Батаагийн үг
Saturday, February 3, 2018
Тэтгэвэр тэтгэмжийн талаар.
Тэтгэвэр,тэтгэмж,халамж гээд нилээд олон хэлбэрээр хүмүүсийн амьжиргааг дэмжих ажлыг төр нийгмээс зохион байгуулж байгаа нь иргэдийнхээ төлөө анхаарч байгаа арга хэмжээ гэж ойлгож хүндэтгэлтэй хандаж баярлаж төрийн хайрыг дааж хүртэх учиртай гэж бодож явдаг хүний хувьд тэтгэвэр тэтгэмжийг нэм,тэтгэврийн зөрүүг арилга гэх мэтийн шаардлага тавьж түүнийгээ улс төржүүлж жагсаж цуглах нь улс эх орноо боддог хүнд бол тийм ч оновчтой алхам биш харин ч улс орноо тогтворгүй байдалд оруулж эв нэгдлийг сарниулсан сөрөг үр дагврыг л үүсгэж байгаа юм. Тэтгэвэр бол заавал олгож байх зүйл биш гэж зарим нэг хүнтэй ярилцахад би насаараа улсад ажилласан даатгал татвар төлж байсан авах ёстой гэсэн үзэл бодол давамгайлдаг юм шиг байналаа. Яг үнэндээ бол нийгмийн даатгалаа суутгуулаад авч байгаа цалин нь тэр хүний хөдөлмөрийн үнэлгээ хөлс,харин нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгал,ашиг орлогын татвар зэрэг нь иргэдийнхээ амьжиргааг хангах гэж төрийн бодлогоор бүрдүүлж байгаа сан болохоос бус бидний орлого хуримтлалаас түрийвчийг маань ухаад,авдарыг маань онгойлгоод авсан мөнгө биш гэдгийг зөв талаас нь ойлгох учиртай бөгөөд энэ нь гэгээрэл буюу зөв үзэл, олон жил улсад хөдөлмөрлөсөн авах ёстой юмаа авч байна гэж ойлгох нь мунхаглал буюу буруу үзэл юмдаа.Хорвоод төрсөн бүх амьтан өөрөө өөрийгөө тэжээж,орогнох орон байраа өөрсдөө сонгож амьдардаг байгалийн жам ёсны дагуу хүн өөрөө өөрийгөө тэжээх тэтгэх орон байраа бий болгох учиртай бөгөөд хүн гэдэг амьтан оюун санаа нь хөгжиж, сэтгэдэг болсон учраас тансаглах,ая тухтай амьдрах нөхцөл бололцоог эрэлхийлж, үргүй зардал гаргаж байгаль дэлхийг сүйтгэж уулыг тал,талыг там болтол онгичиж, гол мөрнийг ширгээж, ой модыг сүйтгэж хэмжиж баршгүй,хэлж дуусашгүй нүгэл үйлдэж байгаагаа ойлгодог ч болоосой.Хүн болж төрсөн амьтан бурхны номоор хоёр л үүрэгтэй алаг хорвоод ирдэг бөгөөд нэгд хэний ч тусламжгүй өөрийгөө тэжээх хувцаслах, орон байраа бэлтгэх,хоёрт адгуус амьтан шиг цаг нь болохоор тааралдсан газраа хэвтээд үхээд өх,эсвэл хүний эрхшээлд байдаг тэжээвэр амьтан шиг нядалгаанд орж идэш болдог хувь тавилангүй учраас өөрийгөө тэжээх чадваргүй өтөлж хөгшрөхийн цагт өөрийгөө асруулах үр хүүхэдтэй болж, баасыг нь базаж,шээсийг нь шивхэрч өсгөж бойжуулж хүн болгож улмаар сургууль соёлд явуулж гэр орон бэлтгэж өрх гэр болгосон үр хүүхдээрээ тэжээлгэж тэтгүүлж өргүүлж асруулах учиртай гэдгийг ойлгож улс нийгэмдээ тэтгэвэр тэтгэмжийн талаар шаардлага тавьж байхаар үр хүүхэдтээ би чамайг яаж зовж байж хүн болгож яаж асарч байсан ,тэр шиг намайг асарч жаргуулах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй бөгөөд асарч хамгаалах ухаан муутай үр хүүхэд төрүүлж өсгөсөн бол хувь заяандаа гомдож улсаас олгох тэтгэврийн хэдийгээ хүргэж хүртээхээс яахавдаа.Өнөөдөр хамгийн сүүлчийн нэмэгдлээр олгож байгаа 280000 төгрөг бол өндөр настай нэг хүнд тооцоотой зөв хэрэглэвэл хангалттай бөгөөд тооцож үзвээс сард 10кг гурил 9000 төгрөг 15кг мах 75000 төгрөг 5кг элсэн чихэр 11000төгрөг дунд зэргийн дугуй булантай цай 7000 төгрөг ургамлын тос 3500 төгрөг давс амтлагч сонгино гээд ойр зуурын хүнсний 10000 төгрөг талх 15 ширхэг 30000 төгрөг сүү20000 гэх мэтээр хүнсний хэрэглээний зүйлийг үнэлэхэд 80000 төгрөг болж байхад цаана нь 200000 төгрөг үлдэж байгаагаар хуримтлал үүсгээд улирлын чагнартай ус түлээ нүүрс ойр зуурын ахуйн хэрэглээ хувцас зэргэд зарцуулаад ч барахгүй мөнгө гэдэг нь тодорхой байна. Машин техниктэй тансаг хэрэглээтэй хүнд бол бага байж болох юм.Сарын 280000 төгрөгийн тэтгэвэр бол хамгийн бага тэтгэвэр бөгөөд 1500000 хүртэл тэтгэвэр авдаг хүмүүст бол ямар байх нь тодорхой учир тэтгэвэр нэмүүлэх гэж чухам хэн шахаад байна гэдгийг нөгөө өнцгөөс нь харж үзье. Ард түмэндээ хайртай хүний дүр эсгэж жүжиглэж матрын нулимас унагаж байгаа хүмүүс бол нөгөө л буруу аргаар хөрөнгөжиж зарим нь мөнгөөр зодож засаг төрийн өндөрлөгт хүрсэн нөхдүүд ард түмнийг турхирч уруу татаж жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд оруулж ялагдсан улс төрийн хүчин нь эрх баригчдаасаа нэгдүгээрт ялагдлын өшөө хорсолоо авах хоёрдугаарт цалин тэтгэврийг нэмүүлж, өөрсдийн худалдаа үйлчилгээнийхээ орлогыг нэмэгдүүлэх гэсэн далд хорон санааг нь ард түмэн ойлгохгүй бидний төлөө байна гэж хууртаж байгаагаа мэдэхгүй байна. Цалин тэтгэвэр нэмэгдэхээр юмны үнэ автоматаар нэмэгддэг нь нууц биш учраас цалин тэтгэвэр нэмэгдэх нь ард түмэнд бус худалдаа үйлчилгээ явуулдаг хөрөнгөтнүүдэд ашигтай байгааг ойлгодог ч болоосой.Төрийн өндөрлөгт гарсан эрх мэдэлтнүүд бүгд хувийн бизнестэй үйлдвэр худалдаа эрхлэгчид байдаг нь нууц биш гэдгийг басамжлуулан доромжлуулж байгаа ард түмний дотор ойлгох хүн байгаа байх л даа.
27000 төгрөгөөр тэтгэвэр нэмсэнд би маш их баярлаж байна, яагаад баярлаж байна вэ гэхээр манайх ам бүл цөөхөн байхад 25 кг-ын нэг шуудай гурил талхаа барьж хоолондоо хэрэглээд сардаа хүрнэ. сургууль соёлын хүүхдүүд амраад цуглаад ирэхээр арай ахиу хэрэглэдгээ бодоход хөгшин бид хоёрын тэтгэврийн нэмэгдэл нь бүтэн жилийн гурилын хэрэгцээг хангах болж байгаа учраас төрдөө баярлаж төрийн хайрыг дааж хүртэх гэж залбирч суунадаа. Залуучууд аав ээжийнхээ тэтгэврээр амьдарч өөрийгөө болоод үр хүүхдээ тэжээж бас болоогүй цайны сүү шөлний махыг нь тасалдуулан архидах,хошин шогийн болон мөнгө хүүлэгч дуучдын тоглолт үзэж тансаглахыг яанаа. Цалин тэтгэвэр нэмэгдэх нь ард түмэнд хохиролтой бас нэг шалтгаан нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй орлогогүй хүмүүст том цохилт болдог юм. Тэтгэврийн зөрүү арилгаж бүх хүн ижил тэтгэвэртэй байх юм шиг ярьдаг шаарддаг хүмүүсийг би гайхдаг бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байдаг юмуу гэж боддог: Тэтгэвэр тогтоохдоо авч байсан цалингийнхаа хэмжээгээр нийгмийн даатгал өндөр төлж байсан бас улс нийгэмдээ гүйцэтгэж байсан үүрэг хариуцлага өндөр, зарим хэсэг нь нойр хоолгүй өдөр шөнийг ялгахгүй ажилладаг дан ялангуяа цэргийн албан хаагчид болон 24 цагаар дежур манаанд гарч эрүүл мэндэд нөлөөлөх ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүс,эрүүлийг хамгаалахын эмч мэрэгжилтнүүд гэх мэтийн хүмүүсийг нийгэмд бараг ажил хөдөлмөр эрхэлж үзээгүй янз бүрийн хөнгөлөлтөөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүстэй адилтгаж ижил тэтгэвэр олгоно гэж яагаад ч байж боломгүй мэт санагдана.
