Saturday, February 25, 2017
Хэн нь цагаан хун, хэн нь хар хэрээ юм болдоо?
Эрх баригч хоёр намын томчууд бие биенийхээ идсэн уусныг илчлэх гэж их л үзэлцэх юмдаа, үнэндээ хэмжээ хязгааргүй хөрөнгөжсөн л бол нийгмийн баялгаас шудрага бус аргаар хүртсэн л байж таарна шүүдээ. Их бага идэж ашигласан , гадаад дотоодод нуусан дарсныг эгэл жирийн ард түмэн яаж мэдэхэвдээ. Томорсон хөрөнгөтнүүд хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирдагийн үлгэр л болж байх шиг байна даа. Гадаадад офшор гээчид нуусан дарсан л юм яриад байх юм, тийм байж гэж бодъё, тэгвэл дотооддоо хэдэн тэрбумаар ярих хөрөнгөтэй болчихсон, өвөл зуны тохилог тансаг орд харш, хотын ойролцоо ам бүхэнд сүндэрлүүлсэн боловсон тохилог зуслан нэртэй том том объектуудыг шударгаар ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн, бий болгосон гэж үү?, хөрөнгөтнүүдийн хэвлэлд ярилцлага өгснийг харахад би шудрага бизнесээр ганзагын наймаанаас гахай чирч өдий зэрэгтэй болсон гээд ичих ч үгүй ярих л юм билээ. Ядуу болохоос бус ард түмэн чинь ухаантай юм шүүдээ,бас ч гэж яаж баяжиж байгааг чинь гадарлалгүй яахавдаа. Бизнес гээд байгаа чинь Монголын газар шороо, эрдэс баялаг, мал сүргийн л хаялагийг үнэгүйдүүлж, хуурч мэхэлж, хүний хүч хөдөлмөрийг шулж мөлжиж, зарим нь улаан цайм хулгайлж, луйвардаж байж мөнгөжөөд гаднаас бараа материал оруулж үнийг нь хөөрөгдөж өөрийн өртгөөр бус хүний хэрэгцээ дагуулж үнээ өсгөн ард түмэн аж ахуйн нэгжүүдийг хайр найргүй, хүний мөсгүй зан гаргаж хөрөнгөө аривжуулж байгаагаа шудрага бизнес гэж нэрлэдэг нь нууц бишээ.Асар их ашиг олж байгаагаа нуун дарагдуулж, татвараас зайлсхийж, ашиггүй алдагдалтай манай аж ахуй гэж муу амлан уйлан донгодож төр засагт шахалт үзүүлэн, янз бүрээр хөнгөлөлт үзүүлэхийг төр засгаас шахан коноп дарах эрхтэй УИХ-ын гишүүдийг лобидох гээч болж өөрсөдтөө ашигтай хууль гаргуулан татвараас чөлөөлүүлж хөнгөлүүлэх хууль хоёр дахин гаргасныг бичиг мэддэг юм болохоор ард түмэн ойлгоод байдагийг эрх биш гадарламаар юм.Тэгээд бас өөрсдийгөө татвар төлөгч, баялаг бүтээгч гэж өргөмжлөн цээжээ дэлдэж томрохыг яанаа. Энэ эдийн засгийн түрэмгийлэл,шунахай сэтгэлээ улам өргөжүүлэн төр засгийн дээд түвшинд очиж дураараа авирлахын тулд намуудыг мөнгөөр угжиж пологтуулан нам нь ялбал албан тушаалын барьцаа хийж, мэдлэг боловсрол, дадлага туршлагыг үл харгалзан өндөр албанд тавигдаж, ард түмнээ бодох,улсаа хөгжүүлэх ямөр ч сэтгэлгүй авирлаж, дахин гарах арга чаргаа эрж, ядарсан ард түмэнд худлаа хайр зарлаж яльгүй юмаар хуурч байна гэж ард түмэн дүгнэх боллоо.
Saturday, February 11, 2017
Насны хишигийн талаар хэлэх үг.
