэглээ хувцас зэргэд зарцуулаад ч барахгүй мөнгө гэдэг нь тодорхой байна. Машин техниктэй тансаг хэрэглээтэй хүнд бол бага байж болох юм.Сарын 280000 төгрөгийн тэтгэвэр бол хамгийн бага тэтгэвэр бөгөөд 1500000 хүртэл тэтгэвэр авдаг хүмүүст бол ямар байх нь тодорхой учир тэтгэвэр нэмүүлэх гэж чухам хэн шахаад байна гэдгийг нөгөө өнцгөөс нь харж үзье. Ард түмэндээ хайртай хүний дүр эсгэж жүжиглэж матрын нулимас унагаж байгаа хүмүүс бол нөгөө л буруу аргаар хөрөнгөжиж зарим нь мөнгөөр зодож засаг төрийн өндөрлөгт хүрсэн нөхдүүд ард түмнийг турхирч уруу татаж жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд оруулж ялагдсан улс төрийн хүчин нь эрх баригчдаасаа нэгдүгээрт ялагдлын өшөө хорсолоо авах хоёрдугаарт цалин тэтгэврийг нэмүүлж, өөрсдийн худалдаа үйлчилгээнийхээ орлогыг нэмэгдүүлэх гэсэн далд хорон санааг нь ард түмэн ойлгохгүй бидний төлөө байна гэж хууртаж байгаагаа мэдэхгүй байна. Цалин тэтгэвэр нэмэгдэхээр юмны үнэ автоматаар нэмэгддэг нь нууц биш учраас цалин тэтгэвэр нэмэгдэх нь ард түмэнд бус худалдаа үйлчилгээ явуулдаг хөрөнгөтнүүдэд ашигтай байгааг ойлгодог ч болоосой.Төрийн өндөрлөгт гарсан эрх мэдэлтнүүд бүгд хувийн бизнестэй үйлдвэр худалдаа эрхлэгчид байдаг нь нууц биш гэдгийг басамжлуулан доромжлуулж байгаа ард түмний дотор ойлгох хүн байгаа байх л даа.
27000 төгрөгөөр тэтгэвэр нэмсэнд би маш их баярлаж байна, яагаад баярлаж байна вэ гэхээр манайх ам бүл цөөхөн байхад 25 кг-ын нэг шуудай гурил талхаа барьж хоолондоо хэрэглээд сардаа хүрнэ. сургууль соёлын хүүхдүүд амраад цуглаад ирэхээр арай ахиу хэрэглэдгээ бодоход хөгшин бид хоёрын тэтгэврийн нэмэгдэл нь бүтэн жилийн гурилын хэрэгцээг хангах болж байгаа учраас төрдөө баярлаж төрийн хайрыг дааж хүртэх гэж залбирч суунадаа. Залуучууд аав ээжийнхээ тэтгэврээр амьдарч өөрийгөө болоод үр хүүхдээ тэжээж бас болоогүй цайны сүү шөлний махыг нь тасалдуулан архидах,хошин шогийн болон мөнгө хүүлэгч дуучдын тоглолт үзэж тансаглахыг яанаа. Цалин тэтгэвэр нэмэгдэх нь ард түмэнд хохиролтой бас нэг шалтгаан нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй орлогогүй хүмүүст том цохилт болдог юм. Тэтгэврийн зөрүү арилгаж бүх хүн ижил тэтгэвэртэй байх юм шиг ярьдаг шаарддаг хүмүүсийг би гайхдаг бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байдаг юмуу гэж боддог: Тэтгэвэр тогтоохдоо авч байсан цалингийнхаа хэмжээгээр нийгмийн даатгал өндөр төлж байсан бас улс нийгэмдээ гүйцэтгэж байсан үүрэг хариуцлага өндөр, зарим хэсэг нь нойр хоолгүй өдөр шөнийг ялгахгүй ажилладаг дан ялангуяа цэргийн албан хаагчид болон 24 цагаар дежур манаанд гарч эрүүл мэндэд нөлөөлөх ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүс,эрүүлийг хамгаалахын эмч мэрэгжилтнүүд гэх мэтийн хүмүүсийг нийгэмд бараг ажил хөдөлмөр эрхэлж үзээгүй янз бүрийн хөнгөлөлтөөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүстэй адилтгаж ижил тэтгэвэр олгоно гэж яагаад ч байж боломгүй мэт санагдана.
Түмэн олон минь төрийн хайраа дааж хүртээд эв нэгдлээ эрхэмлэн Монгол улсаа хөгжүүлье.
Subscribe to:
Comments (Atom)