Түмэн олон минь төрийн хайраа дааж хүртээд эв нэгдлээ эрхэмлэн Монгол улсаа хөгжүүлье.
Friday, January 26, 2018
2018-01-26.
Хятадын их сэтгэгч,цэцэн билэгт гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн их хүн Дэн Сяопиний түүвэр зохиолын гурав дугаар ботийг уншиж, энэ хүний үзэл бодол Хятад орны өнөөгийн замнаж явж байгаа байдлыг нүдээр үзсэн болон хүний ам ярианаас сонссон зүйлээ эрэгцүүлэн бодож түмэн олонтойгоо үзэл бодлоо хуваалцах үүднээс Дэн Сяопиний хэлсэн үгэн дээр тулгуурлан санаагаа илэрхийлж молхи миний бие энэ бичвэрийг тэрлэж сууна.
Хятад орон энэ хүний онолоор Хятадын онцлогтой социализмын онолоор замнаж эдийн засгийн талаар АНУ-тай өрсөлдөж гарч ирсэн нь тодорхой болж манайхаас зургаа дахин их нутагтай ч 500 дахин их хүн амтай улс орны нь хувьд таньдаг Өвөр Монгол хүмүүсийн ярианаас сонсоход дундчаар манай орноос цалин тэтгэвэр нь хоёр дахин их, юмны үнэ хоёр дахин бага юм шиг байгаа юм, үүнийг буруу замаар явж хүмүүсээ амьжиргааны дундач төвшинд амьдруулж байгаа орон, харин манайх зөв замаар явж хүн ардаа ихэнхийг ядууруулснаа зөв замаар явж байгаа орон гэхэд итгэл үнэмшил муухан санагдах юм.Зууны шилдэг нийтлэлч, их мэдэгч Баабар гуай 1990-ээд онд Монгол улс Азид анх удаа коммунизмыг булшиллаа гэж ам мэдэн тунхаглаж хоолой мэдэн хашгирч байсан бөгөөд өнгөрсөн гуч шахам жилд капиталист эдийн засагтай Монгол улсын мөнгөний авдрыг атгаж сангийн сайд хүртэл хийж байсан энэ эрхэм өнөөдөр коммунизмын буруу замаар явж байгаа Хятад гүрнийг юу гэж шүүмжилж, хэт дураар авирладаг, эмх замбараагүй капитализмаар замнаж байгаа Монгол орноо ямар зөв замаар явж байгаагий нь яруу тодоор тайлбарлах л байхдаа. Монгол улст дэлхийг бүрэн таниж мэдсэн их мэдэгч зуунд төрөөгүй ганц хүн юм болохоор би мэтийн мунхаг амьтан яаж ухааныг нь гүйцэхэвдээ. Мунхаг миний бодлоор социализм гэдэг нь үлгэрт гардаг диваажин гэгч нь байсан юмуу гэж өнгөрснөө мөрөөдөж тэнэгтэх юм, тэр үед үгүйрвэл улс бэлэн,өвдвөл эмнэлэг бэлэн, үхвэл нүх бэлэн, дээрэлхэж доромжилж аархсан баячуудгүй,ядуурч хоосон аргаа барсан гуйлгачингүй,хоёр идэхгүй хоосон хонохгүй, хүн болгон өөртөө таарч тохирсон ажил амьдралтай,хөлс дуслуулан хөдөлмөрлөж улсын сан хөмрөгийг бүрдүүлж байдаг хөдөлмөрийн хүмүүсээ дээдэлж өргөдөг,цагаан гартай сэхээтнүүдэд ёс суртахуун ажил албаны өндөр шаардлага тавьдаг, архичин,нийгмийн өмчид хуруу дүрэгч шуналтангууд, гэр бүлийн талаар тогтворгүй садар самуунд дуртай, хүүхэд өнчрүүлж,хань ижлээ доромжилж зовоодог тэнэгүүд, шоронгоор дамжиж засардаггүй ялтангууд,ажил хөдөлмөрөөс хойш сууж залхууран дэмий чалчиж нийгмийн ёс суртахуунд муу нөлөө үзүүлдэг танхай балмадчууд зэрэг нийгмийн шаар шавхруу болсон хүмүүст тэднийг дарж номхотгож байх хатуу чанд хуультай дэгтэй байсан нь үнэн бөгөөд энэ нь эгэл жирийн хөдөлмөрч мөрөөрөө явдаг хүмүүсийн эрх ашгийг хамгаалж амар тайван амьдруулж байсан бөгөөд тэр үеийн ухамсартай хүмүүжилтэй хүмүүс нь улс эх орныхоо сайн сайханы төлөө, алс ирээдүйн амар тайвны төлөө бие сэтгэлээ зориулсан тийм л цаг үе байсан болохоор тэр үеээ дурсан санаж байгаа нь энэ юм.Өнөөдөр нам нэртэй олон үзэл бодолд хуваагдан баяжиж хөлжихийн төлөө, эрх тушаал, эрх ямбын төлөө юу ч хийж болох, тухайлбал эх орон газар шороогоо ч худалдахаас буцахгүй болсон хүмүүс ээлжлэн ээлжлэн төрийн бүх шатанд мөнгө хөрөнгөөр наймаалалцан гарцгааж хоёр хар хэрээ хоёр биенийгээ харыг гайхадгийн үлгэрийг үзүүлж хэн нь үнэн ярьж, хэн нь худлаа ярьж байгааг салгаж ойлгохын аргагүй болж сонгууль гэж сохор бодлого явуулж, төөрөлдөж оюуны хоосролд орсон ард түмнийг хоёр гураваас эхлээд хорь гуч хүртэл талцуулж бужигнуулан тэнэг балчир хүүхэд чулуу өрж тоглодогтой адил хэлбэрээр сонгогдон төр засгийн толгойд гарч нэг л их цэцэн мэргэн ард түмнээ хайрласан өрөвч хүмүүсийн дүрд жүжиглэж,төр барихаар гарч ирмэш болсон засаглалаа гарч ирээгүй нь хонзогнон нийгэмд бухимдал үүссэн аливаа асуудлаар жигүүрлэн учраа олохоо байсан, бүр эмх замбараагүй дураар авирлах хүсэлд хөтлөгдсөн, өнгө мөнгөнд хууртсан, улс төрийн зориудын зохион байгуулагдаж юмны цаадах наадахын учрыг ойлгодоггүй овилгогүй хүмүүс зэргийг ард түмэн та нар л бүгдийг мэднэ гэж онгироож хөөрөгдөж төрийн бус үй түмэн байгууллагууд байгуулан турхирч улс орноо өдрөөс өдөр ирэх тутам улам доройтуулдаг ийм цаг үе ирчихээд байгааг нийгмийн түүчээ болсон ухаант ард түмэн минь ойлгож эв нэгдэлд тулгуурлан сайн цаг ирнэ гэдэгт итгэж цэцэн билэгт Дэн Сяопиний хэлсэн үгнүүдийг яаж ойлгож байгаагаа цуврал болгон бичиж байна. Бүр 1980-аад онд социализмаас ухарч дураар авирладаг монопольт капитализмд орохоос яаж хамгаалах, хэрэв орвол ямар хор уршиг үүдэж болох талаар энэ хүн тодорхой хэлж байсан ба энэ замаар орсон манай улс яг энэ хүний хэлсэн шиг зовлон амсаж байгаа нь гарцаагүй үнэн мэт санагдаж байгаа бөгөөд хэрэв энэ замаар орвол яаж гарах талаар энэ хүн хэлээгүй болохоор манай орон мухардалд орсон цаг үед амьдарч байгаа юм биш үү?
" Стратегийн зорилт гэх юм бол нэгд ХАА,хоёрт эрчим хүч, зам харилцаа, гуравт боловсрол шинжлэх ухаан орно" ботийн 33-р хуудас
Манай орны хувьд ХАА түүний дотор олон зууны туршид Монголчуудыг авч явсан бэлчээрийн мал аж ахуйгаа уламжлалт чанарыг хадгалан авч явах төрийн хатуу бодлого байх учиртай бөгөөд тийм ч учраас мал төрийн хамгаалалтанд байна гэж үндсэн хуулиндаа тусгасан бизээ. Гэтэл сүүлийн үед мал мэдэхгүй малын буян заяаг үгүйсгэсэн хүмүүс малынхаа буян өөх тосыг гурван цагаан хорын нэг гэж тэнэгтэж түүгээр ч барахгүй малаас хортой хий ялгаруулдаг учир малаа цөөрүүлэх тухай асуудал дэвшүүлж ярих болсон нь жинхэнэ буяндаа бузар хийх гээч болж байгаа нь энэ бизээ. Эмт ургамал идээшилж явдаг бэлчээрийн Монгол малын мах сүү өөх тос бол эмт чанарыг агуулахаас бус хүний биед хэзээ ч хор болохгүй. Гадаадад янз бүрийн химийн бордоогоор бордож тэжээдэг малын мах сүү л хортой байна уу гэхээс бус бэлчээрийн малын мах сүү бол хэзээ ч хортой байх үндэсгүй бөгөөд өөх тос хангалттай хэрэглэдэг ч өндөр насалсан Монгол хүн олныг дурдаж болно. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх юм бол малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортонд гаргах төрийн бодлого барьж, Монгол хүн бүхэн мал аж ахуй малчдаа дэмжиж бэлчээрийн малынхаа мах сүү цагаан идээгээр хооллож заншвал хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх учиртай.