Насны хишиг хэмээх өндөр настны халамжийн тэтгэмж нь хүмүүсийн амьдрал хүндэрсэн энэ цаг үед цагаа олсон настайчуудыг баярлуулсан шийдвэр гэж баярлаж байгаа бөгөөд баярлаж байгаагийн учир нь улсын их баяр наадмаар дэлхий дэлэгнэж мал сүрэг тарга тэвээрээ авч уяачид хурдан хөлгүүдээ сойж уралдуулан төв суурингийн ах дүү нараараа зочилдог, сар шинийн баяраар ах дүү нар онд мэнд орсноо тэмдэглэн ирэх ондоо энх тунх орох билэгдлээ бие биедээ дамжуулж, ахас ихэс, өвөг дээдсээ гэр гэрээрээ орж хүндлэн зочин гийчин хөл ихтэй энэ үед нүүр бардам тавгийн идээ цагаагаа бэлтгэх буянтай үйлсийг хөгшдөд олгож байгаад баярлахаас өөр хэлэх үг олдохгүй байна.
Ихэнх ахмадууд баяр баясгалантай байхад цөөн тооны хүмүүс нөгөө улс төрөө хийж байгаа юмуу, тодорхой улс төрийн хүчин тухайлбал сөрөг хүчин зориуд иймэрхүү санааг дэвэргээд байгаа юмуу, эсвэл Монголчуудын маань зарим хэсэг нь хэрүүл хараалын бузарт автаж,цаг үргэлж шунахай,хэрүүл тэмцэл, гутаах доромжлохоос өөр юм сэтгэх чадваргүй оюуны хоосролд орж, баярлах талархах ухаангүй болсны улмаас юмуу насны хишиг хүмүүсээ алагчиллаа, ажилласан цаг хугацаагаа бодоход бага байна ч гэх шиг янз бүрийн л юмыг мэдээлэлийн хэрэгслээс сонсоод байгаа болохоор ярьж байгаа хүмүүсийг буруутгах гэсэндээ биш тэр хүний эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, гагцхүү өөрийн үзэл бодлыг эерэг талаас нь түмэн олондоо хүртээх гэж бичиж байгаа нь энэ бөлгөө.
УИХ-ын нэгэн гишүүн насны хишиг бол иргэнээ ялгаварласан Үндсэн хууль зөрчсөн гэх мэтээр шүүмжлэлтэй хандаж, харин хамтын тэтгэвэр бол жинхэнэ нийтэд хамааралтай алагчлаагүй тэтгэвэр гээд л ярьж байхыг сонсоод энэ хоёр тэтгэврийн мөн чанарыг хууль зүйн үүднээс болон амьдралд яаж тусах талаас нь санаагаа илэрхийлж, түмэн олонтойгоо санал хуваалцахыг хүссэн юм.
Монгол улсын төрийн албаны хуулинд төрийн албан хаагчийг өөрөө хүсвэл 65 нас хүртэл ажиллаж болохыг хуульчлаад, хөдөлмөрийн хуулинд өндөр настан тэтгэвэр тогтоолгоод өөрөө хүсвэл цаашид ажиллаж болохыг заагаад, өндөр настан хүн хөдөлмөр эрхэлбэл түүний цалин хөлсөнд нөлөөлөхгүй бөгөөд хөнгөн буюу хорогдуулсан цагаар хөдөлмөр эрхлүүлж болохыг хуульчилсан учраас эдгээр хуулиудын хүрээнд 65 наснаас насны хишиг олгохоор хуульчилсан нь зөв гэж үзэж байгаа ба ямар нэгэн ялгаварласан зүйл байхгүй бөгөөд 65 хүртлээ ажиллана гээд тэтгэврээ тогтоолгоогүй ажиллаж байгаа хүн цалин насны хишгийг давхардуулан авах магадлалыг тооцосноос гадна та зөв амьдарч урт насал, урт насалбал таныг төрөөс харах халамж нэмэгдээд байна шүү гэж бүх нийтийг хамарсан зөв шийдвэр гэж үзэж байна.
Давхар тэтгэвэр нь олон жил ханилсан хань ижлээсээ хагацсан хүн нэгийгээ өөд болоход тэр хүнийхээ тэтгэврийн тодорхой хувийг аваад хөөрхийдөө муу өвгөнийхөө, эмгэнийхээ бурхан болсон хойно нь ч буян хишгийг нь хүртэж байна гэж хань ижлээ дурсаж хүндэтгэх сайн талтай болов ч хэл ам маргаан дагуулах, залилах хуурах үзэгдлүүд гарах муу үр дагавар гарч болзошгүй мэт санагдаж байснаа тайлбарлан хэлбээс гэр бүлийн хоёр таарч тохирохоо байгаад салж тус тустаа хүүхдүүдээ ээлжлэн бараадаж амьдран хоорондоо эв түнжингүй, гэрлэлтээ албан ёсоор салгуулаагүй байсан байж нэгийгээ өнгөрөхөөр нэг нь өнгөрснийгөө хамтын тэтгэврийг хөөцөлдөж гаргуулах, түүний төлөө дараачийн гэр бүлийн баталгаагүй цөөн жил амьдарсан эхнэр нөхөр, ах дүү нар нь хэрүүл тэмцэл хийх,15 жил ханилаагүй байж хуурамч баримт бүрдүүлэх гэж хөөцөлдөх, бүрдүүлж залилан хиих,төрсөн эхийгээ хорь гуч хутгалж алдаг, төрсөн үрээ хогийн саванд гаргаж хаядаг гэх мэт ийм увайгүй хүнлэг бус үйлдлүүд газар авсан ийм үед таарамж тохиромж муутай юмуу салж сарниад тустаа байсан гэр бүлүүд нэгийгээ хороох сэдэл төрөх гэх мэт таагүй байдлууд гарч болзошгүй гэж эмзэглэж байсан бөгөөд иймэрхүү үгийг зарим нэгэн хүмүүс ярьж байсан.
Tuesday, February 7, 2017
н.Нямдорж н.Батзандан нарын яриа үнэн бол......
УИХ-ын гишүүн Нямдорж Батзандан нар ГОК-ын 49 хувийг худалдаж авсан нь луйвар, тухайлбал Нямдорж: 360 тэрбум төгрөгийн зээлийг банк олгох эрхгүй байж аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчиж олгон тэр мөнгөөр ГОК-ын 49 хувийг авсан. одоо тэр нь илрэх болохоор хаалтын гэрээ гэгч юмыг хэвлэл мэдээлэлийн байгууллагуудтай хийж, бүх телевиз, бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн амыг барьсан, УИХ-ын гишүүдийг энэ асуудлыг босгож ирэхгүй байх талаар гуйж, зарим гишүүд энэ гуйлтыг хүлээж авч, ГОК-ын асуудлыг аль болохоор хурцдуулахгүй байх талаар ажиллаж байгаад харамсаж байна гэж , Батзандан энэ бол цэвэр луйвар, ХХБанканд 400 сая доллар гаргах мөнгө байгаагүй, харин засгийн газарт бондын мөнгө байсан, засгийн газар ГОК-ыг худалдаж авах боломж байсан гэж мэдэгдэж байгаагаас харахад үнэхээр л хэсэг бүлэг хүмүүс хуйвалдаж луйвар хийсэн юм бишүү гэсэн хардлага төрөхөөс өөр аргагүй бөгөөд МАН-ын Нямдорж худлаа хэлж, гүтгэж гэж бодоход АН-ын Батзандан бас намын нөхдөө гүтгэж байгаа болох уу?, ажлын хэсгийн энэ олон хүн бүгд зохион байгуулалттай ийм том гүтгэлэг хийж байна гэжүү?. Зарим нөхөд 49 хувийн талаар асуудал тавьж шалгалтын дүнг хэлэлцэх гэж байхад аль 2009 оны Арбитрын шүүхийн асуудлыг зэрэгцүүлэн тавьдаг, аль өнгөрсөн хэдэн арван жилийн шахааны бизнес шалгах тухай яриад байгаа нь үнэхээр л луйврын аргаар авчихаад гарцаагүй баримтаар нотлогдоод ирэхээр айсан хүн адуу хөөнө гээч болж аль хамаагүй юмруу үсчич бултах аргаа олж ядаж байна уу гэж хардлага төрж байна. Арбитрын шүүхийн асуудал, шахааны бизнесийн талаар шаардлагатай бол дахин комисс томилоод шалгана л биз, заавал 49 хувьтай холиж хутгаад байдаг нь ямар учиртай юм бэ? Энэ асуудал шүүх дээр манай буруутай гарвал Орос улсаас ГОК-ыг худалдан авсан наймаа буцна гэж ярьж байгаа нь ямар учиртай юм бэ, Оросын тал манай талд худалдах саналаа ирүүлсэн, манай Засгийн газар