Эрчим хүч бол үнэхээр хүн ардын амин чухал хэрэгцээ болсон учир асар их нүүрсний нөөцдөө түшиглэн цахилгаан станцууд барьж эрчим хүчний үнийг хямдруулан хүн ардаа хангах ажлыг төр зохион байгуулжэрчим хүч үйлвэрлэлтийг төр хариуцаж, борлуулалтыг хэт ашиг хөөцөлддөггүй хувийн хэвшлээр гүйцэтгүүлэн төрийн зохицуулалттайгаар явбал манай орны хувьд ард түмнийхээ аж амьдралыг өөд татах таатай нөхцөл бүрдэх боломжтой.
Хүн ам цөөтэй манай орны хувьд асар өргөн уудам нутаг маань бидэнд бурхнаас заяасан яндаж баршгүй их хишиг,их хувь заяа болов ч зам тээврийн асуудал эдийн засагт хүндрэл учруулдаг сөрөг үзэгдэл байдаг тул сайжруулсан засмал зам гүүрийг барьж байгуулах нь эдийн засгийн, хөгжил дэвшлийн чухал хүчин зүйл мөн.
Боловсрол нь улс орны хөгжлийн шийдвэрлэх асуудал гэдгийг хэн ч маргахгүй бөгөөд харамсалтай нь орчин үеийн боловсрол нь мөнгө хүүлэгч маягийн тогтолцоонд шилжсэн нь үнэхээр харамсалтай бөгөөд хүн ард нь үр хүүхдээ боловсролтой л болговол боллоо гэж ойлгон хамаг байдгаа зарцуулан байж хүүхдээ сургууль төгсгөсний дараа мэрэгжлээрээ хийх ажил байхгүй дээд боловсролтой ажилгүйчүүдийг бэлтгэж хамаг байдгаа барж байж хүүхдээ сургууль төгсгөсөн ар гэрийнхний амьдрал нь туйлдан ядуучуудын эгнээнд шилждэг гаж тогтолцоо үүссэн нь баталгаатай үнэн боллоо. Зүй нь бол их дээд сургууль коллежууд төгсгөсөн оюутнаа ажлын байраар хангах гэрээг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулж түүнийгээ дагуу элсэлт авч сургадаг, гэрээт газруудаас сургалтын төлбөрийг зээлээр гаргуулдаг журмыг хуульчлан хэрэгжүүлж хэвшвэл зээлээр суралцсан оюутан гэрээт газраа очиж ажиллаж зээлээ барагдуулах, гэрээ байгуулсан байгууллага төгсөгчөө ажлаар ханган зээлээ олж авах хоёр талын ашиг сонирхол нэгдэх сайн талтай.
Харин улс мэрэгжилтэй ажилтан бэлтгэх талаар онцгой анхаарч төрөөс тэтгэлэгтэй сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулж ажиллах хүчний хэрэгцээ шаардлагыг харгалзан сургууль төгсөөд ажлын байр бэлэн байхаар зохион байгуулах нь зөв бодлого байх бөгөөд мэрэгжилтэй ажилтнаа компанийн зохион байгуулалтанд оруулан улсын бодлогоор гадаадад ажиллах хүчин гаргах асуудлыг ч улс зохион байгуулж өнөөгийн эзэнгүй мал ууланд залаж байгаа юм шиг гадаадруу хүмүүсээ явуулдаг байдлыг зогсоох нь бас л төрийн үүрэг байх учиртай. Ер нь манайд төрийн зохицуулалттай зах зээл чухал болохоос бус хувийн хэвшлийг дэмжинэ гэж туйлшрах нь эдийн засгийн гажуудал гэдгийг өнгөрсөн гучаад жил тод томруун харууллаа.
Шинжлэх ухааны байгууллагаа ч ёстой нэг гутааж саармагжуулан улс ардын аж ахуй, соёл боловсрол,эрүүлийг хамгаалах, эдийн засаг төлөвлөлт гээд улс орны цаашлаад дэлхийн хэмжээнд үр ашгаа өгөх өндөр боловсролтой эрдэмтдийн багаас бүрддэг эрдэм шинжилгээний байгууллагыг хүнд боловсрол олгодог салбарын бүрэлдэхүүнд хамааруулан жижигрүүлж шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь яамны сайдын амыг хараад түүнд захирагдан сууж байгааг гутамшиг гэж хэлэхээс өөр юу гэж хэлэх вэ? Бид гадаадад тийм гэж ярих дуртай хүмүүс, тэгвэл хөгжиж дэвжсэн гадаадын том орнуудын шинжлэх ухааны салбарын тэргүүн нь улсынхаа ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэл нэр хүндтэй хүмүүс байдаг юм гэнэлээ.
Шинжлэх ухааны байгууллагыг тарамдуулж салбарын доктор, академич гэх мэт Монголоор дүүрэн академич доктортой болсон тухайлбал зүгээр нэг хэнгэрэг цан дэлдсэн жирийн нэг өвгөн сүнс судлалын академич, доктор, жирийн сайхан дуулдаг дуучин боловсролын доктор академич гэсэн нэр хаягтай байгаа нь шинжлэх ухааныг гутаахаас өөр ямар ч зөвтгөх аргагүй болжээ.
Дээрхи хэдэн салбарын талаар түмэн олонтойгоо саналаа хуваалцаж байгаа нь Хятадад хайртайдаа бус улсаа хөгжүүлэхийн хөгжүүлэхийн тулд ямар салбарыг түрүүлж анхаарах талаар стратегийн бодлогоо ярьж улсаа хөгжүүлсэн Дэн Сяопиний санааг ойлгож Монголынхоо нөхцөлд авах гээхийн ухаанаар хандаасай гэсэн үүднээс бичиж байгаа бөгөөд хойшид бичих цувралуудын утга санаа нэг байх болно. Ер нь зөв хүн нийгмийн шалгарлаар улс орныг удирдахаар тодрон гарч нийгмийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг нэг хүний удирдлага бол хамгийн зөв шийдэл байх магадлдал өндөр мэт санагдах боллоо. Парламентийн засаглал нь холион бантан маягийн алдаа завхрал гарахад хариуцах эзэнгүй, дур зоргоор авирладаг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл бололтой.АНУ, Англи гэх мэтийн колонийн системийг ашиглаж дэлхийн улс орнуудыг тонон дээрэмдэж хөрөнгөжсөн орнууд өөрсдийн давуу байдлыг хадгалж дэлхийг захирч эрхшээлдээ байлгахын тулд ардчилал гэдгийг тунхаглан улс орнуудыг сахилга хариуцлагын тогтолцоогүй болгож хүний эрх ,эрх чөлөө нэрээр эмх замбараагүй байдлыг хөхүүлэн дэмжиж улс орнуудын дотор байгаа ийм үзэлтэй хүмүүсийг хөхүүлэн дэмжиж мөнгөөр угжиж үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг систем үйлчилж байна уу гэсэн сэтгэгдэл төрөхийн зэрэгцээ1945 онд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга агсан Аллен Далласын хэлсэн үг бүр ч болгоомжлол төрүүлж байгаа юм.
"...алах ял заахыг хүчингүй болгож болохгүй юм...бас эмэгтэйчүүд хүүхдийг дамлан худалддаг,засарч хүмүүждэггүй этгээдүүдийг яагаад хуулиар хатуу шийтгэгхгүй байна вэ?....мэдээж хүн алахдаа болгоомжтой байх нь зүй болов ч ер нь зарим нэгийг нь цаазанд харгуулах л хэрэгтэй.._.хүнд ноцтой эдийн засгийн гэмт хэрэг,эрүүгийн гэмт үйлдэл хийсэн зарим этгээдүүдийг хуулийн дагуу хороох хэрэгтэй юм" ботийн 235,236-р хуудас,
Цаазын ял бол улс оронд байх ёстой зүйл, Ерөнхийлөгч Х.Баттулгын цаазын ялыг сэргээх тухай санааг дэмжиж байгаа юм. Тэхдээ туйлын болгоомжтой хариуцлагатай хандах учиртай. Өнөөдөр хүн бүхэн мэдэж байгаа С.Зоригийн хэргийн холбогдогч тэр хүмүүс тухайн үед Засгийн газрын гишүүнийхийг олж очоод отож байгаад амь насыг хохироосон гэдэгт итгэхэд хэцүү зүйл юм. Эдгээр нөхдүүд цаазын ялтай байгаад цаазалчихсан бол яах вэ? энэ мэт асуудалд болгоомжтой хандаж гарцаагүй нотлох баримтаар цаазлах учиртай бөгөөд хүн ам цөөтэй манай орны хувьд Хятад шиг цаазын ялыг хавтгайруулж болохгүй бөгөөд зөвхөн санаатайгаар хүн алсан,бага насны охидыг балмад аргаар хүчирхийлсэн гадаадруу бага насны охидыг хулгайлж гаргасан этгээдүүдийг л цаазлах нь зөв бизээ. Хүний эрхийн комиссын дарга н.Бямбадорж гуай том дуу гарч манай улс олон улсын гэрээ конвецед нэгдэн орсон тул цаазын ялыг сэргээх нь том ухралт бөгөөд гадаадын орнууд манайд хандах хандлагад сөргөөр нөлөөлж нөхөж баршгүй алдаа болох мэт ярьж байгаа нь нэг дүгээрт н.Бямбадорж гуайд хайртай охиноо, хүүгээ, ханиа, эцэг эхээ хороолгож, бага насны сэвлэгнийх нь үнэр арилаагүй нялх балчир охиноо балмад эдгээдэд зэрлэг аргаар хүчиндүүлж, ус цустай нь холилдуулан оюун санаанд нь насан үүрдийн хар толбо суухыг үзсэн Монголчуудын зовлон огт хамаагүй, хоёр дугаарт энэ хүн хүний эрхийн комиссын даргын өндөр албанд тогтож байхын тулд элэг нэгт Монголчуудынхаа зовлонг ойлгох сэтгэлийн тэнхээ дутсаны шинж гэж үзэхээс өөр яах вэ? Н.Бямбадорж гуай тийм мундаг дэлхийн байдлыг хамаж ярьдаг ойлгодог мундаг хуульч, хүний эрхийг хамгаалдаг олон улсын гэрээ хэлцэлд оролцож ярилцдаг хүн юм бол дэлхий нийтэд аюултай гай гамшиг тарьсан гэдэг үндэслэлээр цаазлуулсан Бин Ладен, СадамХусейн нарын хүний эрхийг нь хамгаалаад цаазын ялыг нь эсэргүүцээд АНУ хүний эрхийг ноцтой зөрчиж гадаад орны улс төрийн зүтгэлтнүүдийг цаазаллаа гээд гадаадын биш юм гэхэд дотоодын хэвлэл мэдээлэлээр Монголчуудтаа мэдэгдэхгүй яасан юм бэ?Монголчууд дотоодтоо эмх замбараагүй байдал ноёрхож бие биеэ алж хороож эв нэгдэл нь сарниж байхыг дэмжсэн гаднын явууллагад ая тал засаж, хэдэн халтар доллорт хууртаж дотроо тэмцэлдэж, тэрсэлцэж байхаар хэл яриагаа ололцож эв эеэ хичээж бурхнаас заяасан байгалийн баялаг,буянт мал сүрэг, жилийн дөрвөн улирлын давтамж, олон зууны турш өртөөлж ирсэн Монгол ухаандаа түшиглэн нийгэм,соёл, эдийн засгийн тэргүүлэх салбараа Дэн Сяопин шиг тодорхойлоод шинжлэх ухааны ололтонд тулгуурлан эрчимтэй хөгжүүлж, тансаг хэрэглээ,найр наадам зугаа цэнгэлийг журамтай болгож цөөнх хэт баяжихыг зогсоож нийтээрээ баян чинээлэг боломжийн амьдралтай болох бодлого барьж их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулсан хөрөнгөтнүүд хувьцаат компанийн хэлбэрт шилжин ядуучуудаа ажилтай болгох ,ноогдол ашиг тараах хэлбэрээр явбал Монголын ирээдүйд гэрэл цацрах бизээ.Харамсалтай нь хөрөнгөтнүүдээс тийм иргэний эр зориг, нийгмээ гэсэн сэтгэл гарахгүй биздээ. Их эзэн Чингис хаан бол бидний бахархал билэгдэл гэж юм бүхэн дээр нэрийг нь ашиглаж байгаа эрхмүүд минь "Бурхны төлөө биеэ зориул
Бусдын төлөө амиа зориул" гэсэн сургаалийг нь дүгнэж цэгнэж хураасан эд хөрөнгө бол юу ч биш харин түмний төлөө анхаарал хандуулж сайн үйл,бүтээсэн үйлс минь хэдэн зууны турш шагшигдан дурсагдах болно гэдгийг санагтун.
"Социализм зах зээлийн эдийн засгийн хооронд үндсэн ялгаа байхгүй юм.Асуудлын гол нь ямар аргаар нийгмийн үйлдвэрлэх хүчнийгулам эрчимтэй хөгжүүлж байна вэ гэдэгт байгаа юм....." одоо үзвэл гадаадад нээлттэй байх бодлого хэрэгжүүлж,төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн эдийн засагтай уялдуулан зарим тогтолцоонд өөрчлөл шинэчлэлт хийж байгаа энэ зам зөв зүйтэй гэдэг нь тов тодорхой болов.Чингэх нь социализмын зарчимд харшлах уу үгүй юу?Үгүй,харшлахгүй.Учир нь бид өөрчлөн шинэчлэхдээ нэгд нийтээр эзэмших эдийн засгийг эхнээс нь гол байр сууринд байлгаж,нөгөөтэйгүүр эдийн засгийг хөгжүүлэхдээ нийтээрээ баяжих замаар замнаж,хоёр туйлд хуваагдахаас ямагт зайлсхийсээр ирэв.Бид гадаадын хөрөнгийг татан оруулж,хувийн хэвшлийн аж ахуйг хөгжүүлэхийг зөвшөөрсөн нь нийтээр эзэмших эдийн засгаар гол гогцоо болгох энэ үндэслэлд нөлөөлөхгүй юм.Харин ч гадаадын хөрөнгийг татан оруулах,хувийн хэвшлийн аж ахуй оршин байж хөгжихийг зөвшөөрсний аль аль нь эцсийн бүлэгт үйлдвэрлэх хүчнийг улам эрчимтэй хөгжүүлэх,нийтээр өмчлөх эдийн засгийг хүчтэй болгох гэсэн хэрэг юм.Манай орны эдийн засагт зөвхөн нийтийн өмч нь гол байранд байж баймаажин хоёр туйлд хуваагдах явдлыг хорьж чадах юм.Мэдээж хэрэг нэг хэсэг газар нутаг нэг хэсэг хүн түрүүлж баяжин, бусад нутаг орон бусад хүнийг араасаа дагуулан туслаж хотлоороо баяжихад аажмаар хүрнэ.Эдийн засаг хөгжиж,шинжлэх ухаан соёл боловсролын түвшин дээшлэн,ардчилал хууль зүйн бүтээн байгуулалтхүчтэй болохыг дагалдаад одоо нийгэмд байгаа аливаа гаж буруу үзэгдэллавтайяа аажмаар багасч,эцэстээ устаж үгүй болох юм."Ботийн 230,231-р хуудас
Ардчилал,зах зээлийн эдийн засагт шилжин орох нь гарцаагүй болсныг социалист орнууд задран түүний манлайлагч ЗХУ задарч эхэлснээр асуудал тодорхой болсон энэ үед буурай хөгжилтэй Монгол орон социализмаар замнана гэж зөрүүдлэн суух боломжгүй болсныг тэр үед үндсэн хуулийн заалтын дагуу улс орноо удирдан жолоодож байсан МАХН ойлгож гэрээ түрээсийн хэлбэрт шилжин орж аажмаар эдийн засагтаа хувийн чинээлэг амьдралыг бий болгох арга замыг эрэлхийлж байсан энэ үед ЗХУ улс төрийн тогтворгүй байдалд орж, Румынд эмх замбараагүй байдал үүсэж төрийн тэргүүнээ гэр бүлтэй нь зэрлэгээр буудан хороож,Польш мэтийн орон социализмаас салан тусгаарлах чиг хандлагад өртөж улмаар Европын социалист орнууд хуучныг халаж шинэчлэх бодлогод орсон ийм цаг үед СЭВ-ийн орнууд болох социалист орнуудтай харьцах харилцаа бүдгэрэн Монголын нам төрийн эрх барьж байсан удирдлагууд учраа олохоо байж санал хуваагдан бужигнаж байх таатай нөхцөл байдлыг овжиноор ашиглан хэсэг залуучууд ардчилал хүний эрх эрх чөлөөг дээдэлнэ гэж амлан, хүн бүхэн чөлөөтэй баяжих уриа лозун барьж сахилга хариуцлага дэг журамд таагүй ханддаг, гэмт хэрэгт холбогдож байсан эрүүгийн элементүүд, социалист өмчинд гар хуруу дүрэх сонирхолтой, гэр бүлийн талаар тоггтворгүй байдлаар намаас хөөгдсөн өшөө хонзонтон зэрэг хүмүүсийг ашиглаж жагсаал цуглаан зохион байгуулж, Н.Чаушеску шиг алуулж мэднэ гэж айсан нам төрийн удирдагчдыг буулган авч, дураар авирлах монопольт хөрөнгөтний ардчиллын үндэс суурь тавигдсан нь он цаг улирах тутам улам тод томруун болж байна. Уриа лозун үзэл суртлаар зэвсэглэн хүмүүсийг аядуу зөөлөн тайван байлгадаг социалист ардчилал, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан байнгын хэрүүл тэмцэл,эрх мэдэл, эд баялгийн төлөө тэмцэлдэж байдаг хөрөнгөтний монопольт ардчилал хоёрын аль нь нийгмийн амьдралд илүү эерэг байх вэ гэдгийг мэргэн уншигч та болгооно бизээ. Бидний өлмий дор Хятад орон социализмаас капитализмын эдийн засгийн юугий нь ямар аргаар яаж хэрэгжүүлж болох талаар Дэн Сяопиний удирдлагаар онолоо боловсруулаад хэрэгжүүлж эхлээд арваад жил болчихсон бэлэн туршлага байхад тэр үед өөрчлөлт хийх гэсэн залуус маань арай ухаалаг хандаж, Монголын онцлогтой социализм байгуулна гэж томрохгүй ч гэсэн эдийн засгаа зах зээлд шилжүүлнэ гэсэн томъёоллоор эдийн засагч чадалтай залуусаа төр нийгмийн удирдлагад яриа хэлцэл зөвшилцөлийн шугамаар оруулан эхний ээлжинд айл хөрш хоёр их том гүрэнтэйгээ эрх тэгш харилцан эхийг нь эцээхгүй,тугалыг нь тураахгүй зарчим бариад нийгмийн өмч хувийн өмчийн харилцааг зөв голдирлоор явуулах эрх зүйн орчинг бүрдүүлээд явсан бол өнөөдрийн улс төрчдийн хэлээд байгаа Бороо гоулдыг луйвардуулсан, Оюу толгойн ашгийг 2036 он хүртэл хүртэхгүй гэх мэтийн асуудлууд гарах ч байсан уу гэдэг харамсал төрдөг юм.Энэ цаг үед зэвсэглэсэн цэрэг арми довтолж хоёр их том гүрний дунд байгаа манай орныг довтлон эзлэх асуудал гарахгүй байх гагцхүү энэ их гадаад өр,дотоодын эв нэгдэлээ алдсан эмх замбараагүй байдал,улсын баялгийг тонон дээрэмдэж хөрөнгөжсөн цөөхөн хөрөнгөтнүүдийн гадаадынхантай эвсэн хуйвалдаж мөнгө угааж байгаа байдал зэргээс нөлөөлж эдийн засгийн аргаар газар нутгаа алдаж тусгаар тогтнол ганхах бий гэж сэтгэл зовсон Монгол хүний хувьд үүнийг бичихдээ Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшихдээ хорин гэр бүлийн эрх ашиг,офшор гээч юманд улсынхаа баялгийг зувчуулан татвараас зайлж мөнгө угаадаг бүлэглэл бий болсон тухай, Таджик улс өрөндөө БНХАУ-д газар нутгаа алдсан тухай мэдээлсэн учир энэ эрхэм худлаа хэлээгүй гэж итгэж үүнийг бичихдээ ард түмэн ч гэсэн сэтгэлийн хөөрлөөр асуудалд туйлшрахгүй нийгмийн төлөө, эх орныхоо бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолын төлөө онол амьдрал хоёрыг хослуулан зөв дуу хоолойгоо дээдэст хүргэж байх, дээдэс ч дан ялангуяа намуудын удирдагчид хоорондоо улсынхаа төлөө асуудалд дипломот аргаар хандаж харьцаж, сонгуульд ялахын тулд шудрага бус бохир аргаар хөрөнгөжсөн хөрөнгөтнүүдээс мөнгө босгож хариуд нь тэдэнд төрийн алба амлаж, томилож төрийг хүчгүйдүүлэн тэдний лоби захиалгаар хууль гарч эдийн засагт ч нийгмийн харилцаанд ч сөргөөр нөлөөлж байгааг зогсоох цаг болсныг анхаараасай гэж үзэж байна.
Анхнаасаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг задлахдаа хувьцаат компанийн хэлбэрээр хувьчилж хувьцаа гарган үйлдвэрийн ажилчидад давуу эрхийг эдлүүлэн хувьцаагаа худалдаж авах бололцоог зээлийн хэлбэрээр олгож. төрийн зохицуулалттайгаар хувьцаат компани нь ажиллагсдын нийгмийн асуудалыг ноогдол ашгаар зохицуулах, татварын бодлого, гадаад дотоодын худалдаа, зорилго чиглэл нь тодорхой байхаар зохион байгуулсан бол, ямар ч эдийн засгийн болон эрх зүйн чадамжгүй,сэтгэлийн хөөрөлд автаж, баяжих хөлжих бодолтой хүмүүст улсын сан хөмрөгийг хоосолж зээл тарааж, танил тал, албан тушаалын сүр хүчээр улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг боловсондуу хэлбэрээр луйвардан авч улс орны нийгэм, эдийн засаг,улс төрийг самрах бодлого явуулаагүй бол улс орон минь ийм байдалд хүрэхгүй байсан байх гэж мунхаг би бодном. Өмч хувьчлалын ягаан цэнхэр тасалбар гэдэг нь Монголын ард түмний 70 жил зовж зүдэрч,урсах хөлс,асгарах цусаа урсган байж бий болгосон баялгийг луйвардах эрхийн бичиг байсан гэдгийг түүх хэзээ цагт илчилж, өнөөдөр зөв юм хийсэн мэтээр цэцэрхэж байгаа нөхдүүдийн буруу бодлого явуулж байсан нь түүхийн өмнө ил болох цаг ирж үр хүүхдүүд,төрөл төрөгсөд нь эдний төлөө түүхийн өмнө нүүр хийх газаргүй болох вий гэж санаа зовох юм. 1937 оны хэлмэгдүүлэлтийн уршгаар түүнийг явуулж байсан тодорхой ганц нэг хүн тухайлбал мангас Дорж, Жамбалдорж гэх мэт нөхдийн ах дүү, хамаатан садан нь нэрийг нь хэлэхээс бултаж, үр хүүхдүүд нь овгоо өөрчлөх гээд бөөн юм болж байсан тухай яриа гарч байсан энэ түүх давтагдахыг үгүйсгэх аргагүй. Улс орны бодлогыг сэтгэлийн хөөрлөөр, тооцоо судалгаагүй амны зоргоор ярих нь тэр хүний нэр төрд нөлөөлдөг муу талтай, тухайлбал төрийн тэргүүний албыг олон жил улиран хашсан П.Очирбат гуай бар улс болно гэсэн яасан? боол улс боллоо, нэфтьтэй боллоо гээд цагаан дээлээ газрын тосоор будаад байсан?өнөөдөр шатахууны үнэ тэнгэрт хадсаар,нэг летр ч шатахуун үйлдвэрлээгүй хэвээрээ л байна. Нэгдэл гэж маш том хамтын аж ахуйг дэндүү буруу хэлбэрээр задалж малыг буруу хувьчилснаас малчид тооны хойноос хөөцөлдөж мал аж ахуйн ашиг шимийн эргэлт түгжигдмэл байдалд орж, мал, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ унаж, малчид суурин газар бараадаж. орон нутаг эзэнгүйдэж, төв суурин бараадсан малчдын мал багтахаа байж бэлчээрийн хомсдолд орж уугуул нутгийн малчин иргэд нүүдэллэн ирэгсдэд шахагдаж эцэст нь мал аж ахуй зөв голдирлоор явах боломж алдагдах хэмжээнд хүрлээ. Энэ бүхнийг бодлогын алдаа гэж үзэхээс өөр аргагүй боллоо.

Saturday, February 25, 2017
Хэн нь цагаан хун, хэн нь хар хэрээ юм болдоо?
Эрх баригч хоёр намын томчууд бие биенийхээ идсэн уусныг илчлэх гэж их л үзэлцэх юмдаа, үнэндээ хэмжээ хязгааргүй хөрөнгөжсөн л бол нийгмийн баялгаас шудрага бус аргаар хүртсэн л байж таарна шүүдээ. Их бага идэж ашигласан , гадаад дотоодод нуусан дарсныг эгэл жирийн ард түмэн яаж мэдэхэвдээ. Томорсон хөрөнгөтнүүд хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирдагийн үлгэр л болж байх шиг байна даа. Гадаадад офшор гээчид нуусан дарсан л юм яриад байх юм, тийм байж гэж бодъё, тэгвэл дотооддоо хэдэн тэрбумаар ярих хөрөнгөтэй болчихсон, өвөл зуны тохилог тансаг орд харш, хотын ойролцоо ам бүхэнд сүндэрлүүлсэн боловсон тохилог зуслан нэртэй том том объектуудыг шударгаар ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн, бий болгосон гэж үү?, хөрөнгөтнүүдийн хэвлэлд ярилцлага өгснийг харахад би шудрага бизнесээр ганзагын наймаанаас гахай чирч өдий зэрэгтэй болсон гээд ичих ч үгүй ярих л юм билээ. Ядуу болохоос бус ард түмэн чинь ухаантай юм шүүдээ,бас ч гэж яаж баяжиж байгааг чинь гадарлалгүй яахавдаа. Бизнес гээд байгаа чинь Монголын газар шороо, эрдэс баялаг, мал сүргийн л хаялагийг үнэгүйдүүлж, хуурч мэхэлж, хүний хүч хөдөлмөрийг шулж мөлжиж, зарим нь улаан цайм хулгайлж, луйвардаж байж мөнгөжөөд гаднаас бараа материал оруулж үнийг нь хөөрөгдөж өөрийн өртгөөр бус хүний хэрэгцээ дагуулж үнээ өсгөн ард түмэн аж ахуйн нэгжүүдийг хайр найргүй, хүний мөсгүй зан гаргаж хөрөнгөө аривжуулж байгаагаа шудрага бизнес гэж нэрлэдэг нь нууц бишээ.Асар их ашиг олж байгаагаа нуун дарагдуулж, татвараас зайлсхийж, ашиггүй алдагдалтай манай аж ахуй гэж муу амлан уйлан донгодож төр засагт шахалт үзүүлэн, янз бүрээр хөнгөлөлт үзүүлэхийг төр засгаас шахан коноп дарах эрхтэй УИХ-ын гишүүдийг лобидох гээч болж өөрсөдтөө ашигтай хууль гаргуулан татвараас чөлөөлүүлж хөнгөлүүлэх хууль хоёр дахин гаргасныг бичиг мэддэг юм болохоор ард түмэн ойлгоод байдагийг эрх биш гадарламаар юм.Тэгээд бас өөрсдийгөө татвар төлөгч, баялаг бүтээгч гэж өргөмжлөн цээжээ дэлдэж томрохыг яанаа. Энэ эдийн засгийн түрэмгийлэл,шунахай сэтгэлээ улам өргөжүүлэн төр засгийн дээд түвшинд очиж дураараа авирлахын тулд намуудыг мөнгөөр угжиж пологтуулан нам нь ялбал албан тушаалын барьцаа хийж, мэдлэг боловсрол, дадлага туршлагыг үл харгалзан өндөр албанд тавигдаж, ард түмнээ бодох,улсаа хөгжүүлэх ямөр ч сэтгэлгүй авирлаж, дахин гарах арга чаргаа эрж, ядарсан ард түмэнд худлаа хайр зарлаж яльгүй юмаар хуурч байна гэж ард түмэн дүгнэх боллоо.
Saturday, February 11, 2017
Насны хишигийн талаар хэлэх үг.