авахгүй гэдгээ мэдэгдэснээр Монголын нэг аж ахуйн нэгжид худалдаж, тооцоогоо хийгээд мөнгөө авчихсан болохоор Оросын талд ямар ч хамааралгүй болж, гагцхүү манай худалдаж авсан аж ахуйн нэгж Монголын төрийн өмчит аж ахуйн нэгжийг худалдан авахдаа тус аж ахуйн нэгжийг худалдан авахад мөрдөгдөх Монгол улсын хууль болоод олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн эсэхийг шалгаад Монгол улсын үндсэн хууль, бусад хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиснийг тогтоогоод яах эсэхээ хууль хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх гэж байхад яагаад энэ асуудлыг бүрхэгдүүлж, шалгалтын үйл ажиллагаанд хориг саад тавих гэж оролдоод байна вэ? Эдгээр хүмүүсийг Нямдоржийн харамсан хэлснээр шудрага бус үйлдлийн гуйлтанд орж, эсвэл энэ луйврыг хийхэд ямар нэгэн хэлбэрээр хамтарч оролцсон хувиа хүртэх гэж чармайж байгаа оролцогчид гэж хардахад бас л хүргэж байна. Монгол улсын үндсэн хуулинд төрийн эрх ард түмний мэдэлд байх бөгөөд ард түмэн төлөөллөөрөө уламжлан төрийн эрхийг барилцах тухай заасан байхад ард түмний санал авч төрийг түшээ болсон УИХ-ын гишүүд дан ганц өөрийнхөө итгэл үнэмшилд хөтлөгдөн сонгогчдын саналыг авахгүйгээр нийгмийн болоод улс төрийн энэ мэт ноцтой асуудлыг хэлэлцэхэд амандаа орсноо ярьж байна. УИХ-ын гишүүд шалгалтын дүнгийн мэдээлэлийг анхан шатны намын байгууллагуудаараа дамжуулан олон нийтэд хүргэж, тодорхой асуултууд тавьж, түүнийхээ дүнгээр, миний бие энэ асуудлаар сонгогчдоосоо ийм санал авсны үндсэн дээр ингэж ярьж байна гээд үгээ хэлбэл жинхэнэ ардчилал, жинхэнэ ард түмэн төрийн эрхийг барихад оролцож байгаа хэлбэр болох учиртай бөгөөд орчин үед цахим хэлбэрээр ингэж ажиллах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Түүнээс бус сонгуулиар санал авах ганцхан өдөр ард түмний төлөөлөл болж харагдаад бусад үед ард түмнээ мартаж болохгүй.Эцэст нь хэлэхэд Монголын ард түмний төлөх өр бондын мөнгийг элдэв аргаар бусдад зээл нэрээр дамжуулан зувчуулж ГОК-ыг худалдан авсан нь үнэн юм бол төр алдсан мөнгөнийхөө оронд худалдаж авсан ГОК-ыг авахаас өөр аргагүй бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, бид луйварчин биш гэж хэлснийг баримтлан энэ үйл ажиллагааг илрүүлэн ажиллахад гарсан зардлыг хууль бус үйлдэл хийсэн нөхдүүдээр төлүүлж, аж ахуйн нэгжийн өөрсдийн нь оруулсан мөнгийг төр төлж өх нь зөв, үүнээс улбаалан ямар нэгэн хүү торгууль гарч ирвэл, хууль зөрчиж гэмт үйлдэл хийсэн буруутнууд бас л үүрэх учиртай.Харин энэ луйврын шинжтэй гэмт үйлдэл хийхэд оролцсон төрийн албан хаагчид эрүү үүсгүүлэн шалгагдаж ял шийтгэлээ эдлэх учиртай.Уужуу тайван Монгол ухаанаар ханддаг ард түмнээ басамжлан энэ муус яадаг юм бэ гэж хэт дураараа авирлах нь хэрээс хэтрээд хуулийг уландаа гатлаж бусармаг үйлдлээ лавшруулаад байвал нэг л мэдэхэд Румыний Чаушеску, Иракийн Садам, хамгийн сүүлийн баримт Өмнөд Солонгост болж байгаа үйл явдал шиг юм болохыг үгүйсгэх аргагүй бөгөөд заавал тийм байдалд хүрэхгүйгээр бугуй мултрав ч ханцуй дотроо гэдгийг санаж сүр дуулиан багатай асуудлыг дотооддоо шударгаар шийдвэрлэж тайван зам, эв нэгдэлд түшиглэн улс орноо хөгжүүлж мандуулах нь хамгийн зөв шийдэл байх болно.
Subscribe to:
Comments (Atom)