Насны хишиг хэмээх өндөр настны халамжийн тэтгэмж нь хүмүүсийн амьдрал хүндэрсэн энэ цаг үед цагаа олсон настайчуудыг баярлуулсан шийдвэр гэж баярлаж байгаа бөгөөд баярлаж байгаагийн учир нь улсын их баяр наадмаар дэлхий дэлэгнэж мал сүрэг тарга тэвээрээ авч уяачид хурдан хөлгүүдээ сойж уралдуулан төв суурингийн ах дүү нараараа зочилдог, сар шинийн баяраар ах дүү нар онд мэнд орсноо тэмдэглэн ирэх ондоо энх тунх орох билэгдлээ бие биедээ дамжуулж, ахас ихэс, өвөг дээдсээ гэр гэрээрээ орж хүндлэн зочин гийчин хөл ихтэй энэ үед нүүр бардам тавгийн идээ цагаагаа бэлтгэх буянтай үйлсийг хөгшдөд олгож байгаад баярлахаас өөр хэлэх үг олдохгүй байна.
Ихэнх ахмадууд баяр баясгалантай байхад цөөн тооны хүмүүс нөгөө улс төрөө хийж байгаа юмуу, тодорхой улс төрийн хүчин тухайлбал сөрөг хүчин зориуд иймэрхүү санааг дэвэргээд байгаа юмуу, эсвэл Монголчуудын маань зарим хэсэг нь хэрүүл хараалын бузарт автаж,цаг үргэлж шунахай,хэрүүл тэмцэл, гутаах доромжлохоос өөр юм сэтгэх чадваргүй оюуны хоосролд орж, баярлах талархах ухаангүй болсны улмаас юмуу насны хишиг хүмүүсээ алагчиллаа, ажилласан цаг хугацаагаа бодоход бага байна ч гэх шиг янз бүрийн л юмыг мэдээлэлийн хэрэгслээс сонсоод байгаа болохоор ярьж байгаа хүмүүсийг буруутгах гэсэндээ биш тэр хүний эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, гагцхүү өөрийн үзэл бодлыг эерэг талаас нь түмэн олондоо хүртээх гэж бичиж байгаа нь энэ бөлгөө.
УИХ-ын нэгэн гишүүн насны хишиг бол иргэнээ ялгаварласан Үндсэн хууль зөрчсөн гэх мэтээр шүүмжлэлтэй хандаж, харин хамтын тэтгэвэр бол жинхэнэ нийтэд хамааралтай алагчлаагүй тэтгэвэр гээд л ярьж байхыг сонсоод энэ хоёр тэтгэврийн мөн чанарыг хууль зүйн үүднээс болон амьдралд яаж тусах талаас нь санаагаа илэрхийлж, түмэн олонтойгоо санал хуваалцахыг хүссэн юм.
Монгол улсын төрийн албаны хуулинд төрийн албан хаагчийг өөрөө хүсвэл 65 нас хүртэл ажиллаж болохыг хуульчлаад, хөдөлмөрийн хуулинд өндөр настан тэтгэвэр тогтоолгоод өөрөө хүсвэл цаашид ажиллаж болохыг заагаад, өндөр настан хүн хөдөлмөр эрхэлбэл түүний цалин хөлсөнд нөлөөлөхгүй бөгөөд хөнгөн буюу хорогдуулсан цагаар хөдөлмөр эрхлүүлж болохыг хуульчилсан учраас эдгээр хуулиудын хүрээнд 65 наснаас насны хишиг олгохоор хуульчилсан нь зөв гэж үзэж байгаа ба ямар нэгэн ялгаварласан зүйл байхгүй бөгөөд 65 хүртлээ ажиллана гээд тэтгэврээ тогтоолгоогүй ажиллаж байгаа хүн цалин насны хишгийг давхардуулан авах магадлалыг тооцосноос гадна та зөв амьдарч урт насал, урт насалбал таныг төрөөс харах халамж нэмэгдээд байна шүү гэж бүх нийтийг хамарсан зөв шийдвэр гэж үзэж байна.
Давхар тэтгэвэр нь олон жил ханилсан хань ижлээсээ хагацсан хүн нэгийгээ өөд болоход тэр хүнийхээ тэтгэврийн тодорхой хувийг аваад хөөрхийдөө муу өвгөнийхөө, эмгэнийхээ бурхан болсон хойно нь ч буян хишгийг нь хүртэж байна гэж хань ижлээ дурсаж хүндэтгэх сайн талтай болов ч хэл ам маргаан дагуулах, залилах хуурах үзэгдлүүд гарах муу үр дагавар гарч болзошгүй мэт санагдаж байснаа тайлбарлан хэлбээс гэр бүлийн хоёр таарч тохирохоо байгаад салж тус тустаа хүүхдүүдээ ээлжлэн бараадаж амьдран хоорондоо эв түнжингүй, гэрлэлтээ албан ёсоор салгуулаагүй байсан байж нэгийгээ өнгөрөхөөр нэг нь өнгөрснийгөө хамтын тэтгэврийг хөөцөлдөж гаргуулах, түүний төлөө дараачийн гэр бүлийн баталгаагүй цөөн жил амьдарсан эхнэр нөхөр, ах дүү нар нь хэрүүл тэмцэл хийх,15 жил ханилаагүй байж хуурамч баримт бүрдүүлэх гэж хөөцөлдөх, бүрдүүлж залилан хиих,төрсөн эхийгээ хорь гуч хутгалж алдаг, төрсөн үрээ хогийн саванд гаргаж хаядаг гэх мэт ийм увайгүй хүнлэг бус үйлдлүүд газар авсан ийм үед таарамж тохиромж муутай юмуу салж сарниад тустаа байсан гэр бүлүүд нэгийгээ хороох сэдэл төрөх гэх мэт таагүй байдлууд гарч болзошгүй гэж эмзэглэж байсан бөгөөд иймэрхүү үгийг зарим нэгэн хүмүүс ярьж байсан.
Tuesday, February 7, 2017
н.Нямдорж н.Батзандан нарын яриа үнэн бол......
УИХ-ын гишүүн Нямдорж Батзандан нар ГОК-ын 49 хувийг худалдаж авсан нь луйвар, тухайлбал Нямдорж: 360 тэрбум төгрөгийн зээлийг банк олгох эрхгүй байж аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчиж олгон тэр мөнгөөр ГОК-ын 49 хувийг авсан. одоо тэр нь илрэх болохоор хаалтын гэрээ гэгч юмыг хэвлэл мэдээлэлийн байгууллагуудтай хийж, бүх телевиз, бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн амыг барьсан, УИХ-ын гишүүдийг энэ асуудлыг босгож ирэхгүй байх талаар гуйж, зарим гишүүд энэ гуйлтыг хүлээж авч, ГОК-ын асуудлыг аль болохоор хурцдуулахгүй байх талаар ажиллаж байгаад харамсаж байна гэж , Батзандан энэ бол цэвэр луйвар, ХХБанканд 400 сая доллар гаргах мөнгө байгаагүй, харин засгийн газарт бондын мөнгө байсан, засгийн газар ГОК-ыг худалдаж авах боломж байсан гэж мэдэгдэж байгаагаас харахад үнэхээр л хэсэг бүлэг хүмүүс хуйвалдаж луйвар хийсэн юм бишүү гэсэн хардлага төрөхөөс өөр аргагүй бөгөөд МАН-ын Нямдорж худлаа хэлж, гүтгэж гэж бодоход АН-ын Батзандан бас намын нөхдөө гүтгэж байгаа болох уу?, ажлын хэсгийн энэ олон хүн бүгд зохион байгуулалттай ийм том гүтгэлэг хийж байна гэжүү?. Зарим нөхөд 49 хувийн талаар асуудал тавьж шалгалтын дүнг хэлэлцэх гэж байхад аль 2009 оны Арбитрын шүүхийн асуудлыг зэрэгцүүлэн тавьдаг, аль өнгөрсөн хэдэн арван жилийн шахааны бизнес шалгах тухай яриад байгаа нь үнэхээр л луйврын аргаар авчихаад гарцаагүй баримтаар нотлогдоод ирэхээр айсан хүн адуу хөөнө гээч болж аль хамаагүй юмруу үсчич бултах аргаа олж ядаж байна уу гэж хардлага төрж байна. Арбитрын шүүхийн асуудал, шахааны бизнесийн талаар шаардлагатай бол дахин комисс томилоод шалгана л биз, заавал 49 хувьтай холиж хутгаад байдаг нь ямар учиртай юм бэ? Энэ асуудал шүүх дээр манай буруутай гарвал Орос улсаас ГОК-ыг худалдан авсан наймаа буцна гэж ярьж байгаа нь ямар учиртай юм бэ, Оросын тал манай талд худалдах саналаа ирүүлсэн, манай Засгийн газар авахгүй гэдгээ мэдэгдэснээр Монголын нэг аж ахуйн нэгжид худалдаж, тооцоогоо хийгээд мөнгөө авчихсан болохоор Оросын талд ямар ч хамааралгүй болж, гагцхүү манай худалдаж авсан аж ахуйн нэгж Монголын төрийн өмчит аж ахуйн нэгжийг худалдан авахдаа тус аж ахуйн нэгжийг худалдан авахад мөрдөгдөх Монгол улсын хууль болоод олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн эсэхийг шалгаад Монгол улсын үндсэн хууль, бусад хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиснийг тогтоогоод яах эсэхээ хууль хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх гэж байхад яагаад энэ асуудлыг бүрхэгдүүлж, шалгалтын үйл ажиллагаанд хориг саад тавих гэж оролдоод байна вэ? Эдгээр хүмүүсийг Нямдоржийн харамсан хэлснээр шудрага бус үйлдлийн гуйлтанд орж, эсвэл энэ луйврыг хийхэд ямар нэгэн хэлбэрээр хамтарч оролцсон хувиа хүртэх гэж чармайж байгаа оролцогчид гэж хардахад бас л хүргэж байна. Монгол улсын үндсэн хуулинд төрийн эрх ард түмний мэдэлд байх бөгөөд ард түмэн төлөөллөөрөө уламжлан төрийн эрхийг барилцах тухай заасан байхад ард түмний санал авч төрийг түшээ болсон УИХ-ын гишүүд дан ганц өөрийнхөө итгэл үнэмшилд хөтлөгдөн сонгогчдын саналыг авахгүйгээр нийгмийн болоод улс төрийн энэ мэт ноцтой асуудлыг хэлэлцэхэд амандаа орсноо ярьж байна. УИХ-ын гишүүд шалгалтын дүнгийн мэдээлэлийг анхан шатны намын байгууллагуудаараа дамжуулан олон нийтэд хүргэж, тодорхой асуултууд тавьж, түүнийхээ дүнгээр, миний бие энэ асуудлаар сонгогчдоосоо ийм санал авсны үндсэн дээр ингэж ярьж байна гээд үгээ хэлбэл жинхэнэ ардчилал, жинхэнэ ард түмэн төрийн эрхийг барихад оролцож байгаа хэлбэр болох учиртай бөгөөд орчин үед цахим хэлбэрээр ингэж ажиллах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Түүнээс бус сонгуулиар санал авах ганцхан өдөр ард түмний төлөөлөл болж харагдаад бусад үед ард түмнээ мартаж болохгүй.Эцэст нь хэлэхэд Монголын ард түмний төлөх өр бондын мөнгийг элдэв аргаар бусдад зээл нэрээр дамжуулан зувчуулж ГОК-ыг худалдан авсан нь үнэн юм бол төр алдсан мөнгөнийхөө оронд худалдаж авсан ГОК-ыг авахаас өөр аргагүй бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, бид луйварчин биш гэж хэлснийг баримтлан энэ үйл ажиллагааг илрүүлэн ажиллахад гарсан зардлыг хууль бус үйлдэл хийсэн нөхдүүдээр төлүүлж, аж ахуйн нэгжийн өөрсдийн нь оруулсан мөнгийг төр төлж өх нь зөв, үүнээс улбаалан ямар нэгэн хүү торгууль гарч ирвэл, хууль зөрчиж гэмт үйлдэл хийсэн буруутнууд бас л үүрэх учиртай.Харин энэ луйврын шинжтэй гэмт үйлдэл хийхэд оролцсон төрийн албан хаагчид эрүү үүсгүүлэн шалгагдаж ял шийтгэлээ эдлэх учиртай.Уужуу тайван Монгол ухаанаар ханддаг ард түмнээ басамжлан энэ муус яадаг юм бэ гэж хэт дураараа авирлах нь хэрээс хэтрээд хуулийг уландаа гатлаж бусармаг үйлдлээ лавшруулаад байвал нэг л мэдэхэд Румыний Чаушеску, Иракийн Садам, хамгийн сүүлийн баримт Өмнөд Солонгост болж байгаа үйл явдал шиг юм болохыг үгүйсгэх аргагүй бөгөөд заавал тийм байдалд хүрэхгүйгээр бугуй мултрав ч ханцуй дотроо гэдгийг санаж сүр дуулиан багатай асуудлыг дотооддоо шударгаар шийдвэрлэж тайван зам, эв нэгдэлд түшиглэн улс орноо хөгжүүлж мандуулах нь хамгийн зөв шийдэл байх болно.
Sunday, January 29, 2017
Эргэн дурсах харамсал.
Лев Давидович Ландау.
Миний бие жараад оны үед сургуулиас гарчихсан хөдөөний хүүхэд байхад ЗХУ-ын алдарт физикч эрдэмтэн аугаа хүн авто машины осолд орсон,түүнийг эдгэрүүлэхийн тулд нийгмийн тогтолцоог үл харгалзан дэлхийн шилдэг эмч, шилдэг эм хоёр хөрөнгөтөн орнуудын хувийн онгоцоор тээж Москвад цуглаж байгаа тухай яриаг хэнээс ч юм бэ? бүү мэд сонсоод капиталист нийгмийн тийм муу хүмүүс яагаад социализмын эрдэмтэн хүнийг анагаах гэж байдаг юм бол гэсэн шиг хүүхэд насны гэнэн сэтгэлээр бодоод өнгөрсөн бөгөөд түүнээс хойш арав гаруй жилийн дараа эрдэмтэдийн тухай зураглал нэртэй Архимедээс эхлээд дэлхийн сод эрдэмтэдийн тухай ном уншиж байхад нөгөө ЗХУ-ын осолд орсон алдарт физикч
Лев Давидович Ландаугийн тухай бичсэн байхаар нь тэр хүний талаар, ямар гавъяатай хүний амь насыг дэлхий даяар хамгаалдаг юм бол гэж сонирхон уншиж үзсэн минь үнэхээр тэр хүнийг бишрэх сэтгэл төрсөн бөгөөд бишрэл төрөх болсон нь, Л.Д.Ландау хичээл номдоо тасархай гоц авъяастай хүүхэд байсан учир Харьковын их сургуулийн физик,математик,химийн салбарт 14 настайгаасаа зэрэг суралцаж 19 настай 3 салбарыг гурвууланг онц дүнтэй төгсөөд шууд эрдэм шинжилгээний ажилд орж 22 настай байхдаа диссертац бичихгүйгээр физикийн шинжлэх ухааны нээлт бүтээлд нь шинжлэх ухааны докторын зэрэг олгосон тухай бичсэн байхаар нь хүний оюун ухаан гэж ямар аугаа, хүн зөв сэтгэж, оюунлаг эерэг үзэлтэй байвал ямар гайхамшиг вэ гэж биширсэн бөгөөд энэ аугаа хүний тухай уншиж байхад эрдэм номгүй хүн ямар гутамшигтай байх талаар өөр дээрээ дүгнэлт хийх бас нэг учрал болсноо бичвээс: уг номонд Л.Д.Ландау бол хүүхэд байхдаа гасан хүүхэд байсан гэж бичсэн байхаар нь Монгол хэлээ мэддэггүй тэнэг толгой би гасан гэдэг үгийг манин гэсэнтэй утга ойролцоо сэтгээд Монгол хэлний тайлбар толь уншсан минь гасан гэдэг нь үе тэнгийнхэн дотроо хосгүй сэргэлэн гэсэн утгатай Монгол үг байхаар нь өөрөөсөө их ичсэн шүү.
Энэ аугаа эрдэмтнээс сурвалжлагч: Таныг сүүлийн үед дэлхийн нэг дүгээр физикч гэж нэрлэх боллоо, үүнтэй та санал нийлэх үү? гэхэд үгүйдээ, дэлхийн нэг дүгээр физикч чинь Гайзенберг, квантын механик гэдэг чинь хүүхдийн тоглоом биш байхгүй юу, гэхдээ би эхний тавад багтанаа гэж хариулсан нь тэр аугаа их эрдэмтэн ямар их даруу, бас бусдыг яаж үнэлж чаддагийн тод илрэл юм. Эндээс би физикчийн нь хувьд үнэлэх ямар ч эрэмбэгүйгээ ойлгож байна, гагцхүү ийм аугаа хүмүүс дөнгөж 60 настай хорвоог орхиогүй бол физикийн шинжлэх ухаанд ямар их гавъяа байгуулах байсан бол гэж харамсаж явдаг юмдаа.
Юрий Алексевич Гагарин.
Хүн төрөлхтөн агаарын хөлгөөр арваад километрийн дотор эргэлдэж байсан тэр цаг үед секунтэнд 8 км цагийн хурдтай хөлгийн бүхээгт, бидний ойлголтоор бол бууны сумны хонгион дотор суугаад алс хязгааргүй огторгуйн орон зайнд дахиж эргэж ирэх нь учир битүүлэг тодорхойгүй нөхцөлд аав,ээж, амраг хань,алаг үрээн орхиод, эх орны дуудлага ,эх орныхоо нэр төрийг бодож, зөвлөлтийн шинжлэх ухааны гайхамшиг, оросын ард түмний бахархлыг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхээр цойлж гарсан орос залуугийн эр зориг, авъяас билэг, эрдэм ухаан, өөртөө итгэх итгэлийг нь би бишрэн шүтдэг бөгөөд, миний таньдаг орос нөхөр, Ю.А.Гагарин нислэгт гарахад сансрын хэт ягаан туяаны үйлчлэлийг тооцоогүй учир бэлгийн харьцаанд орох боломжгүй болж, түүнээс болж эхнэр нь салж, өөрөө гутран шинээр бүтээсэн онгоц бүхний туршин нислэгт нисэж байж амь үрэгдсэн гэж ярьсныг сонсоод хөөрхий тэр зоригт шонхор орос эрийг чин сэтгэлээсээ өрөвдөж харамсаж явдагдаа.
Манай орны хувьд хөх цэнхэр гаригаа алс холын зайнаас хязгааргүй огторгуйд хөвж явааг алаг нүдээрээ харсан ганц хүн Ж.Гүррагчаагаа эгэл жирийн амьдрал дотор амьдруулж, эх орныхоо нэр сүрийн төлөө Ю.А.Гагаринтай адил эр зориг гаргасан ганц Монгол хүндээ арай өөрөөр хандаж, үзмэрч Дашцэрэнд олгож болж байсан тусгай хангамжийг эдлүүлэн, бидний мөрөөдөөд сонирхоод байгаа , алс холоос дэлхийгээ харахад ямар байдаг, сансарт хөөрөх,нислэгийн явц, буух газардах үеийн онцлог үйл явдлууд, бэрхшээл зовлонгийн талаар дүрстэй,дүрсгүй бичлэгтэй, эсвэл, амьд биеээр нь аман яриагий яриулж, сонирхуулах ажлыг зохион байгуулбаас оюуны хоосролд орж байгаа залуу хойч үед хэрэгтэй гэж үздэг бөгөөд Монголдоо цорын ганцхан энэ хүнээ зарим үед улс төржүүлж, элдвээр шүүмжлэх өнгө аяс гарч байдагт харамсдагдаа.Энэ бичсэнээс хойш нэг жилийн дараа 2018-01-26ны өдөр үүнийг үргэлжлүүлэн бичиж байна. Бичихийн учир: Гавъяат тамирчин Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт 2017 оны Чингис хааны одон хүртээхээр нь гавъяат, хөдөлмөрийн баатар цолтонд Чингис хааны одон олгож болдгийг ойлгоод,биднийг тээж яваа хөх цэнхэр гаригийг нүдээр харсан, эх орныхоо төлөө амь насаа золиослон бидний ойлголтоор бууны суман дотор суугаад дахин эх дэлхийдээ эргэж ирэх нь тодорхой бус алс сансарлуу цойлон гарч байсан ганц Монгол хүндээ Чингис хааны одонгийн анхныхыг өхгүй яасан юм бол гэж эрэгцүүлэн бодож 2018оны Чингис хааны одонгооЖ.Гүррагчаа баатарт олгоно уу?гэж Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал бичсэнээс хойш хоёр сар боллоо ямар нэг хариу ирээгүй л байна. Ард түмэн ялна, ард түмний ялалт та бүхний ялалт гэж байж гарч ирсэн Ерөнхийлөгч маань ард түмнийхээ санаа бодолд хариу өгөөд зөв зүйлийг хүлээж авлаа, буруу зүйлийг та буруу ярьж байна гээд хариу өгч болдоггүй л юм байхдаа.
Дарханы Энхбат
Монгол улсын гавъяат жүжигчин Дарханы гэсэн тодотголтой Энхбат гэж дуучны талаар бурхан болсноос нь хойш гурван жилийн дараа 2009 онд дотнын нөхөд, уран бүтээлчид нь нэвтрүүлэг бэлтгэснийг үзэж, энэ дуучныг өрөвдөх, бас хармсах сэтгэл төрснөө түмэн олонтойгоо хуваалцаж байна. Өвчин хагацал гэж ямар аймшигтай, энэрэлгүй байдгийн тод томруун жишээ болж бид бүхэн яруу найрагч О.Дашбалбарын "Амьддаа бие биеэ хайрла" уриан дээр "Эрүүлдээ эрүүл мэндээ хамгаалъя" гэж уриалмаар байна.
Дуучин бүсгүйд Монголын ард түмэн, уран бүтээлч найз нөхөд нь тусламжийн гараа сунгаж, сэтгэл харамгүй сайхан тусалсан байна, харамсалтай нь түмнийхээ төлөө сэтгэл зүтгэл гаргаж явдаг бүсгүй өөрийн биеийг үл анхааран явж, суурь хүнд өвчнөөрөө бус хатгалгаа өвчнөөр бурхан болсон нь үнэхээр харамсмаар.
Хосгүй сайхан уянгалаг хоолойтой энэ дуучин эсэн мэнд явж урлагийн тайз,ураг төрлийн найрын хойморт уянгын сайхан дуугаа дуулж явсан бол мянга мянган Монгол түмнээ баярлуулж,баясгах байсан гэж бодохоор харамсахгүй байхын аргагүй.
25 хан насандаа Монгол улсын гавъяат жүжигчин цол хүртсэн энэ бүсгүй дөнгөж 40 шүргэх насандаа хүнд өвчин тусаж, Бээжин хотод эмчлүүлээд бүрэн илааршаагүй байхдаа гүйгүүл морь шиг нутгаа зорин, Хараа голынхоо хөвөөнд ирж дуугаа дуулж, үлдээсэн нь хорвоо мөнх бус, зөвхөн амьддаа бие биеэ хайрлаж, эвтэй эетэй, бие биеэ хайрлаж хүндэтгэж явахыг сануулж, цаг нь болохоор хэнийг ч хайрладаггүй хатуу хорвоо цувуулаад авна гэдгийг ухааруулжээ.
Дуучин бүсгүйн алдар гавъяаны оргил, амьдралынх нь сайхан үе, үр хүүхдүүдийнх нь байдлыг эрэгцүүлэн бодоход хорвоод ховорхон авъяаслаг дуучин, нарт хорвоод хүн болж ирээд богинохон хугацаанд хүн болсныхоо ариун үүргийг дээдийн дээдээр гүйцэтгээд, хүмүн бидэнд үлгэр болсонд бахархав ч даан ч залуудаа хорвоог орхин, ард үлдсэн хань нь өдрийн тэмдэглэл хөтлөн ээлжлэх дөрвөн улирлыг чамгүйгээрээ анх удаа угтаж өнгөрүүлж, чамайгаан үгүйлэн сууна гэж дурсан байгааг харахад өөрийн эрхгүй нүдний нулимас хурах юмдаа.
Saturday, January 28, 2017
Утааны тухайд.....
Утааг багасгах талаар жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийг буруутгах санаа агуулаагүй бөгөөд гагцхүү улс төрийн зорилго агуулж нөгөө л Монголчуудыг маань эв нэгдлийг алдагдуулж, салган бутаргах гадаад дотоодын хорт бодлого явагдаж байгаа юм биш биз гэж сэтгэл зовних юм. Учир нь: ядуурчихсан хоногийн хоолгүй гэж хашгараад байдаг ард түмэн маань туг,лозун,уриа дуудлага, плакат самбар зэргийг ямар санхүүжилтээр бий болгож байна гэсэн асуулт сонирхол татаж байгаа бөгөөд ер нь утааг багасгах санаачлага гаргаж байгаа нь буруу биш бөгөөд байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байдгийг тооцох учиртай бөгөөд утааг хэн тавьж байгаа, ямар эх үүсвэртэйг тооцож үзэж уян хатан хандах учиртай.
Амьжиргаагаа хөөж нийслэлд хэт олон айл шилжин очиж байгаагаас үүдэн гэр хороололын гэрийн зуухнаас гарч байгаа нүүрсний утаа хотыг нэлэнхүйд нь бүрхэж байгааг мэдсээр байж, төр засаг, улс төрийн хүчинрүү довтлоод байгаа нь зохисгүй бөгөөд , иргэд өөрсдөө утаа тавьж байгаагаа бага ч гэсэн ойлгож, үе үеийн засгийн газрууд анхаарч олон тэрбум төгрөг зарцуулж байсан, хамгийн сүүлд засгийн газар алдагдлыг нуруундаа үүрч, шөнийн тарифийг тэглээд, үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад, шийдвэр гаргаад ажиллаад байхад Монголын төр засаг ажиллахгүй байна, хариу өхгүй байна гэж тэмцэлдээд байгаа нь утаандаа биш улс төрийн зорилго агуулагдаад байна уу гэж хардалт төрж байна.
Бодит байдлын үнэнийг дүгнэж цэгнэж үзвээс, телевизээр бид дэлхийд хөгжлөөрөө эхний байрын төлөө өрсөлдөж байгаа, эдийн засгийн талаар хүчирхэг БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг харахад битүү манан дотор л байна, улс орон нь утааг багасгах бүх талын арга хэмжээ аваад үр дүнд хүрэхгүй байгаа талаар мэдээлж байна.
Эдийн засгийн талаар хүчирхэг тэр орон ийм байдалтай байхад эдийн засгийн хүнд байдалд орсон, шинжлэх ухааны техник технологи төдийлөн дэлхийн хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрээгүй манай орны хувьд хэдэн хүн туг барьж жагсаад утаа тийм амархан арилах уу?
Монголын баячууд дулаан оронд очиж өвлийг өнгөрүүлж тансаглаад байхад арвин уудам Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа ах дүү төрөл төрөгсөд дээрээ очиж, ХАА_н үйлдвэрлэл, мал аж ахуйд нь тус дэм болоод гэр бариад үр хүүхдийнхээ төлөө санаа тавиад шилжин суурьшаад өвлийн 3 сарыг авах талаар жагсагчид уриалга гаргаж жагсвал жинхэнэ үр хүүхэд өөрсдийн төлөө тэмцэж байгаа нааштай алхам болох учиртай.
Энэ байдалд хотын удирдлага дүгнэлт хийгээд утааны үеийг өнгөртөл нийслэлд шилжих хөдөлгөөн хийхгүй талаар санаачлага гаргахад түүнийг эсэргүүцэж, хүний эрх ярьж байгааг харахад улиг домог болсон улс төрөө хийж, улс орны эв нэгдлийг алдагдуулж,улмаар улсын хүчийг сулруулах, Монгол орны минь асар их баялгийг эзэнгүйдүүлэх гэсэн гадаадын хүчний гар хөлийн нэг урсгал байх вий гэж сэтгэл зовж байна.
Түүхий нүүрс түлэхээ зогсоож, бүх айлыг орон сууцжуулаагүй нөхцөлд бурхан байгаад ч утааг арилгаж чадахгүй.
Монгол түмэн минь эв эеээ хичээж эв нэгдэлтэй, төр улсаа төвшин амгалан оршиход хүн бүрийн хичээл зүтгэл орно.
Subscribe to:
Comments (Atom)